ЯВУУЛЫН ОФФИСИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АЙМАГ, ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗЭРЭГ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГӨВ

Admin
1 цагийн өмнө

Хууль зүй дотоод хэргийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр /2026.08.10/ боллоо. 

Тус хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагын бүрэлдэхүүн, харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд оролцлоо. Хуралдааны эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны долдугаар сарын 6-ны өдрийн 02 дугаар шуурхай хуралдааны үүрэг даалгаврын биелэлт, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулга хийж, санал солилцов.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батбямба танилцууллаа. Хуралдааны төгсгөлд холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгөв.  

  • -Иргэн төвт төрийн үйлчилгээ”, “Хуулиа дээдэлж-хариуцлагаа ухамсарлая” сэдэвт аяны хүрээнд “Явуулын оффис”-ын үйлчилгээг үргэлжлүүлэн аймаг, орон нутагт зохион байгуулах,
  • -Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх материалын эрх зүйн үндэслэл, тооцоо судалгаа, хэрэгцээ шаардлага, хүрэх үр дүнг тодорхой тусган боловсруулан ирүүлж байх,
  • -Харьяа агентлаг, байгууллагууд өөрийн салбарын үйл ажиллагааг зохицуулж байгаа дүрэм, журмыг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэх, хуульчлах чиглэлээр салбарын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа шуурхай ирүүлэх
  •   -Хууль зүй, дотоод хэргийн салбарын албан хаагчдын орон сууцны эрэлт, хэрэгцээ өндөр байгаа суурь судалгаанд үндэслэн, ипотекийн зээлийн тусгай квот, дарааллын давуу эрх олгох асуудлыг бусад байгууллагуудтай хамтран шийдвэрлэх зорилгоор түрээслээд өмчлөх болон хөнгөлттэй зээлийн нөхцөл бүхий албан хаагчдыг орон сууцанд хамруулах хөтөлбөрийн хүрээнд яаралтай хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, 7 хоног тутам мэдээллээр хангаж ажиллах
  • -Албан хаагчдаас ирүүлсэн удаа дараагийн өргөдөл гомдолд үндэслэн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан дахь “Хуулийн байгууллагын ажилтан албан хаагчдын орон сууцны цогцолбор хороолол” төслийн 101, 102 дугаартай орон сууцны барилгын ажлын үйл явц болон үүссэн нөхцөл байдалд дотоод хяналт шалгалт хийх үүрэг бүхий “Ажлын хэсэг”-ийг ТНБД-ын 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/118 дугаар тушаалаар байгуулагдсаны дагуу тус ажлын хэсгийг ажиллах нөхцөл бололцоогоор хангаж дэмжлэг үзүүлэх,
  • -“Хүүхдийн төлөө “За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт дийлэнх байгууллагад хангалтгүй байгаа тул эрчимжүүлэх, холбогдох арга хэмжээг нийслэл, орон нутгийн бүх түвшинд шуурхай хэрэгжүүлж ажиллах талаар чиглэл хүргүүлсний дагуу Үндэсний хөдөлгөөн, чиглэлийн хүрээнд хийсэн ажлын тайланг нотломжийн хамт ирүүлэх,
  • -НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD)-ын Талуудын 17 дугаар бага хурал (COP - Conference of the Parties)-ын үеэр 8 дугаар сарын 19-ний өдөр болох “Хүн, байгаль орчин, хууль” арга хэмжээг Улсын Ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран шаардлагатай арга хэмжээг авч, зохион байгуулах
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD)-ын Талуудын 17 дугаар бага хурал (COP - Conference of the Parties)-ын үеэр 8 дугаар сарын 26-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын чиглүүлэх “Газар ба хүн” сэдэвчилсэн өдрөөр болох үндсэн болон салбар хуралдаануудад Монголын талын байр суурийг илэрхийлэх мэдээллийг бэлтгэх, шаардлагатай бусад арга хэмжээг зохион байгуулах
  • -Орон сууцны залиланд өртөж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан барьж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцны байшинг давхар худалдах, давхар барьцаалах эрсдэлийг бууруулах зорилгоор барьж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцны байшинг сууц, талбай бүрээр урьдчилан бүртгэх, захиалагчийн эрхийг урьдчилсан тэмдэглэлээр хамгаалах эрх зүйн орчин бүрдэх хүртэл хугацаанд Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газартай орон сууцны барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон нийтийн зориулалттай орон сууцны талаарх мэдээллийг солилцож, урьдчилсан тэмдэглэл хийх техник, зохион байгуулалтын нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг авч, хэрэгжилтийг хангаж ажиллах,
  • -Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль батлагдсантай холбогдуулан агентлагуудын харьяанд ажиллаж байгаа төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хуульд заасан шаардлагад нийцүүлэн компани, эсхүл нийтийн үйлчилгээний байгууллага хэлбэрээр өөрчлөн зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, саналаа Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ирүүлэх,
  • -Цахим залилах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Аnti-scam төвийн эрх зүйн орчин, технологийн судалгааг хийж, олон улсын түвшинд хүргэх талаар танилцуулах
  • -Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд цахим орчин дахь хууль бус, хортой агуулга бүхий мэдээ, мэдээллийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, хариу арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны А/134 дүгээр тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн хүрээнд худал мэдээлэлтэй тэмцэх үндэсний бүтцийг байгуулах эрх зүйн орчин, технологийн судалгааг танилцуулахыг үүрэг болголоо.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ЗАСАГЛАЛЫГ ЧАНГАТГАХ, ИЛ ТОД БАЙДЛЫГ САЙЖРУУЛ… 1 цагийн өмнө
COP17: ДЭЛХИЙ МОНГОЛ РУУ ХАРАХ ӨДРҮҮД 1 цагийн өмнө
ЯВУУЛЫН ОФФИСИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АЙМАГ, ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗЭРЭГ … 1 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 18-20 ХЭМ ДУЛААН 10 цагийн өмнө
СЭЛЭНГЭ, ТӨВ, ӨВӨРХАНГАЙН НУТГААР АХИУХАН ХЭМЖЭЭНИЙ БОРОО, ДУУ ЦАХИЛГА… Өчигдөр
COP TIME-ИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА 2026/08/08
МОНГОЛБАНК БНСУ-ЫН ТӨВ БАНКТАЙ ХАМТРАН ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦООГ Х… 2026/08/08
ИРГЭДИЙГ ХОХИРООСОН ААН-ИЙН НУУГДМАЛ ХӨРӨНГИЙГ ОЛЖ ТОГТООН ХӨРӨНГИЙН Ш… 2026/08/08
НАЙМДУГААР САРЫН 7-НД 61 ВАГОН БУЮУ 3448 ТОНН АИ-92 ОРЖ ИРСНИЙГ ӨРТӨӨД… 2026/08/08
ОЛОН УЛСЫН ХИЙМЭЛ ОЮУНЫ ГУРАВДУГААР ОЛИМПИАДААС ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛ… 2026/08/08
БАРУУН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТАГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН БАРУУН БОЛОН ХОЙД ХЭСГЭ… 2026/08/08
ШАТАХУУНЫ ДАВТАН ХУДАЛДАН АВАЛТ 40 ХУВЬТАЙ БАЙНА 2026/08/07
SENZU+S1MPLE НИЙЛЭЭД 396 МЯНГАН ДОЛЛАРЫН ҮНЭ ХҮРЭВ 2026/08/07
БАТБААТАРЫН ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ТҮҮХ БҮТЭЭЛЭЭ 2026/08/07
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО 67 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭЖ, НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ТАЛААРХ … 2026/08/07
МОНГОЛБАНК КОЙН ИНВЕСТ КОМПАНИТАЙ ДУРСГАЛЫН ЗООСНЫ ШИНЭ ТӨСЛҮҮД ХЭРЭГЖ… 2026/08/07
МИАТ ТӨХК БОИНГ КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/08/07
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, УВС НУУРЫН ХОТГОР, ИДЭР, ТЭС,… 2026/08/07
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ДОРНОД-ДАРЬГАНГЫН ТАЛ НУТГААР… 2026/08/06
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗҮҮН АЗИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА Ш… 2026/08/05
Их Уншсан
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ӨӨРИЙГӨӨ ШИНЭ ТҮВШИ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД ХАРИЛЦААНЫ ЧАДВАР Ш… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ-МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД БОДИТ АМЖИЛТ, ҮР ДҮ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ТОГТВОРТОЙ, ТАВ ТУХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЖИШИГ ТОГТООГЧ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЭХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ЭНЭ САР ХОЁР ӨӨР ҮЕ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01
С.СОЁМБОТ, Ц.ЭРХЭМБИЛИГ НАР АЛТ, 9 СУРАГЧ МӨНГӨ, 22 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭ… 2026/07/27
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: МОРИНГАГИЙН НАВЧНЫ НУНТАГ АГУУЛСАН ХҮНСНИЙ НЭМЭЛТ БҮТЭЭГ… 2026/07/27
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗҮҮН АЗИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА Ш… 2026/08/05