Э.СОДНОМПИЛЖЭЭ ПАРАЛИМПЫН ИЖ БҮРЭН МЕДАЛЬТАЙ МОНГОЛЫН АНХНЫ ТАМИРЧИН БОЛОВ


“Парис-2024” Паралимпын  наадмын пауэрлифтингийн төрлийн 107 кг-ын жинд Паралимпын наадмын аварга, дэлхийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртлээ.

Э.Содномпилжээ эхний оролтоор 243 кг, хоёр дахь оролтоор 248 өргөж, гурав дахь буюу сүүлийн оролтоор 260 кг захиалсан ч амжилтгүй болсон юм.

Тэмцээний дараа өгсөн рилцлагадаа Э.Содномпилжээ баруун мөр нь гэмтэлтэй байснаас сүүлийн 260 кг-ийг өргөж чадаагүй гэжээ.

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ нь "Рио 2016" Паралимпын наадмаас хүрэл, "Токио 2020" Паралимпын наадмаас алтан медаль хүртсэн. Ингэснээр Э.Содномпилжээ Паралимпын алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, түүх бүтээлээ.

Э.Содномпилжээ "Токио-2020" олимпын наадмаар 245 кг өргөсөн нь өчигдрийг /2024.09.09/ хүртэл Паралимпын дээд амжилт байсан юм. Хэдийгээр манай тамирчин Парисын олимпод дээрх амжилтаа ахиулсан ч Ираны тамирчин Алиакбар Гарибшахи  252 кг өргөснөөр түрүүлж, мөн паралимпын дээд амжилтыг шинэчиллээ.  

Алиакбар Гарибшахи  нь 254 кг өргөсөн үзүүлэлтээр дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг тамирчин юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЛИНДСЕЙ ВОНН: ӨВДӨГНИЙ ЧАГТАН ХОЛБООС ТАСАРСАН Ч ОЛИМПОД УРАЛДАХЫГ ХҮС… 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН… 2 цагийн өмнө
ЦАР ТАХЛЫН БОЛОМЖИТ ХУВИЛБАРУУДЫН ТАЛААРХ ЯРИА COVID-19-ӨӨС ХЭДЭН ЖИЛИ… 2 цагийн өмнө
БАРУУН БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 3 цагийн өмнө
КРИШТИАНО РОНАЛДОГИЙН АЖИЛ ХАЯЛТ САУДЫН АРАБААС ЯВАХАД ХҮРГЭХ ҮҮ? 14 цагийн өмнө
МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН БҮС 21 цагийн өмнө
ӨВЛИЙН ОЛИМПЫН ХАМГИЙН ЗАГВАРЛАГ ХУВЦСААР МАНАЙ ТАМИРЧДЫНХЫГ НЭРЛЭЖ БА… Өчигдөр
АЖ ҮЙЛДВЭР ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ, ДӨРВӨН БАГЦ Х… Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГ… Өчигдөр
ДАРХАДЫН ХОТГОР, ОРХОН СЭЛЭНГИЙН БЭЛЧРЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО Өчигдөр
МӨХ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧДАД ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГА ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ … Өчигдөр
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2026.01.26-0… Өчигдөр
Х.БАЯНМӨНХ АВАРГЫН 1972 ОНЫ ЯРИЛЦЛАГА Өчигдөр
АВЛИГЫН ЭСРЭГ, ШУДАРГА ЁСЫГ БЭХЖҮҮЛЭХЭД “WORLD JUSTICE PROJECT” БАЙГУУ… Өчигдөр
ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ Өчигдөр
2025 ОНЫГ ТҮҮХЭНД БҮРТГЭГДСЭН ХАМГИЙН ДУЛААН ГУРВАН ЖИЛИЙН НЭГ БОЛСНЫГ… Өчигдөр
Н.ӨСӨХБАЯРЫН УЛСЫН ГАРЬД ЦОЛЫГ ХАСАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ГАРЧЭЭ Өчигдөр
ДИДДИГ ТҮПАК ШАКУРЫН ҮХЭЛД СЭЖИГЛЭН ШАЛГАЖ ЭХЛЭВ Өчигдөр
БАЙГАЛЬ ЭХЭЭ СЭРГЭЭХ САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ-COP17 2026/02/02
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ХӨНГӨЛӨЛТ, ТУСЛАМЖИЙН ОЛГОЛТЫН Х… 2026/02/02