СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙН ЗЭРЭГЛЭЛИЙГ ТОГТООХ ШИНЖИЛГЭЭГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ХИЙЖ ЭХЭЛСНИЙГ САЙШААВ


“Цахим технологи, инженер-техник, хөрөнгийн үнэлгээ болон байгаль орчны хохирлын үнэлгээ” зэрэг шинэ төрлийн шинжилгээнүүдийг хийх эрх зүйн орчин бүрдэж, Эрүүгийн хуулийн 14 бүлгийн 85 гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг Монгол Улсын хэмжээнд анх удаа хийж эхлээд буйг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан сайшаажээ. 

Тэрбээр “Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд үнэтэй хувь нэмэр оруулах ахиц дэвшил юм. Цаашид үзлэг, шинжилгээний чанар, үр дүнд онцгой анхаарч, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргахад Та бүгд идэвх зүтгэлтэй ажиллах шаардлагатай гэдгийг онцолж хэлье” хэмээсэн байна.   

Шүүх шинжилгээний байгууллага нь Бүгд Найрамдах Солонгос Улсын “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжаар “Монгол Улсын Шүүх шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж, ДНХ, Хими, Цахим технологи, Бичиг баримтын зэрэг шинжилгээний лабораториудад олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэд техник, тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан талаараа танилцууллаа. Шинжээчдийг БНСУ-д сургалтад хамруулснаар Монгол Улсад хийгдэх боломжгүй байсан шинжилгээнүүдийг хийдэг болсон.

Танилцуулгын үеэр сайд С.Амарсайхан сайд 12 төрлийн шинжилгээний лаборатор олон улсын ISO стандартын шаардлага хангаж “Итгэмжлэлийн гэрчилгээ” авсан, Ази, Номхон далайн бүсийн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын 69 гишүүн орон, олон улсын лабораторийн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын 155 гишүүн оронд хүлээн зөвшөөрөгдөх болсоныг сайн ажлын жишээ хэмээн талархал илэрхийлжээ.

Мөн тэрбээр энэ үеэр алба хаагчдын ажиллах таатай орчинг бий болгож, шаардлагатай тоног төхөөрөмж, нийгмийн баталгааг хангах, шаардлагатай хөрөнгө санхүүг ирэх жилийн төсөвт суулгахад анхаарна гэжээ.  Энэ тухайгаа “Шинжээч, мэргэжилтнүүдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, албаны хэвийн үйл ажиллагааг хангах, төрийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс түргэн шуурхай, жигд хүртээмжтэй хүргэх зорилгоор олон улсын стандартад нийцсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын лабораторийн зориулалт бүхий барилга барихад шаардлагатай төсөв, хөрөнгийг ирэх оны төсөвт суулгах асуудлыг бодлогын хэмжээнд дэмжин шийдвэрлүүлэхээр ажиллана. Цаашид аймаг, орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг жигд хүртээмжтэй, түргэн, шуурхай хүргэх, шинэ төрлийн шинжилгээнүүдийг хийхэд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, тогтвор суурьшилтай ажиллуулах, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд анхаарч ажиллах болно” гэв.

Шүүх шинжилгээний байгууллага 2026 оны эхний хагас жилд инженер-техникийн 1043, байгалийн ухааны 9943, шүүх анагаах ухааны 66868, криминалистикийн 4157, эдийн засгийн 78, нийт 82089 шинжилгээ хийж дүгнэлт гарган, 23212 удаа хэргийн газрын үзлэгт оролцож, шинжилгээгээр 292, халуун мөрөөр нь 49 хэргийг нотолж, экологи, эдийн засгийн үнэлгээгээр 87.8 тэрбум төгрөгийн хохирлын хэмжээг тогтоосон нь өмнөх оны дүнтэй харьцуулахад шинжилгээ 56.6 хувиар өссөн дүнтэй байна.

Төгсгөлд нь Шүүх шинжилгээний ажлын бүтээмжийг дээшлүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх, албаны сахилга, хариуцлагыг сайжруулахыг даалгасан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 4 цагийн өмнө
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 6 цагийн өмнө
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 8 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 12 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… Өчигдөр
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… Өчигдөр
БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, ЗАВХАНЫ ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА … Өчигдөр
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ДУЛААН 2026/10/31
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22