МЭЙСОН ГРИНВҮД: БИ ХЭНТЭЙ Ч ЗӨРЧИЛДӨХИЙГ ХҮСЭХГҮЙ

Admin
Өчигдөр

22 настай англи тоглогч Мэйсон Гринвүдийг Францын “Марсель” 30 сая еврогоор авлаа. Найз бүсгүйдээ хүч хэрэглэсэн гэх хэргийн улмаас олон сарын турш гэр хорионд орж, хөлбөмбөгөөс хэсэгтээ холдсон залуухан тоглогчийн хэргийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдсэн.

Хэргийн хохирогч гэх найз бүсгүй Харриет Робсон шүүхэд мэдүүлэг өгөхөөс татгалзсан учир Гринвүдийн хэргийг хаахад хүрсэн юм. Энэ нь зарим хүмүүст таалагдаагүй. Хүчирхийлэгчийг гэм зэмгүй мэт зүгээр суллалаа гэж зэвүүцсэн. Гэлээ ч нэгэнтээ шүүхээс гэм буруугүйд тооцогдсон тул Мэйсон Гринвүд хөлбөмбөгчийн замналаа эргэн сэргээхийн зэрэгцээ найз бүсгүй Харриет Робсонтойгоо гэрлэж, хүүхэдтэй ч болоод амжсан билээ.

Өнгөрсөн улирлыг Испанийн “Хетафе”-д зээллэгээр тоглож өнгөрүүлэхдээ ч олны анхаарлыг татсан сайн тоглогч хэвээрээ гэдгээ нотлон харуулсан. Үндсэн хөл нь баруун, зүүн аль нь болохыг мэргэжилтнүүд хүртэл ялгаж чаддаггүй, Фил Фодений тэмдэглэн хэлснээр бол “хамгийн сайн төгсгөгч” Мэйсон Гринвүдийг авахаар Итали, Испани, Францын хэд хэдэн клуб үнэ хаялцсаны эцэст Францын “Марсель”-ийг сонгосон юм.

“Марсель”-д саяхныг хүртэл Английн “Брайтон”-ыг удирдаж байсан Роберто Де Зерби дасгалжуулагчаар очсон нь ч Гринвүдийн сонголтод нөлөөлсөн байх талтай. Ийнхүү унаган багын “Манчестер Юнайтед” клубээсээ явж, Францын клубт очсон ч түүнийг зарим фанатууд нь хүлээж авахыг хүсэхгүй, дургүйцлээ илэрхийлсээр байгаа.

““Марсель”-ийн түүх, нэр алдрыг хайрлахдаа энэ клубыг би дэмждэг байлаа. Гэвч ингэж нэрээ хөөдөх гэж” гэх зэргээр зарим фанатууд эгдүүцэж, клубын удирдлагын шийдвэрийг эсэргүүцсэн.  Тэгвэл Гринвүд энэ зөрчилдөөнд оролцолгүй, зөвхөн хөлбөмбөгтөө л анхаарахыг хүсч буйгаа мэдэгдсэн байна.

“Намайг авахаар санал тавьсан тухай дуулмагцаа би “Марсель” дээр маш анхаарч үзсэн. Эндэхийн стадион, фанатууд гайхамшигтай. Англид хүртэл “Марсель”-ийг мэддэг, Европын хамгийн хурц, тод клубүүдийн нэг гэж хүндэлдэг. Мөн багийн шинэ дасгалжуулагч Роберто де Зерби ч миний хүндлэлийг хүлээсэн хүн. Түүний удирдлага дор тоглоно гэж бодохоор яарч байна.

Дасгалжуулагчийн хүссэн бүх байрлалд гарахад бэлэн. Багтаа туслахын тулд чадах бүхнээ хийх болно. “Марсель”-ийн төлөө бүх хүчээ дайчлан тоглоно. Зарим фанатуудын эгдүүцэл, дургүйцлийг би ойлгож байна. Гэхдээ би хэнтэй ч зөрчилдөхгүй. Миний хувьд зөвхөн урагшаагаа харж, “Марсель”-ийн нэг хэсэг байж, хөлбөмбөгөө тоглохыг л хүсч яваа. Миний гэр бүлийнхэн ч энд аз жаргалтай байна гэдэгт итгэж байна. Дахиад хэлэхэд, би зөвхөн хөлбөмбөгтөө л бүх анхаарлаа хандуулах болно” хэмээн 2029 онд хүртэл Марсель хотын клубтэй гэрээ байгуулсан Мэйсон Гринвүд мэдэгджээ. Тэрбээр шинэ клубтээ очоод 10 дугаарыг авчээ.


Р.Гэгээ

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 11 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 12 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 13 цагийн өмнө
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… 13 цагийн өмнө
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА 14 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ 17 цагийн өмнө
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… 18 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… 19 цагийн өмнө
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… 21 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ 21 цагийн өмнө
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА Өчигдөр
​АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО… Өчигдөр
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 2026/09/20
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 2026/09/20
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 2026/09/20
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/09/09
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 2026/09/10
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11