БНСУ-ААС ЧАНАРТАЙ ЭМ ХУДАЛДАН АВАХ ТАЛААР ЯРИЛЦЖЭЭ


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Чой Жин Вон болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзах үеэрээ  эмийн чанар, үнийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгааг танилцуулж, тус улсын томоохон эм үйлдвэрлэгчидтэй харилцаа холбоо тогтоож, шууд худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

БНСУ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай улс орны нэг юм. Түүнчлэн иргэдийн БНСУ-д эмнэлгийн тусламж үйлчилгээ авахтай холбоотой үүсдэг чирэгдэл, хүндрэлийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх төдийгүй эмийн импортыг зохицуулах зорилгоор тус улсад Эрүүл мэндийн төлөөлөгчийн газрыг ажиллуулах саналтай байгаагаа эрхэм Элчин сайдад хүргүүлэв.

Элчин сайд Чой Жин Вон манай улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг БНСУ-д сургаж, чадавхжуулах, БНСУ-аас чанарын шаардлага хангасан эмийг Монгол Улсад нийлүүлэх, эмийн үйлдвэрлэлийн стандартыг нутагшуулах зэргээр эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх төдийгүй Сайдын хэлсэн саналыг ажил хэрэг болгох чиглэлд онцгой анхаарч ажиллана гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ОХУ-ЫН АВТОБЕНЗИНИЙ ЭКСПОРТЫН ХОРИГТ МОНГОЛ УЛС ХАМААРАХГҮЙ 21 цагийн өмнө
ЭРЭЛТ ИХТЭЙ СОЁМБО БАГА СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-НД БОЛН… 23 цагийн өмнө
Э.ЦЭНДБААТАР: WBC АВАРГЫН БҮСНИЙ ТӨЛӨӨ 4 САРД БАГТААН ОРГИЛ ТУЛААНД ОР… Өчигдөр
АРАВДУГААР БОГД ДЭЭДИЙН НОМЫН ДАМЖЛАГА ХҮРТЛЭЭ Өчигдөр
МИАТ ХӨХ ХОТ ЧИГЛЭЛИЙН ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРИА ТАНИЛЦУУЛАВ Өчигдөр
НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТӨЛӨӨЛӨГЧИД COP17-ЫН ТӨСЛИЙН ТАЛБАЙ ДЭЭР АЖИЛЛАВ Өчигдөр
Г.ЗАНДАНШАТАР: ЭРХ МЭДЛИЙН ШУНАЛ ХҮСЭЛ ХЯНАЛТГҮЙ БОЛЖ, НАМЫН ХУВААГДАЛ… Өчигдөр
АРХАНГАЙ, ӨВӨРХАНГАЙ, БУЛГАН, СЭЛЭНГЭ, ТӨВ, ХЭНТИЙ, ДОРНОД, СҮХБААТАРЫ… Өчигдөр
МАЛИНИН: ОЛИМП ГАЙХАЛТАЙ ТУРШЛАГА БАЙСАН. ОДОО ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙХ ЦАГ И… 2026/03/27
ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН 2 ХОРШОО, 1 ББСБ-ЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГ… 2026/03/27
COP17-ЫН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР ЭЛЧИН САЙДУУДТАЙ САНАЛ НЭГДЖЭЭ 2026/03/27
ТРАМП ОРМУЗЫН ХООЛОЙГ НЭЭХ ХУГАЦААГ 10 ХОНОГООР СУНГАВ 2026/03/27
УВС НУУРЫН ХОТГОР, ТЭС ГОЛЫН ХӨНДИЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР ХУР Т… 2026/03/27
Г.ЗАНДАНШАТАР: ХУЛГАЙТАЙ БИ ЭВЛЭРЭХГҮЙ. УХРАХ, ТОХИРОХ ЯМАР Ч БОДОЛ АЛ… 2026/03/26
МИАТ ХОНГКОНГ ЧИГЛЭЛИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРИА ТАНИЛЦУУЛАВ 2026/03/26
ЭМИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ҮНДЭСНИЙ ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИЙН БАРИЛГА УГСРАЛТ,… 2026/03/26
ШШГЕГ: ТӨСВИЙГ ХУУЛЬ БУСААР ЗАРЦУУЛСАН, ШИЛЭН ДАНСАНД МЭДЭЭЛЭЛ НӨХӨЖ Б… 2026/03/26
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД ҮНДСЭН ХУУЛИА ДАГАЖ ӨӨРЧЛӨЛТ ОРООГҮЙГ ЦЭЦИ… 2026/03/26
Г.ДАМДИННЯМ: ХЭН ГЕОЛОГИ, СУДАЛГАА, ЭРЭЛ ХАЙГУУЛЫГ ХИЙЖ БАЙНА, ТҮҮНИЙГ… 2026/03/26
ИРАН АНУ-ЫН ГАЛ ЗОГСООХ ТӨЛӨВЛӨГӨӨГ НЯЦААЖ, ӨӨРИЙН ХУВИЛБАРЫГ ДЭВШҮҮЛЭ… 2026/03/26
Их Уншсан
Ж.ГҮРРАГЧАА ДЭЛХИЙГ 124 УДАА БҮТЭН ТОЙРСОН 2026/03/22
НӨХРИЙНХӨӨ НУУЦ АМРАГИЙН НҮЦГЭН ЗУРГИЙГ FACEBOOK-Т ТАВИАД ТОРГОХ ЯЛ АВ… 2026/03/21
КАМИЛА ВАЛИЕВА ЭРГЭН ИРСЭН Ч... 2026/03/22
ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОН СУУЦНЫ ТҮРЭЭСИЙН ҮНЭ 1 М.КВ НЬ 11000-15000 ТӨГРӨГ Б… 2026/03/20
​ ХҮҮХДИЙН ДААХИЙГ ҮРГЭЭХДЭЭ АНХ ГАР ХҮРЧ БАЙГАА ХҮН ЮУГ БОДОЖ ЕРӨӨХ Ё… 2026/03/23
АНУ ЦАХИЛГААН СТАНЦУУД РУУ НЬ ДОВТОЛБОЛ ИРАН ОЙРХИ ДОРНОДЫН УС, ЭРЧИМ … 2026/03/23
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН, ДУЛААН БАЙНА 2026/03/22
ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУРУУЛАХАД НӨЛӨӨЛӨХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЖЭЭ 2026/03/21
АНУ ДАЛАЙД БАЙГАА ИРАНЫ НЕФТИЙН ХОРИГИЙГ ЦУЦАЛЖ, ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛАХЫГ… 2026/03/21
ТРАМП ҮР ДҮНТЭЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙСЭН, ЦОХИЛТ ХИЙХЭЭ 5 ХОНОГ ХОЙШЛУУЛСАН ГЭС… 2026/03/23
ТРАМП ИРАНЫ ШИНЭ УДИРДАГЧ МОЖТАБА ХАМЕНЕИ АМЬ ҮРЭГДСЭН БАЙЖ МАГАДГҮЙ Г… 2026/03/15
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2026.03.16-0… 2026/03/23
КАЗАХ ҮНДЭСНИЙ СОЁЛЫН ТӨВ БАЙГУУЛАХААР БОЛОВ 2026/03/22
УЛААНБААТАРТ 11-13 ХЭМ ДУЛААН 2026/03/23
МИАТ СӨҮЛ ЧИГЛЭЛИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРИА ТАНИЛЦУУЛАВ 2026/03/23