ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА


Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Арванхоёрдугаар сарын 3-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2025 оны 12-р сарын 3-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг болон Дорнод-Монголын тал нутгаар ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эхээр -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -15...-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...-5 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -14...-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -15...-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -16...-18 градус хүйтэн байна.

2025 оны 12-р сарын 4-нөөс 12-р сарын 8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 5-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 6, 7-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -19…-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -13...-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10…-15 градус, өдөртөө +2…-3 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЧИНГИС ХААН ОДОНТ С.НАРАНГЭРЭЛД ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭ… 4 цагийн өмнө
ЦЭЦ ХАМТЫН БҮТЭЭЛИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАЛЫН ЗОХИЦУУЛАЛТТАЙ МАРГААНЫГ ШИЙДНЭ 4 цагийн өмнө
ОНГОЦНЫ ТАСАЛБАР ЦАХИМААР ЗАХИАЛААД ЗАЛИЛУУЛЖЭЭ 7 цагийн өмнө
ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА 7 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ХҮН СОЛЬСНООР АСУУДАЛ ШИЙДЭГДЭХГҮЙ, ТОГТОЛЦООГООР НЬ ЭРГЭ… Өчигдөр
ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБЫГ МӨНГӨН ХЭЛБЭРЭЭР ОРЛУУЛАН ХААХ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭ… Өчигдөр
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 10.8 ХУВИАР, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 13.6 ХУВИАР ӨСЖЭ… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 10-12 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛ… Өчигдөр
Б.ХУРЦЫГ АН-ЫН УДИРДЛАГЫН ТҮВШИНД АЖИЛЛУУЛАХГҮЙ БАЙХЫГ ШААРДАЖ, О.ЦОГТ… 2026/01/13
УВС НУУРЫН ХОТГОР, АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРЖ,… 2026/01/13
ХУВАНЦАРГҮЙ-COP17: “ХУВАНЦАР БА ЭРҮҮЛ МЭНД ХУВАНЦАР ЕРТӨНЦИЙН ДАЛД ӨРТ… 2026/01/12
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2026.01.05-0… 2026/01/12
ҮНДСЭН ХУУЛИЙГ БРАЙЛЬ ҮСГЭЭР ХЭВЛЭЖЭЭ 2026/01/12
ОНЫ ЭХНИЙ 12 ХОНОГТ ЭХЭМҮТ-Д 217 ХҮҮХЭД МЭНДЭЛЖ, ИХЭР ТӨРӨЛТ 3 БҮРТГЭГ… 2026/01/12
ДАРХАДЫН ХОТГОР, ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА ШУУРНА 2026/01/12
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 8-10 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА 2026/01/11
ТЭМЭЭН ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН ӨВЛИЙН ИХ НААДАМ ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛНО 2026/01/10
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/01/10
ЗҮҮН АЙМГУУДЫН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЗӨӨЛӨН ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/01/10
Их Уншсан
2026 ОНЫ ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ӨӨРЧЛӨЛТ, ХҮСЭЛ БИЕЛЭХ ЖИЛ 2026/01/01
2026 ОНЫ ЗУРХАЙ- ҮХРИЙНХНИЙ ДОТООД ЦЭЦЭГЛЭЛТ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЖИЛ 2026/01/01
2026 ОНЫ ЗУРХАЙ – ИХРИЙНХНИЙ МӨРӨӨДӨЛ БИЕЛЭХ ЖИЛ 2026/01/01
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/01/10
2026 ОНЫ ЗУРХАЙ- МЭЛХИЙН ХУВЬД ДОТООД АМАР АМГАЛАН ГОЛ ЭХ БУЛАГ НЬ БОЛ… 2026/01/01
2026 ОНЫ ЗУРХАЙ –ЗАГАСНЫ ХУВЬД ӨӨРИЙН ХҮЧТЭЙ ХОЛБОГДОН ӨӨРЧЛӨГДӨХ ӨСӨЛ… 2026/01/02
2026 ОНЫ ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХАН ХҮЧЭЭ ДЭМИЙ ТАРАМДАЛГҮЙ, ИРЭЭДҮЙН АМЖИЛ… 2026/01/01
2026 ОНЫ ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭ БОЛОМЖ, ХҮЧЭЭ … 2026/01/02
2026 ОНЫ ЗУРХАЙ-ОХИНЫХНЫ ДОТООД ЦЭГЦРЭЛТ, СТРАТЕГИЙН ӨСӨЛТ, ТАЙВАН ИТГ… 2026/01/01
2026 ОНЫ ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ДОТООД ТЭНЦВЭР, ИТГЭЛТЭЙ АЛХМЫН … 2026/01/02
2026 ОНЫ ЗУРХАЙ- НУМЫНХНЫ ХУВЬД ТӨЛӨВЛӨЛТ, САХИЛГА БАТ, БҮХНИЙГ ЦЭГЦЭД… 2026/01/02
2026 ОНЫ ЗУРХАЙ-ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД ДОТООД ХҮЧЭЭ ДАЙЧЛАХ, СОРИЛТ, ӨӨРЧ… 2026/01/02
2026 ОНЫ ЗУРХАЙ- ХУМХЫНХНЫ ДОТООД ШИНЭЧЛЭЛ, БОЛОМЖОО ТЭЛЭХ, БИЕ ДААСАН… 2026/01/02
Б.ХУРЦЫГ АН-ЫН УДИРДЛАГЫН ТҮВШИНД АЖИЛЛУУЛАХГҮЙ БАЙХЫГ ШААРДАЖ, О.ЦОГТ… 2026/01/13
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ХОВД АЙМГИЙН ХҮНДЭТ ИРГЭН БОЛЖ, 20 САЯ ТӨГРӨГӨ… 2026/01/09