ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ААДАР БОРОО ОРНО


Долдугаар сарын 15-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, зүүн хажуугийн хэрлэн, Балж, Онон, Хурх, Хангай нурууны өврийн Онги, арын Хойдтамир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40см нэмэгдсэн байна. 

Туул /Лүн/, Балж, Онон, Хэрдэн /Мөнгөнморьт-Чойбалсан/, Буянт, Ховд, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-40см давсан байдалтай байна. 

Ойрын өдрүүдэд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул дээрх голууд болон сав голдрил дүүрэн элбэг устай байгаа гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх түүнчлэн хуурай сайр, гуу, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулжээ. 

Иймд малчид, аялаж амарч яваа иргэдийг уулын ам, голын ай сав буюу уруйн үер болох нөхцөл бүрдсэн газарт отоглож хоноглохгүй байх, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Р.ЧОЙНОМЫН МЭНДЭЛСНИЙ 90 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭНЭ 7 минутын өмнө
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ, ХЯНАЛТТАЙ БОЛГОНО 18 минутын өмнө
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ХҮНД ДААЦЫН АВТОЗАМЫГ ЕСДҮГЭЭР САРД… 26 минутын өмнө
МИАТ ӨЛГИЙ ЧИГЛЭЛД ХОЁРДУГААР САРЫН 5-НЫ ӨДӨР НЭМЭЛТ НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ 30 минутын өмнө
АРДЫН ЖҮЖИГЧИН Э.АМАРТҮВШИНД ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ ОЛГОНО 43 минутын өмнө
ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙГ УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛУУЛАХ БОЛОМЖИЙГ СУДАЛ… 4 цагийн өмнө
ТАКСИНЫ ЖОЛООЧ 5 цагийн өмнө
ЛИНДСЕЙ ВОНН: ӨВДӨГНИЙ ЧАГТАН ХОЛБООС ТАСАРСАН Ч ОЛИМПОД УРАЛДАХЫГ ХҮС… 7 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН… 8 цагийн өмнө
ЦАР ТАХЛЫН БОЛОМЖИТ ХУВИЛБАРУУДЫН ТАЛААРХ ЯРИА COVID-19-ӨӨС ХЭДЭН ЖИЛИ… 8 цагийн өмнө
БАРУУН БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 9 цагийн өмнө
КРИШТИАНО РОНАЛДОГИЙН АЖИЛ ХАЯЛТ САУДЫН АРАБААС ЯВАХАД ХҮРГЭХ ҮҮ? 20 цагийн өмнө
МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН БҮС Өчигдөр
ӨВЛИЙН ОЛИМПЫН ХАМГИЙН ЗАГВАРЛАГ ХУВЦСААР МАНАЙ ТАМИРЧДЫНХЫГ НЭРЛЭЖ БА… Өчигдөр
АЖ ҮЙЛДВЭР ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ, ДӨРВӨН БАГЦ Х… Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГ… Өчигдөр
ДАРХАДЫН ХОТГОР, ОРХОН СЭЛЭНГИЙН БЭЛЧРЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО Өчигдөр
МӨХ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧДАД ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГА ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ … Өчигдөр
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2026.01.26-0… Өчигдөр
Х.БАЯНМӨНХ АВАРГЫН 1972 ОНЫ ЯРИЛЦЛАГА 2026/02/02