ХУВИЙН ЭРХ ЗҮЙН ХҮРЭЭНД ДИЖИТАЛ ХӨРӨНГИЙН ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ШААРДЛАГА ӨНДӨР БАЙНА

Admin
Өчигдөр

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-эрдэнэ хувийн эрх зүйн ижилтгэх олон улсын хүрээлэнгийн Дэд ерөнхий нарийн бичгийн дарга Анна Венезианог өнөөдөр (2026.07.01) хүлээн авч уулзжээ.

Уулзалтад Хувийн эрх зүйн ижилтгэх олон улсын хүрээлэнгийн Дэд ерөнхий нарийн бичгийн дарга Анна Венезиано, Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Н.Нямсайхан, МУИС-ын Хууль Зүйн Сургуулийн Олон улсын хувийн эрх зүйн ахлах багш Б.Тамир нар оролцсн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хувийн эрх зүйн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, олон улсын шилдэг туршлага, эрх зүйн зарчмыг үе шаттайгаар нэвтрүүлэх зорилтыг тусган хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Хувийн эрх зүйг ижилтгэх олон улсын хүрээлэн (УНИДРУА”)-ийн боловсруулсан гэрээ конвенц эрх зүйн баримт бичиг, судалгааг судлах нь олон улсын сайн туршлагаас суралцахад чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа дэд сайд уулзалтын эхэнд онцолжээ. 

Мөн дэлхий нийтэд дижитал эдийн засаг, шинэ техник технологи эрчимтэй хөгжиж байгаатай зэрэгцэн дижитал хөрөнгийн эрх зүйн зохицуулалт улс орнуудын нийтлэг анхаарлын төвд байна. Монгол Улс 2021 онд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталж, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн үйл ажиллагааг зохицуулах суурь эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн өмчлөл, шилжүүлэг, барьцаа, өвлөх эрх болон хил дамнасан эрх зүйн харилцааг зохицуулах асуудлаар цаашид судалгаа, эрх зүйн хөгжүүлэлт хийх шаардлага байсаар байна. Иймд дижитал хөрөнгө болон хувийн эрх зүйн (Digital Assets and Private Law) чиглэлээр боловсруулсан судалгаа, зарчим, олон улсын сайн туршлагыг судалж, үндэсний хууль тогтоомжийн шинэчлэлд ашиглах сонирхолтой байгаагаа Хувийн эрх зүйн ижилтгэх олон улсын хүрээлэнгийн Дэд ерөнхий нарийн бичгийн дарга Анна Венезианод уламжилжээ.

Уулзалтын хүрээнд талууд олон улсын эрх зүйн баримт бичгийг зөвхөн судлахаас гадна үндэсний хууль тогтоомжид оновчтой нутагшуулах, практикт үр дүнтэй хэрэгжүүлэх, энэ хүрээнд УНИДРУА -ийн арга зүйн зөвлөгөө, харьцуулсан эрх зүйн судалгаа, олон улсын сайн туршлага нь Монгол Улсад хэрэгжүүлж буй хувийн эрх зүйн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулах талаар нээлттэй санал солилцсон байна. 

Мөн хууль зүйн салбарын ажилтан, албан хаагчид, залуу хуульчдын олон улсын хувийн эрх зүйн чиглэлээрх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд УНИДРУА-ийн туршлага, сургалт, чадавх бэхжүүлэх хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцжээ. 

Хувийн эрх зүйг ижилтгэх олон улсын хүрээлэн (УНИДРУА”)-ийн 100 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд манай улс гишүүнээр 2023 онд элссэн бөгөөд тус онд УНИДРУА -ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Игнацио Тирадо Монгол Улсад айлчилснаар хамтын ажиллагаа өргөжсөн билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 4 цагийн өмнө
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 6 цагийн өмнө
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 8 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 12 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… Өчигдөр
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… Өчигдөр
БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, ЗАВХАНЫ ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА … Өчигдөр
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ДУЛААН 2026/10/31
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22