СУРАГЧДЫН ҮДИЙН ХООЛОНД ШИМ ТЭЖЭЭЛИЙН ТЭНЦВЭРТЭЙ ЦЭС АШИГЛАНА


Япон улсын Жайка олон улсын байгууллагын “Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд боловсруулсан “Шим тэжээлийн тэнцвэртэй цэс” номын нээлт, сургалтын арга хэмжээг өчигдөр /2024.08.20/ зохион байгуулжээ.

Боловсролын яам, Япон Улсын олон улсын  хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас хамтран ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл 2021 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд Өвөрхангай, Дундговь аймаг болон нийслэлийн сургуулиудаас сонгон хүүхдийн эрүүл мэндийн шим тэжээлийн байдалд судалгаа хийн, гарсан үр дүнд үндэслэн шаардлагатай эрдэс, амин дэмээр баялаг цэсийг боловсруулан гаргажээ.

Боловсролын яам, ЭМЯ, ХХААХҮЯ, НЗДТГ, НБГ, ШУТИС, Өвөрхангай, Дундговь аймгийн БГ, ХХААГ, ЭМГ болон төсөл хэрэгжиж буй сургуулиудын төлөөлөл танхимаар оролцсон бол бусад аймгийн боловсролын газар, ерөнхий боловсролын сургуулийн захирал, хоол зүйч, тогооч зэрэг 510 төлөөлөл цахимаар оролцсон арга хэмжээний хүрээнд дараах чиглэлээр мэдээлэл хүргэсэн байна.

  • Сургуулийн хоол үйлдвэрлэлд тэнцвэртэй хоолны цэс ашиглах арга зүй,
  • Цэсийн номыг ашиглан хоол, шим тэжээлийн боловсрол олгох аргачлал,
  • Аймагт нэгдсэн хоолны цэс хэрэгжүүлэх арга хэмжээ,
  • Загвар сургуулиудад хийгдэж буй мониторингийн үр дүн,
  • Үйл ажиллагааг сайжруулах арга зам.

Тус арга хэмжээний үеэр төсөл хэрэгжиж буй ерөнхий боловсролын сургуулиудад Жайка олон улсын байгууллагаас хоол шим тэжээлийн боловсрол олгох сургалтын материал гардуулан өгчээ..

Энэхүү “Шим тэжээлийн тэнцвэртэй цэс” номд шим тэжээлийн агууламжийг өнгөний системээр илэрхийлсэн 99 нэр төрлийн сургуулийн хоолыг багтаан, энгийн аргаар  сонгон хэрэглэх хувилбарыг оруулж иржээ. Ингэхдээ бодит судалгаа болон жишиг төслийн үр дүнд суурилан боловсруулснаас гадна цэвэр жин, шим тэжээл болон үнийн тооцооллыг номд тусгасан байна.

Цаашид улс орон даяар хүүхдийн хоолны шим тэжээлийн тэнцвэрт өнгөний системийг хэрэгжүүлж, цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэлд оролцогч талууд, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад хоол хүнсний шим тэжээлийн талаарх мэдлэгийг олгох аж.

Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны шим тэжээлийн өнгөний систем:

  • Шар: Нүүрс усны эх үүсвэр
  • Улаан: Уургийн эх үүсвэр
  • Ногоон: Амин дэм, эрдэс бодисын эх үүсвэр
  • Цэнхэр: Кальци, уургийн эх үүсвэрийг тус тус тэмдэглэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 57 минутын өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 4 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО 7 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН 21 цагийн өмнө
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09