ТӨСӨВ ЗӨВ ЗАМДАА ОРЖЭЭ


Шинэ парламентын анхны төсөв дуулиан шуугиан дагуулсаар одоо л нэг зөв замдаа орж байх шиг. Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлтөөр байгуулагдсан томсгосон парламентын анхны төсөв алдаатай байсан хэдий ч өөр өнцгөөс нь харвал ардчилал, олон ургальч үзлийн индэр болсныг нь харууллаа гэж дүгнэж байна. Тэр гишүүн тэрний хатгаасаар ингээд, энэ нь ийм учраас төсөв эсэргүүцээд, өмнөх хэлэлцүүлгийн шатанд харахгүй яасан юм гэх мэт хардлага сэрдлэгээс илүү үр дүнг нь том утгаар нь харах нь чухал юм.

Гурван нам хамтарсан том Засгийн газар бидэнд тогтсон үл итгэх үзлээр бол парламентын гишүүдээ “барьж, хайрцаглаж” чадах байсан ч тэгсэнгүй. Дор бүрнээ саналаа ил тод хэллээ, эсэргүүцлээ. Ерөнхийлөгч хориг тавилаа. Засгийн газар нь ч төсвөө дахин оруулж ирлээ. Гэхдээ эсэргүүцсэн гишүүдээсээ гадна олон нийтийн санал бодол, төсвийн үр ашигтай талыг ч харгалзсан нь оруулж ирсэн төсвөөс нь илт харагдаж байна.

Эн тэргүүнд дурдах ёстой зүйл бол ямар ч байлаа гэсэн ирэх оны төсөв  алдагдалгүй орж ирлээ. Төсвийг алдагдалгүй батлах хүрээнд төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 2.4 хувьтай тэнцэх дүнгээр бууруулжээ.

Дандаа л алдагдалтай төсөв оруулж ирж, түүнээ элдвээр хаацайлдаг байсантай харьцуулвал энэ нь том дэвшил юм. Цаашид ч төсвийг алдагдалгүй оруулж ирэх үндэс суурь эндээс эхлэх нь байх аа гэж найдна.

Хэт тулга тойрсон бодол, жалга довны асуудлаасаа бага ч гэсэн холдож чадсан нь илт гэж харж болохоор төсөв орж иржээ. Мэргэжлийн нүдээр харвал алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй ч алсыг зорьсон том зүйлүүддээ Засгийн газар бат зогсож чадсан. Хөгжлийн том зорилтоосоо ухрахгүй байх зарчим баримталсан гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн юм. Гэхдээ бас наанатай цаанатай, уян хатан хандсан нь илт харагдана.

Ирэх онд хасагдахгүй зардлуудыг шүүмжлэх хүн бараг гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Төсвийн зарлагаас хүүхдийн мөнгөн тэтгэмж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын сан, хүүгийн төлбөр, цалин, төрийн албан хаагчдын тэтгэмж зэрэг хуульд заасан тэтгэмжүүдийг хэвээр үлдээсэн. Хүмүүсийн амьдралын чухал хэрэгцээнээс Засгийн газар танасангүй гэж үүнээс харж болохоор байна.

Манайд байгаа нэгэн том дутагдал бол төрийн албыг илүү бүтээмжтэй, цомхон, үр дүнтэй болгоно гэж ярьдаг хэдий ч эсрэгээрээ данхайсаар байгаа гэдгийг хэн хүнгүй мэднэ. Ажлаа жирийн хийж байгаа иргэдийг буруутгах аргагүй ч төрийн албаны реформ хийх, бүтээмжийг олон нийтэд ил харагдахаар тооцох цаг хэдийнэ ирсэн. Үүнд ч зорино гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд байгаа.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр энэхүү төсвийн олон зүйлд эерэг үнэлгээ өгч буйгаа илэрхийлсэн. Тухайлбал, төсвийн үрэлгэн, оновчгүй зарлагыг бууруулах, төсвийн тэнцлийг сайжруулах зарим алхам хийгдсэн байна гэсэн юм.

Мөн төсвийн орлогыг анх удаа бууруулан тодорхой тооцоолол үндэслэлийг гаргасан нь эерэг үр дүн юм. Өмнө төлөвлөгдсөн төсвийн орлогыг тодорхой хувь хэмжээгээр бууруулсан нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд, болзошгүй эрсдэлийг бууруулахад эерэг нөлөөлөх өөрчлөлт болсныг онцлон тэмдэглэсэн байна.

Гэхдээ урсгал зардлын асуудлыг байнга өсгөж байгаа нэг зардал бол цалин хөлс бөгөөд 2009 онд  Монгол Улсад 100 хүн ам тутамд 4.4 төрийн албан хаагч ногдож байсан бол 2023 онд 6.4 болж өссөнийг дурдсан билээ. Ер нь цаашид төрийн албаны тогтолцоонд институцийн болон бүтээмжийн томоохон шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарч буйг ч дурдаж аажмаар төрийн албан хаагчдыг хувийн хэвшилд шилжүүлэх бодлогын арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэх нь чухал байна гэсэн нь анхаарууштай зүйл.

Урсгал зардлын талаар энд тэндгүй л шүүмжилсэн. Төсвийн төсөлд урсгал зардал, хөрөнгийн зардлыг тус бүр 0.8 их наяд, гадаад зээлийн ашиглалт 0.7 их наяд төгрөг, нийт 2.3 их наяд төгрөгийн зардал хасахаар тооцсон байна. Төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардал буюу тавилга, багаж, техник хэрэгсэл, томилолт, бичиг хэрэг, тээвэр шатахууны зардлыг 10-100 хувиар бууруулна.

Төрийн албан хаагч гоё ширээн дээр суулаа гээд ажил нь сайжирдаггүй. Тиймээс ч урсгал зардлыг бууруулахдаа тавилга эд хогшил, сургалт, уралдаан тэмцээн, соёлын эрхийн бичиг зэрэг зардлыг 100 хувиар бууруулсан нь зөв юм.

Монголчууд төр хэмээн хүндэлдэг хэдий ч тэнд нь хүн л ажилладаг. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх бүрд хувийн хэвшлийн нуруун дээр буух татварын дарамт өсөж байдаг. Тэгвэл энэ удаад төсвөө хумьж байгаа юм чинь хувийн хэвшлээ дэмжье, төрийн зарим ажил үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлье. татвараа багасгая гэцгээж байгаа нь чихэнд таатай. Ярих биш, үйл хэрэг болгочихвол бүр ч сайн.  

Хэрэгтэй,  хэрэггүй гадаад, дотоод албан томилолт, бичиг хэргийн зардлыг 50 хувь, байр ашиглалт, хангамж, бараа материал, бараа үйлчилгээний зардал гэх мэтийг 10 хувиар бууруулах бодлого баримталжээ. Хүнд л гэдэг ч хэмнэж болох зардал хаана ч байдаг. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх, илүү сайн цаг ирэхэд боломжит төсвөөр асуудлыг шийдэх нь ухаалаг алхам болно.  

Бидний том алдаа дутагдал бол хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, арга хэмжээнд мөнгө тусгачихдаг, тэр нь заримдаа урагшилдаггүй байдал. Энэ удаад хөрөнгө оруулалтын хувьд шилжих төслүүдийг хөндөөгүй бол энэ оны 12 дугаар сарын 2-ны байдлаар гэрээ байгуулаагүй төслүүдийн ирэх оны санхүүжилтийг хойшлуулахаар тусгасан.

Засгийн газраас орж ирсэн төсөв уян хатан байна гэж харах нэг гол юм нь хэдий тэдний гол зорьж буй зүйл нь мөн ч гэлээ бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтыг дахин эрэмбэлж, үе шаттай хэрэгжүүлэхээр болжээ. Энэ удаад 38 шинэ төслөөс 10-ыг нь хойшлуулж, 502 тэрбумаар багасгахаар болсон. Эдгээрийн нэг нь эрчим хүчний найм нь замын, нэг нь гадаад харилцааны төсөл байгаа юм. Мөн зарим ТЭЗҮ, их засварын санхүүжилтийг бууруулж, хойшлуулах, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 20 хувь бууруулахаар тусгажээ.

Төсөлд нэмэгдэж орж ирсэн ганц зүйл нь Хавдрын эмнэлгийн их засвар болон “Хавдрын эмнэлэг 2” барилгын дэд бүтцийн ажлыг эхлүүлэхээр болжээ.

Монгол Улсад хавдрын өвчлөл ямар хэмжээнд байгаа, эмнэлгийн ачаалал хэр зэрэг байгааг хүмүүсийн олонх мэднэ. Эрүүл мэнд шиг үнэт зүйл үгүй учир нэмлээ гэж дургүйцэх хүн нэгээхэн ч үгүй нь тодорхой.

Төсвийг гаднаас нь ажиглавал иймэрхүү. Ганц нэг алдаа дутагдал байж мэдэх ч томсгосон парламент бөөнөөрөө хэлэлцэж, шүүсийг нь шахахад болоод л явчих биз. Ажиглан сууя даа.

                                                                                                                   Г.БАРХАСБАДЬ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРВАН ГУРВААС ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛ ҮҮСГЭХИЙГ … 1 цагийн өмнө
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 6 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 9 цагийн өмнө
ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ШАТАНД БАЙНА 10 цагийн өмнө
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 10 цагийн өмнө
МАНБА ДАЦАН ХИЙДИЙН ЗУРХАЙЧ Д.САЙНСАЙХАН: ХУРИМ, БЭР ГУЙХ ХОЁРЫГ АНДУУ… 10 цагийн өмнө
ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ… 11 цагийн өмнө
ХҮҮХДИЙН АСРАМЖ ТОГТООХ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХДЭЭ 7-ООС ДЭЭШ НАСТАЙ… 11 цагийн өмнө
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН, УЛААГЧНЫ ХАР НУУР ЧИГЛЭЛЭЭС 44.5 ТОНН ХОГ ХАЯГДАЛ… 11 цагийн өмнө
ЗАХИАЛГА АВСАН Ч БАРИГДАЖ ДУУСААГҮЙ БАРИЛГУУДЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОР… 11 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО, 24-26 ХЭМ ДУЛААН 13 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: ТАЛ ХЭЭРЭЭС ХҮРГЭХ МОНГОЛЫН ШИЙДЭЛ ДЭЛХИЙД ШИНЭ ХЭЛЭЛЦҮҮЛ… Өчигдөр
COP17 ГЭЖ ЮУ ВЭ? Өчигдөр
ХУУЛЬ БУС, ХОРТОЙ АГУУЛГАТАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ САЛБАР ДУНДЫН АЖ… 2026/07/20
КОП17-ЫН ҮЕЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА… 2026/07/20
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИН БИЧГИЙН ДАРГА ЯСМИН… 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ М… 2026/07/19
ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН 37 ДУГААР ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮР… 2026/07/19
ГУРАВДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТ ОЛОН ГООЛТОЙ БОЛДОГ ГЭХЭД ЭНЭ УДААД … 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ХИМИЙН 58 ДУГААР ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 2 ХҮР… 2026/07/19
Их Уншсан
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 6 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, БНСУ ХОЁР УЛС ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БО… 2026/07/09
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙГ ДЭЛХИЙ ДАЯАР ТЭМДЭГЛЭН ӨН… 2026/07/11
BC.GAME MZINHO-Г СОНИРХОЖ БАЙНА 2026/07/09
ТЭР МОНГОЛЫН ШИЛДЭГ БОКСЧИН, БИДНИЙ ШИЛДЭГ НАЙЗ БАЙЛАА 2026/07/10
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЭВ 2026/07/09
ХӨВСГӨЛ, БУЛГАН, АРХАНГАЙН НУТГААР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/10
С.БЯМБАЦОГТ: ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ НЭГЭН ЗОРИЛГО, НЭГЭН СЭТ… 2026/07/11
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЭВ 2026/07/12
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЛАЗЕР АБЛАЦИ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТ… 2026/07/09
БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛТОН ТАВААР НЭМЭГДЛЭЭ 2026/07/08
ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/11
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026/07/13
ТӨМӨРИЙН МӨНХТУНГАЛАГ СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН БОЛЛОО 2026/07/08
ВЬЕТНАМД МОРЬТ ЦАГДААГИЙН ХОРООНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН МОНГОЛ МОРЬД ЭХ ОР… 2026/07/08