Дэлхийд оюуны спортоор №1 гэдгээ баталж, долоо дахь удаагаа багаараа дэлхийн аварга болж, нийт 90 медалийн 66-г нь хүртсэн манай баг тамирчид эх орондоо иржээ.
Монголын Оюун ухааны академийн багш, дасгалжуулагч Баттулгын Баасандорж "Онгоц газардахад МИАТ маань анх удаа "Ой тогтоолтын Дэлхийн Аварга болсон Монголын шигшээ багтаа баяр хүргэе! Та бүхэн эх орондоо тавтай морилно уу" гэж хэллээ ямар гоё мэдрэмж вэ. Баярлалаа, МИАТ" хэмээн бичсэн байна.

Ташрамд дурдахад Ой тогтоолтын Дэлхийн дэд аварга цолыгМонголын Оюун Ухааны Академийн хамгийн анхны олон улсын салбар болох Австрали улсын Сидней хот дахь салбар буюу тус улсад амьдарч буй монгол тамирчдаас бүрдсэн Австралийн баг хүртсэн юм. Тэд нийт 10 медаль авсан бөгөөд ийнхүү Дэлхийн аваргын 90 медалийн 76-г нь монгол залуус хүртэж, бахдам амжилт үзүүллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна