ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙГ ДЭЛХИЙ ДАЯАР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛДЭГ БОЛСНЫГ ОНЦЛОВ

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээлээ.

Үндэсний их баяр наадмын нээлтэд Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт хүндэт зочноор оролцож байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Их Монгол Улсын гал голомт, манай сайхан оронд айлчлан ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын эрхэм хүндэт Ерөнхийлөгч И Жэ Мён болон хүндэт зочид, гийчид ээ,

Эрхэм хүндэт наадамчид аа.

Эцэг тэнгэр ивээлээ хайрлаж, эх дэлхий шимээ хүртээн, хүж дэлхий өнгөө засаж, хүн ардын сэтгэл тэнийсэн дэлгэр зуны энэ сайхан өдөр монгол түмний бие сэтгэлийн жавхааг нэмж, билиг ухааны ирийг хурцалж, золбоо хийморийн сүлдийг бадраадаг Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн боллоо.

Өндөр дээд язгуур Хүннү гүрнээс эхтэй монгол наадам бол төрт ёс, түүх соёлын үнэт өв, монгол түмний эв нэгдэл, эрх чөлөө, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл, монгол үндэстний оюун санааны дархлаа болсон манай ард түмний их баяр цэнгэл, монгол төрийн сүр жавхлант баяр ёслол билээ.

Дэлхийд хосгүй монгол наадамдаа тэнгэрийн энгээр ухаанаа цэлмээж, талын энгээр сэтгэлээ баясган суугаа наадамчин олон түмэн, эрхэм хүндэт зочдодоо Тулгар төр байгуулагдсаны  түүхт  2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны ариун гал голомт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад зочлон ирсэн БНСУ-ын эрхэм Ерөнхийлөгч И Жэ Мён болон хүндэт зочид Та бүхэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, төрт ёсны их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Түүх, соёл, төрт ёсны дайчин уламжлалтай тэнгэр заяат монголчууд бидний өвөг дээдэс тэртээ 2,000 гаруй жилийн өмнөөс Төв Азийн цээжинд төр улсаа байгуулан, тулгар төрөө мандуулж, түүх, соёлоо бүтээж, даян дэлхийд суу алдраа дуурьсгаж ирсэн бахдам сайхан түүхтэй билээ.

Хүннү гүрний баатарлаг түүхийг Их Эзэн Чингис хаан залгамжлан Их Монгол Улсаа байгуулж, өрнө, дорныг төвшитгөн, наран мандах зүгээс наран шингэх хүртэлх өргөн уудам нутагт Монголын их амар амгаланг дэлхий дахинаа тогтоож, хүн төрөлхтний хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гавьяатай.

Өвөг дээдсийнхээ бахдам түүх, баатарлаг гавьяа, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал-морин хуураа эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх зарлиг гаргасан бөгөөд Их хааныхаа музейг байгуулж, Чингис хаан хэмээх алдар нэрийг ертөнц дахинаа анхлан дуурьсгасан Хар Зүрх уулыг төрийн тахилгатай болгосон билээ.

Үеийн үед шүтэн дээдлэх Их Эзэн Чингис хааны Алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг урлан бүтээж, “Чингис хаан” үндэсний музейд ёслол төгөлдөр хүндэтгэн залж, монгол түмнийхээ их шүтээн болголоо.

Эзэн Богд Чингис хааны мэлмий гийсэн морин жил бол монгол түмэнд үеийн үед ивээл хишиг, сүр хүч, сүлд хийморио хайрлаж ирсэн билээ.

Нэгэн жаранд ганц тохиох энэ гал морин жилд Их Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож байна.

Эртний түүхт, эрэлхэг зоригт өвөг дээдсийнхээ бахдам гавьяа, бахархам үйлсийг зуун зуунаар өртөөлөн түүчээлсэн монгол түмэндээ мөнх тэнгэрийн хүчин дор эвийн хүч, сэтгэлийн хат, ухааны ураар даян дэлхийг төвшитгөн энхжүүлсэн Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн тэгш дүүрэн ойн бахдам сайхан баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Эрхэм хүндэт морьтон монголчууд аа,

Монголчууд бидний өвөг дээдэс нүүдлийн соёл иргэншлийг цогцлоон хөгжүүлж, хүн төрөлхтний түүхэнд сүр хүчээ мандуулан, суу алдраа бадраахад монгол адуу онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй.

Монголчууд биднийг, монголын түүхийг монгол адуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол хүн, монгол морь хоёр амь нэгтэй билээ.

Тиймээс адууны өв соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг нь сурталчлан таниулах зорилгоор Монгол Улс “Дэлхийн адууны өдөр”-ийг санаачилсныг НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталснаар “Дэлхийн адууны өдөр”-ийг Үндэсний их баяр наадмын энэхүү өдөр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлал тогтож байгааг наадамчин олондоо сонордуулж байгаадаа баяртай байна.

