Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өнөөдөр /2026.06.15/ болж, баяр наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалтын явцын талаар мэдээлэл солилцжээ.
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн тоглолт болон соёл урлагийн арга хэмжээний бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Энэ жил Үндэсний их баяр наадмын соёл урлагийн хөтөлбөрийг “Мөнхөд орших Монгол” нэрийн дор зохион байгуулах бөгөөд нээлт, хаалт, хүндэтгэлийн тоглолтын уран бүтээл, тайзны найруулгын бэлтгэлийг ханган ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна