ЗАСАГ ОГЦРУУЛАХ ТОГЛООМЫН ЦААНА МЕГА ТӨСӨЛ ҮРЭГДЭХ ҮҮ?


Засгийн газрыг огцруулах жагсаал цуглаан олшрох тусам нийтээрээ үүнд дасаж байх шиг. Магадгүй унагах л зорилго зарим хүмүүст байгаа учраас хэзээ нэгэн цагт санасандаа хүрч мэдэх л юм. Олон нийт өмнөх амьдралаа яая гэж яваа болохоор “өндөр дээгүүр”  хэдэн хүний зодоон л гэж харж, зарим нь өөрчлөгдвөл утаа, түгжрэл байхгүй болчих юм шиг бодож яваа ч байж мэднэ.  

Монголын ард иргэд улс төрждөг л гээд байдаг ч яг үнэндээ харьцангуй гайгүй, харзнасан маягтай, уужуу хүмүүс. Угаасаа нэгийг нөгөөгөөр солиод өнөөдрийг хүртэл дээрдсэн зүйл ховор учраас найддаг ч үгүй биз дээ.

Засгийн газарт алдаа ч бий, оноо ч бий. Улс даяараа шахуу дэмжээд байгаа зүйл нь Мега төсөл. Төрийн тэргүүн нь ч, парламент нь ч, намууд нь, иргэд нь ч дэмжиж байгаа. Ураны төсөл ард иргэдийн эрүүл аюулгүй амьдрахад хортой юу гэсэн айдас зарим хүнд бий ч мега төслүүдийг ерөнхийд нь дэмжиж байгаа нь үнэн.

Ард түмэн бүх төслийг үндсээр нь мэдэх боломжгүй. Харин хүсэж байгаа зүйл нь эх орон маань өөрчлөгдөж, хөгжиж, үйлдвэрлэгч, экспортлогч болж, иргэд нь амьдралын чанараа сайжруулах л юм.

Ингэж хүсээд байгаа атлаа мега төслийн талаар яригдах бүрт л жагсаал цуглаан, Засгийг огцруулах асуудал "хөндөгдөж" байна. Ардчилсан нийгэмд байх л үзэгдэл ч цаг хугацааны хувьд ингэж давхцах нь дэмжээд ч байгаа юм уу, эсэргүүцээд ч байгаа юм уу гэж өөрийн эрхгүй эргэлзмээр. Гадна, дотны хэн нэгний эрх ашгийг хөндөөд тэд нь янз бүрийн юм хийдэг гээд л бичиж, ярих юм. Өнгөрсөн цагийг дараа нь дүгнэж ярьдаг нь зуршил шахуу болсон тул Монголын хамаг л мөнгөтэй компаниудын хамтарсан Энержи ресурст үлдсэн “Ухаа худаг”-ийн ордын талаарх асуудал өнөөдөр хамгийн анхаарал татаж байна. УИХ-ын дарга асан З.Энхболд "Намайг нүүрсний хулгайч гэж гүтгэж шүүхээр яллахаа шахсан нөхдүүд өөрсдөө Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр хууль бусаар Таван толгойн ордын хамгийн баян нэг толгой Ухаа худгийг хувьчилж авсан байдаг. Улсын төсвөөр хайгуул хийсэн орд бол төрийн өмч. Төрийн өмчийг хувьчлах бол өмч хувьчлалын хуулийн дагуу УИХ, Засгийн газрын шийдвэр тогтоол гарах ёстой. Тэр тусмаа нийт Монголчуудыг 100 жил тэжээх стратегийн ордыг тэмдэглэлээр хувийн компанид үнэгүй өгч болохгүй.

Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ хууль зөрчиж хувьчилсан ордыг бүх ард түмний өмч "Эрдэнэс Таван толгой" ХК-д буцааж өгч, шударга ёсыг тогтоох ёстой.” Гэсэн нь  энэ шуугианы суурийг тавьсан. Харин одоо тэдний эрх ашгийг хөндөж магадгүй учир Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах гээд байна уу гэсэн бас нэгэн өнцөг ч гарч ирэв.

