МАЛГАЙ


Үйлчлэгч бүсгүйн алчуур миний сөөхийд тулж ирээд зогсов. Хонгор шар үстэй том алаг нүдтэй гоолигхон хүүхэн дэгжин гэж жигтэйхэн. Над руу бас сөөхий рүү минь ээлжлэн харах түүний нүднээс би бодлыг нь таагаад дуугүй л инээмсэглэн мэндэллээ. Доогтой инээмсэглэлийн минь учрыг тэр тайлан уншсан эсэхийг бүү мэд.

Бодол минь он жилийн тэртээ рүү нисэн одов. Хоёрдугаар ангид байхад юмсан. Нэг өдөр цасаар жигтэйхэн шуурлаа. Аавын буудаг чихтэй үстэй саарал цагдаа малгай, нэг муу бор эсгий гутлын хамт эмээ намайг өмсөж яв гэв ээ. Ганган шаавай хэзээ ч байгаагүй ч охин л хүүхэд хойно би ийм юм өмсөхгүй, ичиж байна гэж уурлалаа. Хэрүүл маргааны эцэст эмээ дийлж би нулимстай нүдээ дөнгөж харагдахаар томдсон малгайг дарж, ороолтоор амаа битүү боож, бор эсгий гутлаа чирээд тоодгор пальтогоо өмсөж нэг буудлын цаана байх сургууль руу эгчийгээ дагаад очив. Замд над шиг боодолтой маамуу ганц нэг таарсан болохоор бас ч гэж сэтгэлд гэгээтэй.

.. Сургуулийн хаалгаар явж ороод л ангийнхаа Дулмаатай таарав. Тэр нэгдүгээр, би гуравдугаар салааны дарга ухаантай. Долгор багшийн ганц охин Дулмаа цоо шинэ “Зара” гутал, ягаан илгэн үстэй хүрэм өмсчээ. Хичнээн ч гоё юм. Тэр яг л өнөөдрийн үйлчлэгч бүсгүйнх шиг дээрээс доош гүйлгэж харснаа азаар юм хэлсэнгүй. Ангийн дөчин хүүхэд байтугай сургууль даяар хайгаад ч над шиг аавынхаа томдсон малгай, эсгий гутлаар “гоёсон” охин байгаагүй юм. Нэхэн санахад хүүхдүүд бүгд нүдээ том болгон харсан ч хэн нь ч намайг шоолоогүй билээ. Харин би гэртээ эргэж ирээд жинхэнэ “дайн” дэгдээсэн юм даа.

...Цаг хугацааг буцааж болдог ч болоосой. Цасан шуурга нүүр нүдгүй шуураасай. Аавын томдсон малгай, нөгөөх муу бор эсгий гутлаа баясгалантайгаар чирээд эмээдээ нэг үнсүүлээд гарахсан. Амьдралдаа өмссөн хамгийн сайхан гоёл болох цагдаа саарал малгай, эсгий гуталдаа дулаахан "бүүвэйлэгдэн" хажуугаар өнгөрсөн хүн болгон руу инээмсэглэж, хотын гудамжаар алхахсан гэж хичнээн их хүсэж байна гээч. 

Ай аз жаргал гэж юу сан билээ дээ.



0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.95.123
2025/02/09
0
0
Ямар хөөрхөн юм бэ
Хариулах
Шинэ мэдээ
ЦЕГ: СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮХЭДТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨЛБ… 9 минутын өмнө
ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЗУРГАА ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 37 минутын өмнө
THE MONGOlZ ДЭД БАЙРТ ШАЛГАРАВ 51 минутын өмнө
АРХАНГАЙ, БУЛГАН, ХӨВСГӨЛ, ӨВӨРХАНГАЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА Н… 1 цагийн өмнө
Б.БАЯРБААТАР: АХАЛЖ БУЙ АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХОЛБОГДОХ АСУУДЛААР ИРГЭДИЙН … 18 цагийн өмнө
ОЙ ТОГТООЛТЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС 18 АЛТ, 20 МӨНГӨ, 17 ХҮРЭЛ МЕДАЛЬ … 21 цагийн өмнө
ХҮҮГИЙН ГЭРЭЭС АЛГА БОЛСОН ГЭХ ГАЗАР ХҮРТЭЛ ЭРЭЛЧ НОХОЙН БҮЛЭГ ЭРЭН ХА… 22 цагийн өмнө
ЕСДҮГЭЭР САРЫН 22-НД НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР, 23-НД ЗҮҮН ХАГАСТ БОРОО, УУЛ… 22 цагийн өмнө
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 23 цагийн өмнө
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ТАВ ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА Өчигдөр
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙMГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРНО Өчигдөр
THE MONGOLZ АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОНО Өчигдөр
АРВАН МЯНГАН ЗАЛУУС WORLD CLEANUP DAY-Д НЭГДЛЭЭ Өчигдөр
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА 4 ДЭХ ӨДРӨӨ ҮРГ… Өчигдөр
ХҮНИЙ БОДЛЫГ ЯРИАНД ХӨРВҮҮЛЭХ ТЕХНОЛОГИЙГ АРАВДУГААР САРААС ТУРШИЖ ЭХЭ… 2025/09/20
УЛААНБААТАРТ 18-20 ХЭМ ДУЛААН 2025/09/20
THE MONGOLZ ШӨВГИЙН ДӨРӨВТ ШАЛГАРЛАА 2025/09/19
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ: ХҮҮХЭД ОЛДООГҮЙ, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХГҮ… 2025/09/19
ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙНХЭН ХҮҮХДИЙН ГЭМТЭЛ СОГОГИЙН ЧИГЛЭЛЭЭР ЭНЭТХЭГИЙН ЭМ… 2025/09/19
ЛХАМ НОРЖҮНМА БУРХАНЫГ АКАДЕМИЧ Ц.ДАМДИНСҮРЭНГИЙН ОХИН ЧИНГИС ХААН ҮНД… 2025/09/19
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 23 цагийн өмнө
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2025/09/18
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/09/09
БАГА ТЭТГЭВЭРТЭЙ АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙГ ИЛҮҮ НЭМЭГДҮҮЛЖ БОЛОХ ТАЛААР СА… 2025/09/15
ЕСДҮГЭЭР САРЫН 13, 14-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР СЭРҮҮСЭЖ, 15-НААС ИХЭНХ … 2025/09/09
А.БАТТУЛГА ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД АНХ УДАА ОРОЛЦОЖ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮ… 2025/09/14
ЧАРЛИ КИРКИЙН АМИЙГ ХӨНӨӨСӨН СЭЖИГТНИЙГ БАРИВЧИЛСАН ГЭЖ ТРАМП МЭДЭГДЛЭ… 2025/09/12
Б.БАТЦЭЦЭГЛЭН: ЯМАР УЧРААС НУТАГТАА ДУУЛАХ ЭРХГҮЙ БОЛСНОО БОДООД ОЛОХГ… 2025/09/18
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГААС ДАРААЛАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН АНХНЫ Э… 2025/09/13
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2025/09/09
ТҮВШИНЖАРГАЛЫН ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/09/18
НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ҮЕ ШАТТАЙ ЧӨЛӨӨЛЖ, НЭМЭГДҮҮЛНЭ 2025/09/11
ХӨВСГӨЛИЙН ТАРИАЛАНД СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙЖ Б… 2025/09/18
​ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН АЛСЫН ДУУДЛАГЫН БАГ ХӨВСГӨЛ, БАЯН-ӨЛГИЙД ОСОЛДСОН … 2025/09/09
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАХААР БОЛОВ 2025/09/12