Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы 2026 оны зургаадугаар сарын 25-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталжээ.
Монгол Улс COP17 бага хурлыг зохион байгуулахын өмнө Уур амьсгалын өөрчлөлтийн тухай бие даасан хуультай болж байгаа нь үндэсний болон олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой юм.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир "Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хууль батлагдсанаар Монгол Улс, иргэн, хуулийн этгээдүүдийн гаргадаг хүлэмжийн хийн хэмжээг тодорхой болгох, бүртгэх, баталгаажуулах, тайлагнах болно. Ингэснээр дэлхийн зах зээл дээр ногоон эдийн засаг, ногоон санхүүжилт татах хууль эрхзүйн орчин бүрдэж, эдийн засгийн шинэ салбар зах зээл бий болох эрхзүйн орчин бүрдэж байгаа давуу талтай. " гэдгийг онцлов.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна