МОНГОЛ УЛСЫН ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР 566.6 САЯ АМ.ДОЛЛАРЫН АШИГТАЙ ГАРЧЭЭ


Монгол Улсын төлбөрийн тэнцэл оны эхний хагас жилийн байдлаар 566.6 сая ам.долларын ашигтай гарчээ. 

Гадаад орнуудтай хийсэн бүх орлого, зарлагын гүйлгээгээ нэгтгэн харуулсан статистик буюу төлбөрийн тэнцэл нь

  • бараа, үйлчилгээний экспорт, импорт 
  • анхдагч орлого буюу гадаадаас авч, гадаадад төлсөн цалин, зээлийн хүү, ногдол ашиг зэрэг орлого 
  • хоёрдогч орлого буюу гадаадаас авч, гадаадад төлсөн цалин, зээлийн хүү, ногдол ашиг зэрэг орлого 
  • санхүүгийн хөрөнгө оруулалт гэж үзэх гадаадын шууд хөрөнгө оруулалт, багцын хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгө оруулалтууд багтаасан дүнг нэгтгэсэн үзүүлэлт юм.

Төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарахад ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ?

Урсгал данс 179 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум ам.доллароор сайжирсан нь барааны дансны ашиг нэмэгдсэнтэй холбоотой. Барааны дансны ашиг 2025 оны эхний хагас жил 721 сая ам.доллар байсан бол 2026 оны мөн үед 4.5 тэрбум ам.долларт хүрч, 3.8 тэрбум ам.доллароор өссөн байна. Үүнд экспортын орлого эрс нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Тухайлбал, зэсийн баяжмалын экспорт 4.6 тэрбум ам.доллар, чулуун нүүрсний экспорт 3.9 тэрбум ам.доллар хүрч, тус хоёр бүтээгдэхүүний экспортын орлого нийлээд өмнөх оны мөн үеэс 3.7 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна. Импорт өмнөх оны мөн үеэс 590 сая ам.доллароор өссөн бөгөөд энэ нь гол төлөв нефтийн бүтээгдэхүүний импорт нэмэгдсэнтэй холбоотой юм.

Харин үйлчилгээний дансны алдагдал 428 сая доллароор нэмэгдэж, урсгал дансанд сөрөг нөлөө үзүүлжээ. Үүний тодорхой хэсэг нь Монгол Улсын иргэдийн гадаадад суралцах, эмчлүүлэх, аялж жуулчлахтай холбоотой зардал нэмэгдсэнээс үүдсэн байна.

Мөн анхдагч орлогын дансны алдагдал 1.4 доллараар нэмэгджээ. Гэхдээ энэ нь гадаадын хөрөнгө оруулагчид 1.4 тэрбум ам.долларыг бүхэлд нь Монгол Улсаас бэлэн эсвэл бэлэн бус хэлбэрээр шууд гаргасан гэсэн ойлголт биш. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын ашиг нэмэгдэхэд тухайн ашгийн тодорхой хэсэг нь ногдол ашиг хэлбэрээр гадагш шилжих, харин нөгөө хэсэг нь компанид үлдэж дахин хөрөнгө оруулалт болох боломжтой. Манай улсын хувьд энэхүү 1.4 тэрбум ам.долларыг тухайн компанид дахин хөрөнгө оруулсан байна.

Санхүүгийн данс 613 сая ам.долларын цэвэр орох урсгалтай гарсан боловч өмнөх оны мөн үеэс 644 сая ам.доллар буюу 51 хувиар буурсан байна. Үүнд Оюу Толгой компани экспортын борлуулалтын орлогоосоо гадаад өр төлбөрт нийт 2 тэрбум ам.доллар төлсөн нь голлон нөлөөлжээ. Энэхүү эргэн төлөлт нь санхүүгийн дансны гарах урсгалыг нэмэгдүүлсэн ч нөгөө талаас Монгол Улсын гадаад өрийг 2 тэрбум ам.доллароор бууруулсан эерэг үр дүн юм.

Санхүүгийн дансыг бүрэлдэхүүнээр нь харвал:

  • Шууд хөрөнгө оруулалт — 1.2 тэрбум ам.долларын цэвэр орох урсгал,
  • Багцын хөрөнгө оруулалт — 147 сая ам.долларын цэвэр орох урсгалтай байсан бол
  • Бусад хөрөнгө оруулалт — 682 сая ам.долларын цэвэр гарах урсгалтай байна.

Эндээс харахад 2026 оны эхний хагас жилийн төлбөрийн тэнцлийн дүр зураг нь экспорт өсөж, барааны худалдааны ашиг эрс нэмэгдсэн явдал юм. Үүний зэрэгцээ Монгол Улсын гадаад валютын улсын нөөц 2025 оны эцэст 7.0 тэрбум ам.доллар байсан бол 2026 оны 6 дугаар сарын эцэст 7.7 тэрбум ам.долларт хүрч, импортын 4.8 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрсэн нь Монгол Улсын гадаад төлбөрийн байр суурийг сайжруулахад голлон нөлөөлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 29 минутын өмнө
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 1 цагийн өмнө
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 3 цагийн өмнө
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 19 цагийн өмнө
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 22 цагийн өмнө
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 23 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… Өчигдөр
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22