Нийгэмд өнөөдөр ус агаар мэт хэрэгтэй байгаа зүйл нь шударга ёс. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураахтай холбоотой хууль санаачлаад Засгийн газар нь дэмжээд УИХ-д өргөн барьсан. Хүний эрх, хувийн өмч ярьж шүүмжлэгсэд олон. Гэхдээ бизнес эрхлэгчдийн тухай яриагүй төсвөөс цалинждаг төрийн албан хаагчийн магадгүй эрх мэдлээ ашиглаж олсон хөрөнгийг хураая гэдгийг ард нийтийн олонх нь дэмжиж байгаа. Шударга ёс тогтоохгүй л бол нийгэм цаашид ч энэ хэвээрээ үлдэнэ. Идсэн уусан бүх хүнээ уучлаад цаашаа алхъя гэвэл тийм ч амаргүй, эргэж сөхөгдсөөр хэзээ ч юм хэн нэгэн зайлшгүй хийх л болов уу.  Л.Оюун-Эрдэнэ шударга ёс тогтоох талаар ярьдаг, түүнийг нь ч ард иргэд “горьдон” хардаг. Ярьсан нь ч их ч энэ чиглэлд хийсэн нь үнэндээ чамлалтай. Нөгөө талд үнэхээр шударга ёсны тэмцэл нь явчихвал би өртчих юм биш байгаа гэж айж буй хүмүүс Засгийн газрыг огцруулахад дотроо дуртай байж таарна. Тэд олуулаа, сүртэй, хүчтэй, бас хөрөнгөтэй.  

Засгийн газрын эхлүүлсэн мега төслийн нэгдүгээрт бичигдсэн Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төслийн хэлэлцээрт хоёр, гуравхан хоногийн дараа гарын үсэг зурах гэж байна. Ерөнхий сайдын хоёрдугаар сарын 13-15-нд урд хөршид хийх айлчлалын үеэр энэ асуудал эцэслэгдэнэ.

Төслийг Их хурлаар хэлэлцэхэд шүүмжлэл гарсаан. Гэхдээ зөвшөөрсөн. Одоо зөвхөн гарын үсэг л дутуу байхад Засаг огцорчихвол яах вэ. Шинэ  засаг бүрдэхийг хүлээх үү. Төрийн залгамж халаа гэж байдаг хойно мэдээж ямар ч засаг байсан ажиллаад л явах байх. Гэвч хүн гартаа ажлаа оруулах гэж уддаг. Дэмжээд байгаа юм бол ядаж мега төслийнх нь үр дүнг харчихаар бид юу алдах гээд байна вэ.

Ч.Лодойсамбуу гишүүн шинэ парламентын тод өнгийн нэг мөн, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг нь хууль тогтоох, гүйцэтгэх засаглал алдаа дутагдлаа олж харахад хэрэгтэй. Гэхдээ нэгэнт парламентын гишүүн болсон хүн намайг дарамтлаад гээд байхаар шууд баримттай өдөртэй нэртэй устай нь яриад явбал илүү үр дүнд хүрмээр.  Магадгүй хэн нэгний хатгаасаар санал гаргав уу гэж сэтгүүлчид бичих, хардах эрхтэй. Тэгэхээр л хүний үзэл бодлыг ч шүүгээд л байх нь хэр зөв юм бол. Төрийн өндөр албан тушаалтны, тэр дундаа түмний итгэл хүлээж сонгогдсон гишүүдийн хөрөнгө мөнгө, хэрхэн амьдардагтай холбоотой мэдээлэл ил л байх ёстой.  Түрээсийн мөнгө нь өөрийнх нь цалингаас өндөр байгаад тайлбар хийчихэд л болох биш үү, түмний мэдэх эрхийг хүндлээд...

Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл яригдсаар 16 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Өргөн, нарийн цариг тойрсон асуудлын талаар мэдэхгүй ч хүнгүй болсон доо. Хэн гацаасан юм, нэрийг нь хэл гээд л шаардаад байсан гишүүд харин одоо өөрсдөө дэмжээд байгаа юм уу, дахиад зогсоох гээд байгаа юм уу. Улс төр тойрсон үйл явдлыг харахаар үл ойлгогдом.

