Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдаан боллоо.

Ажлын хэсгийн хуралдаанаар нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авч, улсын орлого болгон санд төвлөрүүлэх, уг хөрөнгийг нийгмийн салбар, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих арга хэмжээнд зарцуулах, хураагдсан хөрөнгийг эрхлэх удирдах эрх зүйн зохицуулалтыг бий болгох чиглэлээр боловсруулсан хуулийн төслийн хувилбарыг хэлэлцсэн байна. Улмаар саналаа нэгтгэж, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу эцэслэн боловсруулж, холбогдох байгууллагаас санал авах, улмаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна