БНСУ ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУЖ БУЙ ГАДААД ИРГЭДТЭЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЯН ЭХЛҮҮЛЛЭЭ


БНСУ-ын Хууль зүйн яамнаас 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар оршин суугаа гадаад иргэд болон тэдгээртэй холбоотой үүсэж буй хар тамхи зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор ээлжит шалгалтын аяныг эхлүүлж байгаагаа зарлав.

Тус аянд Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, Газар, зам тээврийн яам, Далайн эргийн цагдаагийн газар зэрэг 5 байгууллага хамтран оролцох бөгөөд хууль бусаар оршин суугаа гадаад иргэд болон тэдний дунд гарч буй гэмт хэрэг, зөрчил, зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэлт, дүрвэгсдийн зуучлалын асуудлыг илрүүлэхэд онцгойлон анхаарч, албадан нутаг буцаах, хилээр дахин нэвтрүүлэхийг хориглох зэрэг хатуу арга хэмжээг авч хэрэгжүүлэх аж.

Аяныг хэрэгжүүлэх явцад шалтгаангүйгээр зугтах, шалгуулахаас татгалзах тохиолдолд албадан саатуулах, баривчлах хүртэл арга хэмжээг авах бөгөөд дээрх үйл ажиллагааны явцад төрийн албан хаагчийн биед бэртэл учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг анхааруулж, энэ аяныг зохион байгуулахдаа хүний эрхийг дээдлэх бүхий л хүчин чармайлтаа гаргаж ажиллахаа БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгдээд байна.

Мөн Хууль зүйн сайд Паг Сон Жэ нь “Шилжих хөдөлгөөний салбар дахь гадаад иргэдийн ажиллах хүчний асуудлыг зохистой шийдэхийн зэрэгцээ хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийн тоог бууруулах бодлогыг цаашид ч идэвхтэй авч хэрэгжүүлнэ” хэмээн мэдэгджээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВ… 15 цагийн өмнө
ЭХ БАЙГАЛЬ, ГАЗАР ШОРОО МИНЬ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭХ КОП17 16 цагийн өмнө
МОНГОЛБАНК 7 ДУГААР САРД 1439.2 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ 17 цагийн өмнө
УИХ-ЫН АСУУЛГЫН ЦАГИЙГ 3 УДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, ГИШҮҮДИЙН АСУУЛТЫГ ЕРӨН… 17 цагийн өмнө
БАРУУН, ТӨВ, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТ… 17 цагийн өмнө
НАЙМДУГААР САРЫН 1,2-НД НИЙТ 86 ВАГОН БУЮУ 5160 ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭ… Өчигдөр
ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО Өчигдөр
ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО Өчигдөр
МИАТ УЛААНБААТАР-СТАМБУЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 8 ДУГААР САРЫН 2-НЫ НИС… 2026/08/02
МОНГОЛ-АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХ… 2026/08/02
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЭХ… 2026/08/01
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ CONTEMPORARY УРЛАГААР ИЛЭРХИЙЛСЭН ҮЗЭСГЭЛЭНГ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ЭНЭ САР ХОЁР ӨӨР ҮЕ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЖИШИГ ТОГТООГЧ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ-МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД БОДИТ АМЖИЛТ, ҮР ДҮ… 2026/08/01
Их Уншсан
Б.БАТЦЭНГЭЛ: ХҮҮХЭД МАТЕМАТИКИЙН ГОО САЙХНЫГ НЭГ МЭДЭРВЭЛ САЛАХАА БАЙЧ… 2026/07/24
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 2026/07/22
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ӨӨРИЙГӨӨ ШИНЭ ТҮВШИ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД ХАРИЛЦААНЫ ЧАДВАР Ш… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ-МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД БОДИТ АМЖИЛТ, ҮР ДҮ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ТОГТВОРТОЙ, ТАВ ТУХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЖИШИГ ТОГТООГЧ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЭХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ЭНЭ САР ХОЁР ӨӨР ҮЕ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 2026/07/22
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01