​ Т.ТУЛГА 44 ЖИЛ ТАСАРСАН МЕДАЛИЙГ АВЧРАХЫН ТӨЛӨӨ ДЭВЖЭЭНД ГАРНА


Итгэл найдварын гал хамгийн сүүлд бөхдөг гэдэг. Манай чөлөөт бөхийн тамирчид тэртээ 1968 оны олимпоос Монголын баг тамирчдын анхны мөнгө, хүрэл медалийг хүртэн ирж, хүн төрөлхтний их баяр цэнгэл наадмын баяр баясгаланг эх орондоо дэлгэсэн түүхтэй билээ.

Парисын олимпод чөлөөтийн дэвжээнээ гарсан эхний бөхчүүд маань хэдийгээр медальд хүрээгүй ч гэлээ тэдний тэмцэл, зүтгэл та биднийг Монгол гэсэн нэгэн утга, сэтгэл дор нэгтгэн зангидаж, баярласан хөөрсөн, уурласан цухалдсан ч болтугай бид нэгдэн Олимпын дэвжээ рүү нүд, сэтгэлээ чилээн ширтсээр, амжилтын чимээ чагнасаар байх авай.

Тэгвэл өнөөдөр чөлөөт бөхийн тамирчдаас олимпын медаль хүртэх гурван ч найдлага байна. Эмэгтэйчүүдийн 62 кг-д П.Орхон дагах барилдаан руу орлоо. Өчигдөр түүнийг ганцхан оноогоор ялсан Украины Ирина Коляденко дараах өрсөлдөгчдөө 4-7 онооны зөрүүтэйгээр илүүрхэн ялж, финалд шалгарлаа. Энэ нь манай П.Орхонд медалийн боломж багагүй байгааг илтгэх мэт санагдана. Гэхдээ бүхнийг дэвжээн дээр л шийдэх болно. Мэргэжлийн сэтгэлзүйчгүй явсан ч гэлээ Пүрэвдоржийн Орхонгийн хувьд ёстой үхэхээс бусдыг үзсэн хашир туршлагатай, мэхтэй бол мэхтэй, бяртай бяртай бөх мөнөөсөө мөн тул хүрэл медаль зүүчихээд зогсож байхад болдог юм болдгоороо боллоо л гэж хэлнэ.

Мөн өнөөдөр эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд манай Э.Даваанасан, эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Т.Тулга нар барилдана.

Төмөр-Очирын Тулгын хувьд сүүлийн жилүүдэд дунд жинд Монголынхоо нэрийг Дэлхий, Тивийн тавцнаа гаргаж яваа, хэнбугайг ч ялчихаж чадахаар түвшинд хүрсэн бөх.

Ханжоугийн Азийн наадмын аварга, Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн хошой мөнгөн медальт Т.Тулгын эхний өрсөлдөгч нь Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Кубын 36 настай Вальдес Тобье. Энэ барилдаан УБ цагаар 17:26-д товлогджээ.

Хэрвээ түүнийг ялбал дараагийн учраа нь Арменийн Вазген Теванян, Гүржийн Годерзи Зебисашвили хоёрын хэн ялсан нь байх болно. Теванян Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртээд удаагүй байгаа бөх.

Т.Тулга олимпын эрх авсныхаа дараагаар “44 жилийн турш тасарсан Олимпын медалийг авахыг зорих болно” хэмээн хэлсэн юм. 1980 оны олимпын наадмаас хойш Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид медаль хүртээгүй байгааг хэлсэн нь тэр.

Энэ тасалдсан он жилүүдийг өнөөдөр Т.Тулга зогсоож, түүхийг шинээр сэргээн бичих буй за.

Тамирчдадаа амжилт хүсье!


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01