ГИ ДОН: ЛИНГАРДААС ЯАЖ САЛАХ ВЭ? Л ГЭЖ БОДОХ БОЛЛОО


Английн шигшээд тоглож явсан эдүгээ 31 настай Жесси Лингард энэ улирлыг “Вест Хэм”-д эхлүүлж болох байсан ч ямар нэгэн шалтгааны улмаас татгалзаад Саудын Арабын клубүүдээс санал ирнэ гэж хүлээсэн.

Стивен Жеррардын удирдаж буй Саудын Арабын “Аль Иттифак” клубт очиж хэдэн хоногийн бэлтгэл хийж үзүүлсэн ч гэлээ гэрээ байгуулалгүй буцаасан юм. Ингээд сүүлдээ Өмнөд Солонгосын “Сөүл” клубын тоглогч боллоо гэх зар өвөл түгсэн.  Гэтэл одоо шинэ багийнх нь дасгалжуулагч түүнээс салахын түүс болж буйгаа хэвлэлээр ил зарлаж байна.

“Лингардаас яаж салах вэ? л гэж бодох боллоо. Хөлбөмбөгийн талбайд гарчихаад хэдхэн минут ч болтугай гүйдэггүй хүнийг би хөлбөмбөгч гэж үздэггүй.

Хэрвээ Лингард тэмцэлдэхгүй, гүйхгүй бол түүний оронд 90 минутын турш гүйх чадалтай тоглогчийг гаргасан нь дээр биз дээ? Зөвхөн өмнөх гавъяа, нэр алдраар өнөөдөр тоглоно гэвэл хөлбөмбөгчийн замналаа өндөрлүүлчихсэн илүү алдартай тоглогчидтой гэрээ байгуулсан нь дээр байлгүй дээ” хэмээн “Сөүл”-ийн дасгалжуулагч Ким Ги Дон өгүүлжээ.

 


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙГ УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛУУЛАХ БОЛОМЖИЙГ СУДАЛ… 1 цагийн өмнө
ТАКСИНЫ ЖОЛООЧ 2 цагийн өмнө
ЛИНДСЕЙ ВОНН: ӨВДӨГНИЙ ЧАГТАН ХОЛБООС ТАСАРСАН Ч ОЛИМПОД УРАЛДАХЫГ ХҮС… 4 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН… 5 цагийн өмнө
ЦАР ТАХЛЫН БОЛОМЖИТ ХУВИЛБАРУУДЫН ТАЛААРХ ЯРИА COVID-19-ӨӨС ХЭДЭН ЖИЛИ… 5 цагийн өмнө
БАРУУН БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 6 цагийн өмнө
КРИШТИАНО РОНАЛДОГИЙН АЖИЛ ХАЯЛТ САУДЫН АРАБААС ЯВАХАД ХҮРГЭХ ҮҮ? 17 цагийн өмнө
МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН БҮС Өчигдөр
ӨВЛИЙН ОЛИМПЫН ХАМГИЙН ЗАГВАРЛАГ ХУВЦСААР МАНАЙ ТАМИРЧДЫНХЫГ НЭРЛЭЖ БА… Өчигдөр
АЖ ҮЙЛДВЭР ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ, ДӨРВӨН БАГЦ Х… Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГ… Өчигдөр
ДАРХАДЫН ХОТГОР, ОРХОН СЭЛЭНГИЙН БЭЛЧРЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО Өчигдөр
МӨХ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧДАД ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГА ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ … Өчигдөр
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2026.01.26-0… Өчигдөр
Х.БАЯНМӨНХ АВАРГЫН 1972 ОНЫ ЯРИЛЦЛАГА Өчигдөр
АВЛИГЫН ЭСРЭГ, ШУДАРГА ЁСЫГ БЭХЖҮҮЛЭХЭД “WORLD JUSTICE PROJECT” БАЙГУУ… Өчигдөр
ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ Өчигдөр
2025 ОНЫГ ТҮҮХЭНД БҮРТГЭГДСЭН ХАМГИЙН ДУЛААН ГУРВАН ЖИЛИЙН НЭГ БОЛСНЫГ… Өчигдөр
Н.ӨСӨХБАЯРЫН УЛСЫН ГАРЬД ЦОЛЫГ ХАСАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ГАРЧЭЭ 2026/02/02
ДИДДИГ ТҮПАК ШАКУРЫН ҮХЭЛД СЭЖИГЛЭН ШАЛГАЖ ЭХЛЭВ 2026/02/02