НГОЛО КАНТЭГ ҮНЭЛЖ ХАЙРЛАХ 7 ШАЛТГААН


“Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо

Надад амьдрах долоон шалтгаан хэрэгтэй...” хэмээн яруу найрагч Б.Галсансүх шүлэглэсэн нь бий. Тэгвэл Францын шигшээгийн хагас хамгаалагч Нголо Кантэг үнэлэх долоон шалтгааныг энд дурдая.

Шавилхан биетэй ч талбайн хаана л бол хаана гүйж явдаг энэ эр үргэлж нүүрний буянтай, баясгалантай, цуцашгүй хөдөлмөрч зангаараа олны хайр талархыг хүлээсэн юм.

Алдар цолыг авч болдог ч ард түмний хайр хүндлэлийг тэр болгон хүртээд байдаггүй. Кантэгийн хувьд алдар цолоо ч авсан, ард түмний хайр талархлыг ч хүлээсэн нэгэн. За ингээд 7 шалтгаан:

  • Мэргэжлийн хөлбөмбөгчийн анхны гэрээгээ байгуулахаар “Булонья” клубын баазад очихдоо хүүхдийн скүтэр унаж очжээ.
  • Хөлбөмбөгчийн замналынхаа хажуугаар ирээдүйд хэрэг болно хэмээн тооцож нягтлан бодогчийн дамжаанд суралцсан байна.
  • Английн “Лестер”-т очсоныхоо дараагаар бэлтгэлийн бааз руу өдөр бүр хэдэн километр газар гүйж очдог байжээ. Багийнхан нь ятган ятган, арай гэж явган амьдралаас нь холдуулж, машин авахад хүргэв.
  • Гэвч багийнхныхаа зөвлөсний дагуу үнэтэй том автомашин авсангүй. Хямд, жижигхэн Mini Cooper авч унасан байна.
  • “Лестер”-ийн академиас хөөгдсөн франц залууг орон гэргүй болоход хэдэн сар гэртээ байлгажээ.
  • Сүмд тааралдаж танилцсан “Арсенал”-ын фанатынд очиж, хамтдаа FIFA тоглов.
  • Сайн харилцаатай байдаг сэтгүүлч эрийн охиных нь хуримд очиж,  баярлуулжээ...

Мэдээж, үүнээс өөр олон сайн сайхан зүйлс бий. Дэлхийн аварга болчихоод “Алтан цом”-ыг өргөлгүй инээн зогсоход багийнх нь бараг түлхэн түлхэн цомд хүргэж буй бичлэг ч байдаг. Гэхдээ мань хүн бас зальтай гэж байгаа. Хөзөр тоглохдоо ялангуяа их луйварддаг гэж багийнхан нь ярьсан байдаг.

Эден Азар түүний тухай “Заримдаа би бэлтгэл дээр хоёр Кантэ зэрэг хараад байдаг юм. Нэг харахад зүүнд гүйж явдаг. Тэгснээ гэнэт баруунд ч гарчихсан байх шиг. Ер нь ихэр юм биш үү дээ” хэмээн наргиа хийсэн нь бий.

Үнэндээ Кантэгийн олны анхаарлаас хол байх хүсэл нь олны анхаарлыг төвд оруулдаг ч гэж хэлж болох биз.

2018 оны ДАШТ-ий өмнөх шигшээ багийн цугларалтад Кантэ жаахан хоцорч очсон юм билээ. Дасгалжуулагч Дидье Дешам яагаад хоцорсныг нь лавлахад “Уучлаарай, галт тэрэг хугацаанаасаа хоцорч ирээд...” гэжээ. Тэгсэн Дешам инээмсэглэн мөрийг нь алгадаад “Галт тэрэг хоцроод байвал зүгээр гүйчихэж бай л даа. Чи илүү хурдан шүү дээ” гэж хошигнож буй бичлэг цацагдаж байлаа.

Нголо Кантэ бол Дэлхийн аварга, Аваргуудын лигийн аварга, Английн аваргын цомыг өргөсөн хөлбөмбөгч. “Лестер”-ийн үнсгэлжингийн үлгэрийн гол баатруудын нэг билээ.


Р.Гэгээ

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01