Бидэнтэй адилхан хүний амьдралын зовлон дээр дөрөөлж ирээд л сандал суудлаа булаалдаад дараагийнхан нь хоолонд орохоор бэлдэж байгаа ч юм шиг дүр зураг харагдаад л..

Мега төслийн эхэнд  яригдаж буй энэхүү төслийг хэрэгжүүлснээр Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын болон бусад төслүүд хэрэгжих боломж бүрдэнэ. Манай улс нүүрсний экспортоо 120 сая тонн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10.000 ам.долларт хүргэх бодит боломжтой болно. Боомтуудын нэвтрэх хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, экспортын орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Хэрвээ түүнээс өөр Ерөнхий сайд, кабинет бүрдвэл яг энэ эрчээрээ явах болов уу. Барьцгүй л улс шүү дээ, эргээд 35 жилээ харахад... Хийнэ, хүрнэ гэсэн амлалтыг нь Л.Оюун-Эрдэнээсээ шаардаад сууж байсан нь энгийн иргэдэд хэрэгтэй ч байж мэднэ.

Эдийн засагт ийм их үр өгөөжтэй төслийг яагаад ингэтэл удаан гацаав гэдгийн цаана бас учир бий. Том төслүүд хөдлөх дөхөхөөр эрх ашиг нь зөрчигдсөн олон хүмүүс үймдэг. Олон нийтийг үймүүлж, өөр зүйлд анхаарал хандуулах гэсэн оролдлого, дайралт идэвхждэг гэж Л.Оюун-Эрдэнэ дуугарсан. Энэ үг өнөөдөр өрнөөд буй үйл явдалтай дүйж л харагдаж байна.

Том төслөө гацааснаар дахин хойшлуулснаар хэн хохирох вэ, Монгол Улс л хохирно.

Манайхан чинь бас хэрэгт дуртай хүмүүс. Төрийн өндөрлөгүүдийн хооронд зөрчил үүсээд байгаа юм биш үү, асуудал гарсан гэнэ лээ, эрх ашгийн зөрчил юм биш үү гээд л ярилцах юм. Хэн мэдэх вэ, үнэн ч юм билүү.

Тэдний хооронд зөрчил гарсан ч бай, үгүй ч бай Монгол эх орныхоо эрх ашигт  тэрссэн зүйл л битгий хийгээсэй гэж хүснэ.  

Нэгийг нөгөөгөөр солих шиг амархан юм юу байх билээ. Айл гэр бүлийн хатаж амжаагүй нулимсыг улс төр болгож байхаар хүний эрхийн мэдрэмжгүй, амьд, үхсэн хүмүүсийн талаар үнэн худал мэдээлэл нийлүүлж олон нийтэд тараасан этгээдээ олж хариуцлага тооц л доо.

Дэмжлэг хүлээсэн мега төслөө урагшлуул. Ухрах зам байхгүй, Л.Оюун-Эрдэнэд.... 