Монгол төрийн сүлд хийморийн бэлгэдэл, монгол түмний бахархал болсон монгол адууны өв соёл дэлхий даяар түгэн дэлгэрэх болтугай.

Миний монголын ард иргэд ээ,

Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурьсгадаг дэлхийд хосгүй Монгол наадам төрт ёсны их шүтээн Есөн хөлт цагаан тугаа мөнх хөх тэнгэртээ мандуулж, уяхан замбуу тивийн наранг уртын дуугаараа мялааж, хөрст дэлхийг хуурын эгшгээрээ хөгжөөж, хүн ард, уул, усаа баясган, өнгө төгөлдөр, цог жавхлан төгс ийнхүү эхэлж байна.

Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа хүй мандлаа дүүргэж, аргамаг хурдан хүлгүүдийн төвөргөөн тал нутгаа донсолгож, эрхий мэргэн харваачдын эрчит сум хөх тэнгэртээ исгэрч, саруул ухаант, өндөр заяат миний Монголын ард түмэн хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.

Морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шиг өөдөө бадарч, монгол түмний минь заяа буян өнө мөнхөд дэлгэрч байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙГ ДЭЛХИЙ ДАЯАР ТЭМДЭГЛЭН ӨН… 1 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ НЭГЭН ЗОРИЛГО, НЭГЭН СЭТ… 5 цагийн өмнө
ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 7 цагийн өмнө
ТЭР МОНГОЛЫН ШИЛДЭГ БОКСЧИН, БИДНИЙ ШИЛДЭГ НАЙЗ БАЙЛАА 19 цагийн өмнө
ХӨВСГӨЛ, БУЛГАН, АРХАНГАЙН НУТГААР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО Өчигдөр
МОНГОЛ УЛС, БНСУ ХОЁР УЛС ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БО… Өчигдөр
BC.GAME MZINHO-Г СОНИРХОЖ БАЙНА 2026/07/09
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЛАЗЕР АБЛАЦИ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТ… 2026/07/09
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЭВ 2026/07/09
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/07/09
БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛТОН ТАВААР НЭМЭГДЛЭЭ 2026/07/08
ЦУСНЫ ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛЬД САЙН ДУРЫН БАЙХ, АВЛАГАГҮЙ БАЙХ ЗАРЧМУУДЫГ … 2026/07/08
ХОТХОНЫ БАГА СУРГУУЛЬ, БАГИЙН БАГА СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭНЭ НАМРАА… 2026/07/08
ГОВЬ ЦӨЛИЙН НАЙДВАР 2026/07/08
ВЬЕТНАМД МОРЬТ ЦАГДААГИЙН ХОРООНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН МОНГОЛ МОРЬД ЭХ ОР… 2026/07/08
ТӨМӨРИЙН МӨНХТУНГАЛАГ СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН БОЛЛОО 2026/07/08
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 22-24 ХЭМ ДУЛААН 2026/07/08
МИАТ КОМПАНИ ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭВ 2026/07/07
УЛААНБААТАРТ 27-29 ХЭМ ДУЛААН 2026/07/07
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцуу… 2026/07/06
Их Уншсан
2026 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ХҮЧ ЧАДАЛ БҮТЭЦ БОЛО… 2026/07/02
2026 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ - ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ХАРИЛЦААГАА ШҮҮН ТУ… 2026/07/02
2026 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙХНИЙ ХУВЬД ӨӨРИЙГӨӨ ДАХИН НЭЭХ… 2026/07/02
2026 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД БҮТЭЭН ТУУРВИХ, БАЯ… 2026/07/02
2026 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД ӨӨРИЙН ҮНЭ ЦЭНИЙГ БО… 2026/07/02
2026 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД АХИЦ ДЭВШЛИЙН ҮЕ 2026/07/02
2026 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ -МАТРЫНХНЫ ХУВЬД ХОЛБОО, ТҮНШЛЭЛИЙН ҮЕ 2026/07/02
2026 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ - ХУМХЫНХНЫ ХУВЬД ДАДЛААС АМЖИЛТАД ХҮР… 2026/07/02
2026 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЯЛАЛТЫН АЛХАМ ХИ… 2026/07/02
2026 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ - ОХИНЫХНЫ ХУВЬД ИЛҮҮДЭЛ ШУУГИАНЫГ ОРХ… 2026/07/02
2026 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД АМЖИЛТ ӨӨД ТЭМҮҮ… 2026/07/02
2026 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫНХНЫ ХУВЬД ДАЛД ТОГЛОГЧООС ИЛ МА… 2026/07/02
С.БЯМБАЦОГТ: 435000 АХМАД НАСТАНД ИРЭХ ОНООС 100-300 МЯНГАН ТӨГРӨГИЙН … 2026/07/03
МИАТ БЭЭЖИН ЧИГЛЭЛД НЭМЭЛТ НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ 2026/07/03
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ ЭРҮҮГИЙН ШҮҮГЧИДТЭЙ ОЛНЫ АНХААРАЛ ТАТСАН ХЭРГИЙН … 2026/06/29