“ХҮН ЦЭРЭГ, АРМИЙН ДОВТОЛГООГ ТЭСЭЖ ГАРЧ ЧАДАХ Ч ҮЗЭЛ БОДЛЫН ДОВТОЛГООГ ТЭСЭЖ ГАРЧ ЧАДАХГҮЙ”


Улс орнууд олон улс дахь байр суурь, нөлөөгөө тэлэх зорилгоор явуулж буй далд, уламжлалт бус дайны ажиллагааны нэг талбар нь мэдээлэл сэтгэл зүйн талбар болохыг Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн тоймд   өгүүлсэн байна.

Уг талбараар дамжуулан үзэл бодлын довтолгоог явуулж байгаа ба Виктор Хюгогийн хэлсэнчлэн “Хүн цэрэг, армийн довтолгоог тэсэж гарч чадах ч үзэл бодлын довтолгоог тэсэж гарч чадахгүй” гэдгийг тодотгож буй юм

  Иймээс энэхүү довтолгоог таньж мэдэх, ялгаж ойлгох, сөрөн тэсвэрлэх чадамжийг бүрдүүлэх шаардлага  тулгарч байна.

Олон улсын харилцааны үндсэн субъект болох үндэстэн улс нь өөрийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг хангах, эрх мэдэл, хүч чадлаа өсгөн олон улсын харилцаан дахь байр суурь, нөлөөгөө тэлэх үндсэн зорилготой гэж реалист онолчид үздэг. Улс бүрийн энэ ашиг сонирхол хоорондоо тулж зөрчлийг үүсгэх бөгөөд үүнээс үүдсэн дайн, мөргөлдөөн байнгын шинжтэй оршин байдаг. Уг парадигмээр харвал дайн ил, далд хэлбэрээр үргэлж оршин байсаар иржээ.  

Дэлхийн II дайнаас хойш цэргийн хүч хэрэглэдэг уламжлалт дайн нь олон улсын эрх зүйд харшилдаг, дэлхийн хамтын нийгэмлэгийн эсэргүүцэл, олон улсын хориг арга хэмжээтэй тулгардаг, өртөг зардал өндөр, партизаны дайн өрнөвөл өөрт учрах хохирол их байдаг зэргээс шалтгаалан улс хоорондын тэмцэл далд, уламжлалт бус хэлбэрт шилжжээ.

 “Хүйтэн дайн”-ы үеийг их гүрнүүд нөлөөний бүсээ тэлэх болон бусад зорилго, зорилтоо хэрэгжүүлэхдээ далд, уламжлалт бус дайны хэлбэрийг ашиглаж байсан үе гэж үзэж болно. Энэ үед капиталист социалист блокуудын хооронд үзэл суртлын дайн явуулж, бие биеийн эсрэг соёлын болон нөлөөллийн ажиллагааг тусгай албадын арга технологиор хэрэгжүүлж байжээ.

 Тухайлбал, Хүйтэн дайны үед АНУ-ын соёлын дипломат ажиллагааны хөтөлбөрүүдийг Тагнуулын төв газар болон Төрийн департамент санхүүжүүлэн зохион байгуулж байв.  Энэ хөтөлбөр бол тухайн үед ЗХУ-ын эсрэг явуулж байсан АНУ-ын “аварга том суртал ухуулгын довтолгоо” байлаа.

Өдгөө энэ ажиллагаа технологийн дэвшлийг ашиглан “мэдээлэл сэтгэл зүйн дайн”-ы хэлбэрт шилжжээ. Мэдээллийн нөлөөллийн ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим платформуудаар дамжуулан хэрэгжүүлэх нь өртөг багатай, үр дүн өндөр байдаг аж. Улс төрийн сөргөлдөөний үед олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээний орон зайг нийгмийг хагалан бутаргах, тогтворгүй байдал үүсгэхэд ашигладаг. Үүний цаана тусгай албадын оролцоо байгааг улс орнуудын тухайн салбарын хариуцлагатай албан тушаалтнууд ил тод мэдэгдэх болсныг Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн тойм мэдээлэлд тодотгосон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО 1 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН 16 цагийн өмнө
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 21 цагийн өмнө
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ 21 цагийн өмнө
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… 23 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… Өчигдөр
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… Өчигдөр
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… Өчигдөр
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ Өчигдөр
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА 2026/09/17
ОРОСЫН ШҮҮХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШИЙДВЭ… 2026/09/17
ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙХЭЭ АМГАЛАН ТАЙВАН БАЙДЛЫН БАТАЛГАА БОЛЖ, ХИЛ ХА… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09