НОА ЛАЙЛС 0.005 СЕКУНДЭЭР ӨРСӨЛДӨГЧӨӨСӨӨ УРЬТАЖ, ОЛИМПЫН АВАРГА БОЛЛОО


Парисын зуны олимпын наадмын эрэгтэйчүүдийн 100 метрийн зайн гүйлтэд АНУ-ын 27 настай тамирчин Ноа Лайлс түрүүлж, Дэлхийн хамгийн хурдан хүн гэх алдраа баталгаажууллаа.

Ноа Лайлс шигшээ уралдаанд 9.79 секундын амжилт үзүүлсэн бол аман хүзүүнд бичигдсэн Ямайкийн Кишан Томпсон мөн 9.79 секундын амжилт үзүүлсэн. Гэвч нарийвчилж үзэхэд Лайлсынх 9.784 харин Томпсоных 9.789 буюу 0.005 секундын зөрүүтэй гарчээ.

Ноа Лайлс Олимпын наадмын өмнө өгсөн ярилцлагадаа “Би Дэлхийн хамгийн хурдан хүн. Яагаад гэвэл сүүлчийн ДАШТ-д би түрүүлсэн. Энэ улиралд Кишан Томпсон надаас илүү хурдан цаг үзүүлсэн байж болно. Гэвч Дэлхийд би түрүүлсэн. Дэлхийн аваргыг л Дэлхийн хамгийн хурдан хүн” гэдэг юм хэмээн мэдэгдэж байлаа.

Энэ улиралд Ноа Лайлс 9.81 секундын амжилттай байсан бол Кишан Томпсон 9.79 секунд гүйчихсэн байсан юм. Тиймээс ийм яриа гарсан хэрэг. Эрэгтэйчүүдийн 100 метрийн зайд Дэлхий, Олимпод түрүүлсэн тамирчныг Дэлхийн хамгийн хурдан хүн гэж нэрлэдэг уламжлалтай.

Гэхдээ 100 метрийн Дэлхийн дээд амжилтыг домогт Усэйн Болт 9.58 секундын амжилтаараа эзэмшсэн хэвээр байгаа билээ. 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАКСИНЫ ЖОЛООЧ 1 цагийн өмнө
ЛИНДСЕЙ ВОНН: ӨВДӨГНИЙ ЧАГТАН ХОЛБООС ТАСАРСАН Ч ОЛИМПОД УРАЛДАХЫГ ХҮС… 3 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН… 4 цагийн өмнө
ЦАР ТАХЛЫН БОЛОМЖИТ ХУВИЛБАРУУДЫН ТАЛААРХ ЯРИА COVID-19-ӨӨС ХЭДЭН ЖИЛИ… 4 цагийн өмнө
БАРУУН БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 4 цагийн өмнө
КРИШТИАНО РОНАЛДОГИЙН АЖИЛ ХАЯЛТ САУДЫН АРАБААС ЯВАХАД ХҮРГЭХ ҮҮ? 15 цагийн өмнө
МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН БҮС 22 цагийн өмнө
ӨВЛИЙН ОЛИМПЫН ХАМГИЙН ЗАГВАРЛАГ ХУВЦСААР МАНАЙ ТАМИРЧДЫНХЫГ НЭРЛЭЖ БА… Өчигдөр
АЖ ҮЙЛДВЭР ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ, ДӨРВӨН БАГЦ Х… Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГ… Өчигдөр
ДАРХАДЫН ХОТГОР, ОРХОН СЭЛЭНГИЙН БЭЛЧРЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО Өчигдөр
МӨХ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧДАД ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГА ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ … Өчигдөр
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2026.01.26-0… Өчигдөр
Х.БАЯНМӨНХ АВАРГЫН 1972 ОНЫ ЯРИЛЦЛАГА Өчигдөр
АВЛИГЫН ЭСРЭГ, ШУДАРГА ЁСЫГ БЭХЖҮҮЛЭХЭД “WORLD JUSTICE PROJECT” БАЙГУУ… Өчигдөр
ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ Өчигдөр
2025 ОНЫГ ТҮҮХЭНД БҮРТГЭГДСЭН ХАМГИЙН ДУЛААН ГУРВАН ЖИЛИЙН НЭГ БОЛСНЫГ… Өчигдөр
Н.ӨСӨХБАЯРЫН УЛСЫН ГАРЬД ЦОЛЫГ ХАСАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ГАРЧЭЭ Өчигдөр
ДИДДИГ ТҮПАК ШАКУРЫН ҮХЭЛД СЭЖИГЛЭН ШАЛГАЖ ЭХЛЭВ 2026/02/02
БАЙГАЛЬ ЭХЭЭ СЭРГЭЭХ САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ-COP17 2026/02/02