АНГЛИЙН ШИГШЭЭГИЙН СОНГОЛТОО САУТГЭЙТ ЮУ ГЭЖ ТАЙЛБАРЛАВ?


Английн шигшээ багт эхлээд 33 хөлбөмбөгчийг дуудсан. Энэ өргөтгөсөн бүрэлдэхүүнийг өчигдөр 26 болгож таналаа. Эдгээр сонгогдсон 26 хөлбөмбөгч Германыг зорьж, Гурван арслангийн өмсгөлтэйгээр Евро 2024-д оролцох болно.

Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарет Саутгэйт эцсийн сонголтоо хийхдээ Харри Магуайр, Жэймс Мэддисон, Жек Грилиш нарын зэрэг 7 хөлбөмбөгчийг хаслаа. Тэрбээр сонголтоо юу гэж тайлбарласныг уншвал сонирхолтой байх болов уу.

“Шигшээ багт багтаагүй хөлбөмбөгчид сонголтыг маань ойлгож хүлээн авлаа. Мэдээж, бүгдээрээ өндөр зэрэглэлийн тоглогчид болохоор шигшээдээ тоглохыг хүссэн. Өөртөө бүрэн итгэдэг тэдгээр тоглогчдыг хасах амаргүй байсан ч улирлын турш сайн тоглосон хөлбөмбөгчдийг авах нь зөв гэсэн байр суурийг баримталлаа. Тухайлбал, Грилиш, Мэддисон нараас илүүтэйгээр улирлын хоёрдугаар хагаст сайн тоглосон хөлбөмбөгчид байсан.

Трент хамгаалалтанд ч тоглож чаддаг болохоор шигшээ багийг 9 хамгаалагчтай гэж үзэж болно. Энэ шалтгааны улмаас бид Харри Магуайрыг авсангүй. Магуайр 10 дахь хамгаалагч болох тул багийн байрлалын тэнцвэр алдагдаад байлаа. Харри сүүлийн үед гэмтэл бэртэл нь эдгэсэн ч гэлээ улирал нь бүхэлдээ амаргүй байсныг тооцож, хэсгийн тоглолтод оролцох боломжгүйг нь тооцож хассан.

Харин Люк Шоуг яагаад авсан бэ гэвэл гэмтэл нь бүрэн эдгэж, хэсгийн тоглолтод оролцох боломжтой гэж үзсэн. Бэлтгэл дээр хурдтай, өргөн хүрээний ажил хийж чадаж байгааг нь анзаарч үзсэн. Тиймээс эрсдэлгүй зөв шийдвэр гэж тооцлоо. Тэгээд ч байрлалын тоглолтын хувьд зүүн хөлтэй, довтолгоонд нэмэр болох хамгаалагч бидэнд хэрэгтэй байлаа” хэмээн Гарет Саутгэйт өгүүлжээ.

Евро 2024-д оролцох Английн шигшээ багийн бүрэлдэхүүн:

Хаалгачид: Жордан Пикфорд “Эвертон”,  Дин Хендерсон ”Кристал Пэлас”, Аарон Рэмсдэйл “Арсенал”

Хамгаалагчид:  Льюис Данк “Брайтон”, Жо Гомес “Ливерпүүл”, Марк Гехи “Кристал Пэлас”, Эзри Конса “Астон Вилла”, Люк Шоу “Манчестер Юнайтед”, Киран Триппьер “Ньюкасл”, Жон Стоунс, Кайл Уолкер хоёулаа “Манчестер Сити”

Хагас хамгаалагчид: Жүд Бэллингэм “Реал Мадрид”, Деклан Райс “Арсенал”, Кобби Майнү “Манчестер Юнайтед”, Конор Галлахер “Челси”, Трент Александер-Арнолд “Ливерпуүл”, Адам Уортон “Кристал Пэлас”

 

Довтлогч, жигүүрийн хагас хамгаалагчид: Харри Кейн “Байерн Мюнхен”, Олли Уоткинс “Астон Вилла”, Айвен Тоуни “Брэнтфорд”, Букайо Сака “Арсенал”, Фил Фоден “Манчестер Сити”, Энтони Гордон “Ньюкасл”, Эберечи Эзэ “Кристал Пэлас”, Жаррод Боуэн “Вест Хэм”, Коул Палмер “Челси”

.

Р.Гэгээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 11 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 11 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 12 цагийн өмнө
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… 12 цагийн өмнө
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА 13 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ 16 цагийн өмнө
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… 17 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… 18 цагийн өмнө
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… 20 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ 21 цагийн өмнө
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА Өчигдөр
​АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО… Өчигдөр
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 2026/09/20
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 2026/09/20
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 2026/09/20
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/09/09
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 2026/09/10
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11