ГЭМТЛИЙН ЭМЧ НАР ЦЭЭЖНИЙ ХӨНДИЙН МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭГ ОРОН НУТАГТ БҮРЭН НЭВТРҮҮЛЛЭЭ

Admin
1 цагийн өмнө

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл болон дурангийн мэс засал, олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх эмчилгээг эх орондоо нутагшуулан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд өдгөө 8 дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус тасгийн эмч нар алсын дуудлагаар хөдөө орон нутагт ажиллаж, яаралтай тусламж үзүүлэхээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сургаж чадавхжуулан, хамтарсан үзлэг оношлогоо болон мэс засал эмчилгээг хийж буй юм.

Уг ажлын үр дүнд хөдөө орон нутгийн 21 аймагт цээжний хөндийн битүү гэмтэл болон дурангийн мэс засал, хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг бие даан хийж эхэлснээр осол гэмтийн үед орон нутгийн иргэдэд цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлэх, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын ачаалал, төвлөрлийг сааруулахад чухал ач холбогдолтой боллоо.      

ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч нар хамгийн сүүлд Завхан аймагт алсын дуудлагаар ажиллахдаа цээжний хөндийн битүү гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугаралтай өвчтөнд амь тэнссэн үеийн яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг амжилттай үзүүлсэн байна.

Түүнчлэн буцах замдаа Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт цээжний хөндийн хавсарсан гэмтлийн хүнд оноштой өвчтөний эмчилгээг орон нутгийн эмч нартай хамтран шийдвэрлэж,  шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгчээ.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ, ТАНХИМЫН Т… 1 цагийн өмнө
ГЭМТЛИЙН ЭМЧ НАР ЦЭЭЖНИЙ ХӨНДИЙН МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭГ ОРОН НУТАГТ БҮРЭН… 1 цагийн өмнө
ОРОН НУТАГ РУУ ШИЛЖИН СУУРЬШИХ ИРГЭДЭД ГАЗРЫГ ТҮРҮҮЛЖ ОРУУЛАХААР ХУУЛИ… 3 цагийн өмнө
ХУВИЙН ЭРХ ЗҮЙН ХҮРЭЭНД ДИЖИТАЛ ХӨРӨНГИЙН ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛА… 4 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 28-30 ХЭМ ДУЛААН 10 цагийн өмнө
ИХЭНХ НУТГААР ХАЛЖ, ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИ… Өчигдөр
ЭРХЭС ТЭНГЭРИЙГ СҮВЛЭХ МЭТ ЭРХЭМСЭГ АГААД СҮР ХҮЧИН ТӨГӨЛДӨР ОЧИРВААНЬ… Өчигдөр
ХИЛ ОРЧМЫН УСТ ЦЭГТ ИРСЭН МАЗААЛАЙН МӨР... Өчигдөр
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ ЭРҮҮГИЙН ШҮҮГЧИДТЭЙ ОЛНЫ АНХААРАЛ ТАТСАН ХЭРГИЙН … Өчигдөр
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА 2026/06/29
ГОВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ 2026/06/29
ИРГЭНИЙ ҮНДСЭН ЭРХИЙН ХЯНАЛТЫГ ЦЭЦЭД БИЙ БОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН … 2026/06/29
​УИХ-ЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН ДОЛДУГААР САРЫН 3-НД ХААНА 2026/06/29
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО, 25-27 ХЭМ Д… 2026/06/29
УЛААНБААТАРТ ДУУ ЦАХИЛГААНТАЙ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО, 23-25 ХЭМ… 2026/06/28
ЗАВХАН АЙМАГТ ТӨЛӨВЛӨСӨН ОЙН АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙГ НАЙМДУГААР САРЫН 1 ХҮР… 2026/06/27
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ ШУДАРГА ШИЙДВЭР ХҮРТЭХ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХЫ… 2026/06/27
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/06/27
МОНГОЛ, ФРАНЦЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ШИНЭ ШАТАНД ГАРАВ 2026/06/26
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ЗАРИМ АЛБАН ХААГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛА… 2026/06/26
Их Уншсан
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ БАГА ЗЭРГИЙН ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО… 2026/06/17
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МИАТ ТӨХК “ТОП-10” АЖ АХУЙН НЭГЖИЙН 8-РТ ШАЛГАРЧЭЭ 2026/06/17
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
ИРГЭД МИАТ-ЫН АЖЛЫН БАЙР, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, МАРШРУТ, ҮНЭ ТАРИФЫН МЭ… 2026/06/18
ЭРДЭНЭС МОНГОЛЫН НЭРИЙГ ӨӨРЧИЛЖ, ТӨРИЙН ӨМЧИТ 14 КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГ… 2026/06/17
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ ЭРҮҮГИЙН ШҮҮГЧИДТЭЙ ОЛНЫ АНХААРАЛ ТАТСАН ХЭРГИЙН … Өчигдөр
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ШИНЭ НАМ ЗЭРЭГ НАЙМАН НАМЫГ ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГЭЛГҮЙД ТООЦОХООР ТОГТЖЭЭ 2026/06/22
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД… 2026/06/24
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ДЭЛХИЙН ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/06/17
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН 2026/06/21