ТӨВ, СЭЛЭНГЭ, ДОРНОДЫН ХОЙД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ШУУРЧ, НУТГИЙН ӨМНӨД ХЭСГЭЭР ХҮЧТЭЙ САЛХИЛЖ, ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ

Admin
9 цагийн өмнө

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр /2024.11.15/ Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2024 оны 11-р сарын 15-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -13...-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +1...+6 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч -4...-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч -6...-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч -7...-9 градус хүйтэн байна.

2024 оны 11-р сарын 16-наас 2024 оны 11-р сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Арван нэгдүгээр сарын 16-нд Хөвсгөл, Хэнтийн уулс, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 16, 17-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -12...-17 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -7...-12 градус, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЧИНГИС ХААН ОДОНТ С.НАРАНГЭРЭЛД ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭ… 4 цагийн өмнө
ЦЭЦ ХАМТЫН БҮТЭЭЛИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАЛЫН ЗОХИЦУУЛАЛТТАЙ МАРГААНЫГ ШИЙДНЭ 4 цагийн өмнө
ОНГОЦНЫ ТАСАЛБАР ЦАХИМААР ЗАХИАЛААД ЗАЛИЛУУЛЖЭЭ 7 цагийн өмнө
ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА 8 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ХҮН СОЛЬСНООР АСУУДАЛ ШИЙДЭГДЭХГҮЙ, ТОГТОЛЦООГООР НЬ ЭРГЭ… Өчигдөр
ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБЫГ МӨНГӨН ХЭЛБЭРЭЭР ОРЛУУЛАН ХААХ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭ… Өчигдөр
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 10.8 ХУВИАР, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 13.6 ХУВИАР ӨСЖЭ… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 10-12 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛ… Өчигдөр
Б.ХУРЦЫГ АН-ЫН УДИРДЛАГЫН ТҮВШИНД АЖИЛЛУУЛАХГҮЙ БАЙХЫГ ШААРДАЖ, О.ЦОГТ… 2026/01/13
УВС НУУРЫН ХОТГОР, АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРЖ,… 2026/01/13
ХУВАНЦАРГҮЙ-COP17: “ХУВАНЦАР БА ЭРҮҮЛ МЭНД ХУВАНЦАР ЕРТӨНЦИЙН ДАЛД ӨРТ… 2026/01/12
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2026.01.05-0… 2026/01/12
ҮНДСЭН ХУУЛИЙГ БРАЙЛЬ ҮСГЭЭР ХЭВЛЭЖЭЭ 2026/01/12
ОНЫ ЭХНИЙ 12 ХОНОГТ ЭХЭМҮТ-Д 217 ХҮҮХЭД МЭНДЭЛЖ, ИХЭР ТӨРӨЛТ 3 БҮРТГЭГ… 2026/01/12
ДАРХАДЫН ХОТГОР, ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА ШУУРНА 2026/01/12
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 8-10 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА 2026/01/11
ТЭМЭЭН ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН ӨВЛИЙН ИХ НААДАМ ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛНО 2026/01/10
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/01/10
ЗҮҮН АЙМГУУДЫН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЗӨӨЛӨН ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/01/10
Их Уншсан
2026 ОНЫ ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ӨӨРЧЛӨЛТ, ХҮСЭЛ БИЕЛЭХ ЖИЛ 2026/01/01
2026 ОНЫ ЗУРХАЙ- ҮХРИЙНХНИЙ ДОТООД ЦЭЦЭГЛЭЛТ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЖИЛ 2026/01/01
2026 ОНЫ ЗУРХАЙ – ИХРИЙНХНИЙ МӨРӨӨДӨЛ БИЕЛЭХ ЖИЛ 2026/01/01
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/01/10
2026 ОНЫ ЗУРХАЙ- МЭЛХИЙН ХУВЬД ДОТООД АМАР АМГАЛАН ГОЛ ЭХ БУЛАГ НЬ БОЛ… 2026/01/01
2026 ОНЫ ЗУРХАЙ –ЗАГАСНЫ ХУВЬД ӨӨРИЙН ХҮЧТЭЙ ХОЛБОГДОН ӨӨРЧЛӨГДӨХ ӨСӨЛ… 2026/01/02
2026 ОНЫ ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХАН ХҮЧЭЭ ДЭМИЙ ТАРАМДАЛГҮЙ, ИРЭЭДҮЙН АМЖИЛ… 2026/01/01
2026 ОНЫ ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭ БОЛОМЖ, ХҮЧЭЭ … 2026/01/02
2026 ОНЫ ЗУРХАЙ-ОХИНЫХНЫ ДОТООД ЦЭГЦРЭЛТ, СТРАТЕГИЙН ӨСӨЛТ, ТАЙВАН ИТГ… 2026/01/01
2026 ОНЫ ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ДОТООД ТЭНЦВЭР, ИТГЭЛТЭЙ АЛХМЫН … 2026/01/02
2026 ОНЫ ЗУРХАЙ- НУМЫНХНЫ ХУВЬД ТӨЛӨВЛӨЛТ, САХИЛГА БАТ, БҮХНИЙГ ЦЭГЦЭД… 2026/01/02
2026 ОНЫ ЗУРХАЙ-ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД ДОТООД ХҮЧЭЭ ДАЙЧЛАХ, СОРИЛТ, ӨӨРЧ… 2026/01/02
2026 ОНЫ ЗУРХАЙ- ХУМХЫНХНЫ ДОТООД ШИНЭЧЛЭЛ, БОЛОМЖОО ТЭЛЭХ, БИЕ ДААСАН… 2026/01/02
Б.ХУРЦЫГ АН-ЫН УДИРДЛАГЫН ТҮВШИНД АЖИЛЛУУЛАХГҮЙ БАЙХЫГ ШААРДАЖ, О.ЦОГТ… 2026/01/13
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ХОВД АЙМГИЙН ХҮНДЭТ ИРГЭН БОЛЖ, 20 САЯ ТӨГРӨГӨ… 2026/01/09