ЛАМИН ЯМАЛЬ БУЮУ НАЙДВАРСАЙХАН


Евро2024-ийг чимж буй 16 настай испани тоглогч Ламин Ямалийн нэрийн талаар яриа өрнүүлье. Эхлээд Германы шигшээтэй тоглоход Дани Ольмод өгсөн гоолын дамжуулалтыг нь бахдахгүй байхын аргагүй. Гэвч дасгалжуулагч Луис де ла Фүэнтэ түүнийг харьцангуй эрт суулгана лээ. Эрт суулгаж буйд эгдүүцэж буйгаа ч Ламин Ямаль байгаа байдлаараа илэрхийлээд амжсан.

Ламин Ямалийн аав нь Марокко, ээж Экваторын Гвиней. Харин өөрөө бол Испанид төрж өссөн юм. Испанид хүүхдүүдэд залгаа нэр өгөхийг зөвшөөрдөг. Манайхаар бол Бат-Эрдэнэ, Мөнх-Оргил гэдэг шиг. Тиймээс аав ээж нь ярилцаж байгаад хүүдээ Ламин Ямаль гэх нэр хайрлажээ.
Ламин гэдэг нь арабаар Аль-Амин буюу нэр төртэй найдвартай гэсэн утгыг илэрхийлдэг гэнэ. Харин Ямаль гэдэг нь Жамал гэх нэрний шилжсэн хэлбэр бөгөөд гоо сайхан гэх утга илэрхийлнэ. Тэгэхээр монголоор бол Найдварсайхан гэх утгатай нэр болж байна. Энэ бол түүний нэр. Овог нь биш. Овог нь бол Насрауи Эбана ажээ. Бүтэн нэр нь ингэхээр Ламин Ямаль Насрауи Эбана болж байна.
Ламин Ямаль Европын АШТ-ий түүхэн дэх хамгийн залуу тоглогч болсон. 16 нас 11 сар 3 хоногтойдоо Евро-гийн талбайд гарснаар нэрээ түүхэнд мөнхөллөө. Өмнө нь Евро2020-д Польшийн Кацпер Козловски 17 нас 8 сар 1 хоногтойдоо Испанийн эсрэг талбайд гарснаар Евро-гийн түүхэн дэх хамгийн залуу тоглогчоор нэрлэгдэж байсан юм.
Ламин Ямалийн гэр бүлийг эмээ нь Испанид авчирсан гэдэг. Ямалийн аав нь Испанид очоод нэг хэсэг хэрэг төвөгт орооцолдож, бужигнуулсан ч дараа нь томоожсон байна. Ээж нь түргэн хоолны сүлжээ газарт ажиллаж байхдаа хөлбөмбөгт дурласан, өөрөө сонирхогчдын лигт тоглож явсан Иносенте Диастай танилцжээ. Иносенте Диас л хүүгийн хөлбөмбөгийн авъяасыг анхлан олж харснаар “Ла Торрета” хөлбөмбөгийн сургуульд элсүүлсэн байна. Хүүг “Ла Торретта”-д тоглож буйг “Барселона”-гийн скаут анзааран, ихэд үнэлсэн учир 7 настайд нь академидаа авчээ. Гэвч тэр үед аав ээж нь салж, хүүгийн сэтгэл санаанд хүнд цохилт болсон байна. Аав ээж хоёр нь салахдаа хүүгийнхээ хөлбөмбөгийн ирээдүйд ямар нэг саад хийхгүй гэж тохиролцсон ажээ.
13 настайдаа л Ламин Ямаль 16 хүртэлх насны багт тоглож эхэлсэн байна. Дасгалжуулагчид түүнийг төрөлхийн авъяастай гэж хэлдэг. Хамгийн гол нь хөлбөмбөгийн IQ маш сайтай. Үеийнхнээсээ хавьгүй сайн тоглодог ч гэлээ Ламин Ямаль их зан гаргаж, бардамнаддаггүй, даруухан хүү гэнэ.
Испанийн шигшээ багийн дасгалжуулагч Луис де ла Фүэнтэ “Энэ хүүгийн биед шидэт дохиураар хүрчихсэн юм шиг санагддаг. Бусдаас өөр шүү” хэмээн магтсан байдаг.
Евро2024-ийн үеэр Ламин Ямаль сургуулийнхаа шалгалтад бэлдэн суугаа зургууд сошиал орчинд тархсан. “Физик, хими, математикийн хичээлд би дуртай. Химидээ нэг их сайн биш ч гэлээ их хөгжилтэй, зугаатай санагддаг. Үнэндээ ийм хурдан мэргэжлийн хөлбөмбөгч болчихно гэж төсөөлөөгүй. Хэрвээ өөр ажил хийхэд хүрсэн бол би балрах байсан байх аа. Тэгвэл үргэлжлүүлэн сурна гэдэг бас л чанга шүү дээ...” хэмээн өгүүлсэн байна.
Сэтгүүлчид 16 настай хүүгээс ирээдүйд ямар найз охинтой, ямар гэр бүлтэй болохыг хүсдгийг нь асуухад “Би энэ талаар боддоггүй. Тайван л байхад болно гэж боддог. Яг одоо өөр хэн нэгэнтэй уулзаж учирна гэдэг илүү зүйл шиг санагддаг. Хөлбөмбөгчийн замналдаа л анхаарсан нь дээр. Харин 26 нас хүрээд гэр бүлийн тухай бодож болох юм” хэмээн хариулжээ. Гэвч цуутай хүүг охид хүүхнүүд яаж зүгээр явуулахав. Лифтэнд нэгэн бүсгүй тааралдаад “Надад утасныхаа дугаарыг өгчих. Чи бид хоёрт хоёуланд нь хэрэг болно шүү” гэж хэлсэн. Би эелдгээр татгалзаад дахиад нэг ч үг дуугарч чадаагүй. Тэр үед их эвгүй болсон ч гэлээ одоо бодохоор инээдтэй санагддаг юм” хэмээгээд инээмсэглэжээ.
Хууралт дуртайгаа тайлбарлахдаа “Би хамгаалагчдыг хуурч гарах дуртай. Нэг талдаа сэтгэлзүйн дайн байхгүй юу. Хэрвээ би хамгаалагчийг хуурвал тэр надаас дараа нь айдаг болно. Тэгвэл дараа дараачийн тоглолтдоо улам илүү бүтээлч, илүү итгэлтэй байж, сул талыг нь ашиглаж чадна. Тоглолтын өмнө бичлэг үзэх би дуртай биш. Зүгээр л талбайд гараад хүссэнээрээ тоглодог” хэмээн Ламин Ямаль өгүүлжээ.
.
Р.Гэгээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 11 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 11 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 12 цагийн өмнө
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… 12 цагийн өмнө
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА 13 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ 16 цагийн өмнө
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… 17 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… 18 цагийн өмнө
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… 20 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ 21 цагийн өмнө
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА Өчигдөр
​АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО… Өчигдөр
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 2026/09/20
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 2026/09/20
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 2026/09/20
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/09/09
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 2026/09/10
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11