ШҮЛХИЙН ЭХНИЙ НЭГ ТУН САЯ ВАКЦИН ИРЭХ ЛХАГВА ГАРИГТ ХИЛЭЭР ОРЖ ИРНЭ


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат,  Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл нар Ховд аймагт ажиллаж, тус аймгийн Онцгой комиссын хуралд оролцжээ. 

Ховд аймгийн Булган, Үенч сумдад халдварласан малын гоц халдварт САТ-1 шүлхий өвчний тархалт, нөхцөл байдал, хариу арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа ажлын талаар аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэл танилцуулсан байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд шүлхийн САТ1 хэвшил нэмж бүртгэгдсэн бөгөөд Ховд аймгийн Онцгой комиссоос тус сумтай хил залгаа сумдад урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг эрчимжүүлжээ. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд нийт 10 голомтод 96 өрхийн 838 мал өвчилсөн байна. Үүнээс хоёр суманд нсийт 597 толгой малыг устгалд оруулсан, Булган сумын 248 малыг тодорхой шалтгааны улмаас устгалд оруулаагүй  байна. Мөн өртөж болзошгүй бүсэд Булган сумын 163 өрхийн  21412 толгой мал, Үенч сумын 14 өрхийн 1692 толгой мал, нийт 165 өрхийн 23311 толгой мал байгаа юм. Үзлэг тандалтад 564 өрхийн 259248 толгой малыг хамруулжээ.

Мал эмнэлгийн газар, тасаг, үржлийн нэгжүүдээс Булган суманд 10, Үенч суманд 8 мэргэжлийн баг ажиллаж байна. Аймгийн ОБГ,  хилийн цэргийн 0130-р анги, зэвсэгт хүчний 305-р анги зэрэг байгууллагуудаас Булган суманд 178 албан хаагч, 36 авто машин, Үенч суманд 81 албан хаагч, 12 авто машин ажиллаж байна.

Булган, Үенч сумын халдвараас хамгаалж Алтайн нуруунд хамгаалалтын бүсийг 6 сумын 14 цэгт хээрийн штаб байгуулжээ. Эдгээр штабт цагдаа, онцгой байдал болон төрийн албан хаагч нийт 568 албан хаагч ажиллаж байна. Мөн 17 сумын 197 машин техникийн дайчлан ажиллуулж байгаа талаар мэдээлэв. Голомтын бүсийн 2 суманд 7 малын эмч, 123-р ангийн тусгай зориулалтын машин 2, Баянхонгор аймгаас 3 дук машин, дайчилгааны 15 хүнийг ажлуулж хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Зэргэлдээ Увс, Завхан аймгуудтай хамтран Мянгадын гүүр, Чоно харайхын гүүр, Завхан голын гүүрүүдэд хяналтын пост ажилуулж эхэлжээ.

Хяналтын постуудын 10 цэгээр нэвтрүүлэх авто тээврийн хяналтын системийг нэвтрүүлсэн байна. Аймгийн төвийн иргэдийг хүнсний хомсдолд оруулахгүйгээр мах сүүний нийлүүлэлтийг 6 сумаас нийлүүлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна. Халдварын эрсдэл өндөр байгаатай холбогдуулан хүдрийн тээврийг тодорхойгүй хугацаагаар 6 дугаар сарын 9-ний өдрөөс зогсоожээ.

Ховд аймгийн хэмжээнд хурдан морины уралдаан болон бүх нийтийн арга хэмжээ хурал, зөвлөгөөн, тэмцээн, баяр наадмын үйл ажиллагааг бүрэн  зогсоосон. Аймгийн Засаг даргын 2026 оны 06-р сарын 03-ны өдрийн А/423 захирамжаар хорио цээрийн дэглэм, 6-р сарын 8-ны өдрийн А/427 захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна.

 БНХАУ-ЫН ВАКЦИН ИРЭХ 7 ХОНОГТ, ОХУ-ЫН ВАКЦИН 7-Р САРЫН 10-НЫ ДОТОР МОНГОЛ УЛСАД ИРНЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат САТ1 хэвшлийн шүлхий өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцаж, Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас тавьж буй саналуудыг сонссоны дараа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ. Тухайлбал, халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг сахиулах үйл ажиллагааны нэн тэргүүнд шаардлагатай зардалд зориулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцаас 50 сая төгрөгийг шийдвэрлэж, устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг хууль, журмын дагуу яаралтай шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна. 

Тэрбээр Улсын онцгой комиссоос САТ1 хэвшлийн шүлхий өвчинтэй тэмцэх ажилд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг дурдаж, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлыг сайн зохион байгуулж байгаа төрийн албан хаагчдад талархал илэрхийллээ.

САТ1 хэвшлийн вирус сүүлийн жилүүдэд Европ, Ойрхи Дорнод, Азийн зарим оронд тархаж байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд тухайн хэвшилд тохирсон вакцины эрэлт нэмэгдсэн байна. Үүний улмаас вакцины олдоц хомсдох, үйлдвэрлэлийн ачаалал нэмэгдэх, үнэ өсөх нөхцөл үүсээд буй. Гэсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ шуурхай ажиллаж, ОХУ-ын үйлдвэрлэгчтэй хэлэлцээр хийж САТ1 хэвшлийн эсрэг 1.0 сая тун вакцин худалдан авахаар тохиролцсон.

САТ1 хэвшлийн вакцин нийлүүлэх талаар ОХУ-тай өнөөдөр (2026.06.12) гэрээ байгуулж байгаа, мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан БНХАУ-ян Ланьжоугийн вакцины үйлдвэртэй цахим уулзалт хийж, ирэх долоо хоногт вакцины эхний татан авалтыг хийхээр боллоо. Өөрөөр хэлбэл ирэх лхагва гарагт вакцины эхний нэг сая тун  Монгол Улсын хилээр орж ирнэ.

Сайд орон нутагт малын гоц халдварт өвчинтэй тэмцэж, хариу арга хэмжээг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчдын шаардлагыг биелүүлэхгүй байгаа, эс үйлдэл гаргасан зэрэг хариуцлагагүй үйлдлүүд гарсан, мөн малын гоц халдварт өвчний талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга буюу малын ерөнхий эмч албан ёсны мэдээлэл хийх хуультай атал улстөрчид болон өөрсдийгөө малын эмч, эрдэмтэн гэж нэрлэсэн хүмүүс олон нийтийг төөрөгдүүлэх, буруу ойлголт өгөх мэдээлэл тарааж байгаад шүүмжлэлтэй хандав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 39 минутын өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 1 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 5 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 18 цагийн өмнө
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 20 цагийн өмнө
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 22 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… Өчигдөр
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22