                                                                                                 Г.БАРХАСБАДЬ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.АРИУНЗАЯА, Л.ЭНХРИЙЛЭН НАР АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС … 10 цагийн өмнө
Л.ЭНХРИЙЛЭН, Т.АРИУНЗАЯА НАР АЗИ ТИВИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ Б… 11 цагийн өмнө
БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫН АЙЛЧЛАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨ… 16 цагийн өмнө
МӨНГӨН АЯГА ОЛООД БАЛРАХ ШАХСАН ТҮҮХ 17 цагийн өмнө
ХИМИЧИН ДАЙЧИД ЖОЛООНЫ ДАМЖААНД СУРАЛЦАЖ, АНГЛИ ХЭЛ, МОНГОЛ БИЧИГ СУРС… 18 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 21 цагийн өмнө
НУТГИЙН ЗҮҮН ХАГАСТ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26, 29-НД СЭРҮҮХЭН БАЙНА Өчигдөр
УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЁС ЗҮЙ, ТҮҮНИЙГ МӨРДҮҮЛЭХ АСУУДЛААРХ ОЛОН УЛСЫН ӨНӨӨГИ… Өчигдөр
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ОЛОН НИЙТЭД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН УУЛ УУРХАЙН САЛБАР, ХӨ… Өчигдөр
ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫНХАН ХҮҮХДЭЭ А ҮСЭГ ҮЗЭХЭЭС НЬ ЭХЛЭН ЦЭРЭГ-… Өчигдөр
БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ ЧИГЛЭЛИЙН 102.5 КМ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУ… Өчигдөр
ДЭЛХИЙН ЦОМД ХҮРЭХ АЗИЙН 3.3 БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН … Өчигдөр
ДЭЛХИЙН ЖИШГЭЭР ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЯВЦАД ЯМАР Ч САНХҮҮГИЙН А… Өчигдөр
МСНЭ: ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХДЭЭ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХНИЙ БАЙР СУУРЬ, ДУ… Өчигдөр
Б.БУЯНХИШИГ ХЭТ ХОЛЫН ЗАЙН ГҮЙЛТИЙН УЛСЫН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ Өчигдөр
ӨВӨРХАНГАЙ, ТӨВ АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ХЭСЭГ, ДУНДГОВИЙН НУТГААР ХҮЧТ… Өчигдөр
ХОМЫН ТАЛ ДАХЬ ТАХИЙН СҮРЭГТ ЭНЭ ЖИЛИЙН АНХНЫ УНАГА МЭНДЭЛЖЭЭ 2025/04/24
Э.ДАВААЖАМЦ, Б.БУЯНХИШИГ НАР 1000 ДАХЬ КМ-ЭЭ АМЖИЛТТАЙ ТУУЛЛАА 2025/04/24
БОХИРЫН ХООЛОЙНУУДАД ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ШҮҮР СУУРИЛУУЛЖ БАЙНА 2025/04/24
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: E-MONGOLIA ХЭРЭГЛЭГЧИЙН ТОО 2 САЯД ХҮРЧ, 1.4 ИХ НАЯДЫН … 2025/04/24
Их Уншсан
ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ БА ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА 2025/04/16
ЯПОНЫ NHK С.ЖАВХЛАНГИЙНД ИРЖ, НУМАН ЗАХТ, БОСОО ЗАХТ ДЭЭЛИЙН ТАЛААР НЭ… 2025/04/19
ЯДАРГААГАА ЯАЖ ХУРДАН ТАЙЛАХ ВЭ? 2025/04/14
МӨНГӨН АЯГА ОЛООД БАЛРАХ ШАХСАН ТҮҮХ 17 цагийн өмнө
ЦАГААН ХЭРЭЭ 2025/04/20
УЛААНБААТАР ХОТ ОРЧИМД ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 20-НООС СЭРҮҮСНЭ 2025/04/19
ТАВАН МЯНГАН КМ ГҮЙХ Б.БУЯНХИШИГИЙГ ААВ ИЖИЙ НЬ БУЛГАН АЙМГААС ЗОРЬЖ О… 2025/04/18
ДОРНОГОВИЙН ХӨВСГӨЛ СУМЫН 80 НАСТАЙ Л.БАТМӨНХ БАЙГАЛЬ ОРЧНЫ НОБЕЛЬ ГЭГ… 2025/04/22
БОГДХАН УУЛАНД ЧОНО, НОХОЙН ЭРЛИЙЗ БАЙГАА ЭСЭХИЙГ ТОДРУУЛАХ ТАНДАЛТ, С… 2025/04/21
АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН Д.АЛТАНЦООЖ ТҮРҮҮЛЖ, УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ ҮЗҮҮРЛЭ… 2025/04/19
АВТО ЗАМ ДАГУУ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОРЫГ 58 БАЙРШИЛД БАЙГУУЛНА 2025/04/13
БУЛГАН, ТӨВ, ХЭНТИЙН ӨМНӨД, АРХАНГАЙ, ӨВӨРХАНГАЙ, ДУНДГОВЬ, ӨМНӨГОВЬ А… 2025/04/22
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖ, ЦАСА… 2025/04/20
Э.ДАВААЖАМЦ, Б.БУЯНХИШИГ НАР ЗАМЫНХАА 10 ХУВЬ БОЛОХ 500 КМ-ЫГ АМЖИЛТТА… 2025/04/14
ЕВРОПЫН ОХИДЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС ГУРВАН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/04/16