АБЭ УТА ЯЛАГДСАНЫХАА ДАРАА ӨГСӨН ЯРИЛЦЛАГАДАА ЮУ ХЭЛЭВ?!


Жүдоч Абэ Ута Парисын олимпын наадмын шөвгийн 16-д Узбекистаны Диёора Келдирёовад ялагдаж, ахынхаа хамт дахин Олимпын наадамд түрүүлэх мөрөөдлөө дөрвөн жилээр ухраалаа.

Өрсөлдөгчдөө ялагдсаны дараагаар эхэр татан уйлж, ордонд цугласан олны дэмжлэг, дасгалжуулагчийнхаа тайвшруулсан үгийг мэдрэхтэй үгүйтэй байсан 24 настай тамирчин бүсгүй 3 цаг 50 минутын дараагаар бага зэрэг тайвширч, ярилцлага өгөх чадалтай болжээ.

“Одоо сэтгэл санаа тань ямар байна?” гэж сэтгүүлч асуухад “Юун түрүүнд намайг өдий хүртэл дэмжсээр ирсэн хүмүүст чин сэтгэлээсээ талархаж буйгаа хэлмээр байна” гэжээ. Ялагдсан агшинд юу мэдэрснийг лавлахад “Өрсөлдөгчийн мэх маш даацтай орсон. Ялагдсаныхаа дараагаар юу болоод буйг ч ойлгох тэнхэлгүй болж, биеэ барьж чадсангүй. Жүдо бөхөд ганцхан агшинд бүх юм шийдэгддэгийг би сайн мэднэ” гэжээ.

“Ахтайгаа хамт олимпын алтан медальтай Япондоо очих зорилготой ирсэн. Гэвч зорилгодоо хүрч чадсангүй. Сүүлийн гурван жил олон зүйл болж өнгөрлөө. Өнөөдөр ингэж ялагдсан ч гэлээ хэзээ нэгэн цагт өөрийгөө болон намайг гэх хүн бүрийг ялалт амжилтаараа баясгана гэж найдаж байна. Одоо ахыгаа аварга болж чадна гэдэгт итгэж хүлээх болно. Ах минь чадна гэдэгт итгэж байна. Би бүх чадлаараа л дэмжих болно” хэмээн Абэ Ута өгүүлжээ.

Түүний ах Абэ Хифүми жиндээ түрүүлж, олимпын хошой аварга болж чадсаныг энд тэмдэглэх хэрэгтэй биз ээ.

Абэ Утагийн хувьд бол Токиогийн олимпын дараагаар мөрөндөө хагалгаа хийлгэсэн. Харин өнгөрсөн оны аравдугаар сард нуруундаа зовиур мэдэрсэн тул сүүлийн хэдэн саруудад оролцох тэмцээнээ цөөлсөн юм. Ингэснээр Дэлхийн чансаагы жагсаалтад доошилсон учраас хэсэг толгойлж чадаагүй. Хэсэг толгойлоогүй учир Дэлхийн аваргын мөнгөн медальт Келдирёоватай шөвгийн 16-д учраа таарах нөхцөл бүрдсэн юм. Келдирёова энэ гайхамшигтай ялалтынхаа дараагаар жингийнхээ бусад хүчтэй өрсөлдөгчдийг ялсаар Олимпын аварга болсон юм.

Абэ Утаг ялагдчихаад татамийн хажууд уйлахад дасгалжуулагч нь тэвэрч, тайшруулахыг хичээж байлаа. “Сэтгэл нь их хямарсан болохоор би үг хэлж бараг чадаагүй. Миний хийж чадах ганц зүйл тэвэрч, тайтгаруулах л байлаа. Хэсэг хугацаа өнгөрсний дараагаар аажмаар бид хоёр ярьж эхэлсэн” хэмээн дасгалжуулагч нь өгүүлжээ.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01