​ ШТАЙНЕР: БИ ЭХНЭРТЭЭ Л ХАРУУЛАХ ГЭСЭН ЮМ...


Олимпын түүхэнд олон гайхамшигтай ялалт тэмдэглэсэн байдаг. Том аваргууд толгой гудайлгаж, тооцоонд байгаагүй тамирчид цахиур хагалж гарч ирэхийг алийг тэр гэхэв.

2008 оны Бээжингийн олимпын наадамд хэний ч тооцоонд байгаагүй Германы хүндийг өргөгч Маттиус Штайнер 258 кг-ыг өргөж, Олимпын аварга болсон түүхтэй. Түүнийг алтан медаль зүүхдээ гартаа эхнэрийнхээ гэрэл зургийг барьж гарч ирснээр Дэлхий дахин нэгэн гунигтай түүхийг олж мэдсэн юм.

Гэхдээ тэр түүхийг хүүрнэхээс өмнө Штайнерийн тухай цухасхан өгүүлье. Штайнер бол австри хүн. Багаасаа л спортоор хичээллэсэн. Гэвч саахартай тул спортыг март гэж эмч нар зөвлөжээ. Штайнер зөвлөгөөг дагасангүй ээ. Өөрийнхөөрөө зүргэв.

Удалгүй Австрийн Хүндийг Өргөлтийн Холбооныхонтой зөрчилджээ. Ингээд иргэншлээ сольж, Германы иргэн болсон байна. Иргэншлээ сольсон учраас гурван жилийн хугацаанд олон улсын тэмцээнд оролцохыг хоригложээ. Чилийсэн гурван жил арай гэж өнгөрч тэмцээнд оролцож эхлэв. Нэгэн тэмцээний шууд дамжуулалтыг герман бүсгүй Сюзанн үзэж суугаад, Маттиастай танилцахаар шийдэж, холбоо барьжээ. Тэр хоёр анхны харцаар хэн хэндээ дурлаж, удалгүй гэрлэсэн байна.

Гэвч аз жаргалтай өдрүүд цөөн байлаа. Удалгүй эхнэр нь авто ослоор нас баржээ. “Тэгэхэд би юу ч хүсч мөрөөдөхөө больж, зөвхөн үхлийн тухай бодох болсон” гэж Штайнер ярьсан байдаг.

Дасгалжуулагч нь сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд орсон Штайнерийг хүндийг өргөлтийн заал руу хүчээр эргүүлэн авч очжээ. Тэндээ Штайнер галзуурсан мэт бэлтгэл хийх болсон байна. Удалгүй Олимп ч боллоо. Түрүүн хэлсэнчлэн хэн ч түүнийг олимпын аварга болно гэж төсөөлөөгүй байв. Том амжилтад хүрч байгаагүй болохоор тэр шүү дээ.

258 кг-ыг өргөж, Олимпын аварга болсныхоо дараа Штайнер “Би эхнэртээ л харуулах гэсэн юм. Хамтдаа шагналын тавцанд зогсохыг хүссэн юм. Эхнэр маань намайг тэнгэрээс харж байгаа гэдэгт итгэж байна. Бид шагналын хамгийн өндөр тавцан дээр байна шүү, Сюзан минь. Түүнийхээ зургийг харахаар сэтгэл зүрх минь маш их шаналах юм даа” хэмээн Штайнер өгүүлжээ.

Олимпын наадмаас хойш Штайнер том амжилт гаргаагүй. Европын АШТ-ээс медаль хүртсэн төдий. Гэхдээ л тэр эхнэртээ харуулъя гэснээ харуулж чадсан хойно хамаагүй юу байж дээ.

 

 

 


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01