ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛЖ, ХУУЛИЙГ АДИЛ ТЭГШ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁСТОЙ


Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүнтэй өнөөдөр /2026.06.05/ уулзаж, салбарын хэмжээнд баримталж буй бодлого, шийдвэр, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг танилцууллаа.

Уулзалтын эхэнд ШШГЕГ-ын удирдлагууд байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааг танилцуулав. Сүүлийн таван жилд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ял эдэлж буй иргэдийн тоо 52.7 хувиар өссөн үзүүлэлтэй байгаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Тус байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд төрийн үйлчилгээг түргэн, шуурхай хүргэх зорилгоор нэг цэгийн үйлчилгээний бүх төвд алба хаагч ажиллуулж, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх нэгжүүдийг 6 дүүрэгт хуваарилан байршуулснаар өнөөдрийн байдлаар иргэдийн гомдол, саналын мэдээлэл 17.7 хувиар буурсан байна.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх, иргэдийн амар тайван амьдралын баталгааг ханган ажиллаж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийллээ.

Үргэлжлүүлэн салбарын хэмжээнд эхлүүлсэн “Иргэн төвтэй эрх зүйн реформ”-ыг хамтын хүчээр хэрэгжүүлж, “Хууль хүн бүрт адил тэгш хэрэгждэг байх” зарчмыг бодит ажил хэрэг болгоно гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн ард иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээж, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хорих болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, эрүү, иргэний шийдвэр гүйцэтгэл, шүүхийн шинжилгээний үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хуулиас давсан хүний эрх зөрчсөн, хязгаарласан дүрэм, журмуудыг цэгцэлж, “Эрх зүйн шинэтгэл-II” хөтөлбөрийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг шинэчлэн найруулж, тогтолцооны цогц реформ боловсруулан ажиллахаа танилцууллаа.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Монгол Улсын Засгийн газраас барьж буй бодлогын хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэн төвтэй, ил тод, хариуцлагатай, үр дүнд суурилах зорилтыг тууштай хэрэгжүүлж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагуудад сануулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгох дараах үүрэг даалгаврыг өглөө.
Үүнд:
• Хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ялгаварлан гадуурхалт, хүч хэрэглэсэн аливаа үйлдэл гаргахгүй байх;

• Асуудалд хувийн ашиг сонирхлын үүднээс хандахгүй байх

• Хоригдлыг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх;

• Гомдол мэдээлэл гаргах, хариу лавлагаа авах үйлчилгээг бүрэн цахимжуулах

• Алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, авлигатай тэмцэх үйл ажиллагааг бүх шатанд эрчимжүүлэх;

• Орчин үеийн техник, технологи, их өгөгдөл, хиймэл оюун ухаанд суурилан аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх

• Хууль, эрх зүйн орчныг сайжруулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ойлгомжтой болгож стандартжуулахад онцгой анхаарах;

• Шүүхийн шийдвэргүйгээр эрх хасдаг, данс хаах, хөрөнгө битүүмжилж иргэд, ААНБ уудыг хохироохгүй байхад онцгой анхаарч, алдаа дутагдлыг засах

• Нийт бие бүрэлдэхүүнийг хүний эрхийн мэдрэмжтэй, ёс зүйтэй, шударга, манлайлагч байхад анхаарах

• Ажлын ачаалалд тохирсон цалин урамшуулал, цэргийн цол, зэргийг ном журмын дагуу олгодог байхыг анхаарууллаа.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагч зөвхөн тушаал биелүүлэгч бус төрийн хууль цаазыг хэрэгжүүлэх тал дээр багана мэт цэх зогсох ёстой гээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт алба хаагчдадаа талархал илэрхийлж, албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж, амжилт гаргасан эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардуулав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВ… 15 цагийн өмнө
ЭХ БАЙГАЛЬ, ГАЗАР ШОРОО МИНЬ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭХ КОП17 15 цагийн өмнө
МОНГОЛБАНК 7 ДУГААР САРД 1439.2 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ 16 цагийн өмнө
УИХ-ЫН АСУУЛГЫН ЦАГИЙГ 3 УДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, ГИШҮҮДИЙН АСУУЛТЫГ ЕРӨН… 16 цагийн өмнө
БАРУУН, ТӨВ, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТ… 16 цагийн өмнө
НАЙМДУГААР САРЫН 1,2-НД НИЙТ 86 ВАГОН БУЮУ 5160 ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭ… Өчигдөр
ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО Өчигдөр
ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО Өчигдөр
МИАТ УЛААНБААТАР-СТАМБУЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 8 ДУГААР САРЫН 2-НЫ НИС… 2026/08/02
МОНГОЛ-АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХ… 2026/08/02
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЭХ… 2026/08/01
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ CONTEMPORARY УРЛАГААР ИЛЭРХИЙЛСЭН ҮЗЭСГЭЛЭНГ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ЭНЭ САР ХОЁР ӨӨР ҮЕ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЖИШИГ ТОГТООГЧ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ-МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД БОДИТ АМЖИЛТ, ҮР ДҮ… 2026/08/01
Их Уншсан
Б.БАТЦЭНГЭЛ: ХҮҮХЭД МАТЕМАТИКИЙН ГОО САЙХНЫГ НЭГ МЭДЭРВЭЛ САЛАХАА БАЙЧ… 2026/07/24
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 2026/07/22
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ӨӨРИЙГӨӨ ШИНЭ ТҮВШИ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД ХАРИЛЦААНЫ ЧАДВАР Ш… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ-МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД БОДИТ АМЖИЛТ, ҮР ДҮ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ТОГТВОРТОЙ, ТАВ ТУХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЖИШИГ ТОГТООГЧ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЭХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ЭНЭ САР ХОЁР ӨӨР ҮЕ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 2026/07/22
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01