ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ


Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнтэй өнөөдөр /2026.06.04/ уулзалт хийлээ. 

Уулзалтад Нийслэлийн 9 дүүрэг 21 аймаг, 330 сумын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын анги, салбарын төлөөлөл болсон алба хаагчид цахимаар оролцов.

Уулзалтын үеэр ЦЕГ-ын удирдлагууд байгууллагын үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Энэ оны эхний таван сарын байдлаар иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 128 мянга гаруй гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас гэмт хэргийн шинжтэй 48 мянга, зөрчлийн шинжтэй 71 мянган гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн байна.

С.Амарсайхан сайд эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон дотоод аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт хүчин зүтгэж буй цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад талархал илэрхийлээд, хууль зүй, дотоод хэргийн салбарт “Иргэн төвтэй эрх зүйн реформ”-ыг хэрэгжүүлж эхэлснийг онцлон тэмдэглэв.

Тэрээр энэхүү бодлогын хүрээнд цагдаагийн байгууллага хуульд заасан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ иргэдийн оролцоог нэмэгдүүлж, шударга ёс, хууль дээдлэх зарчимд тулгуурлан ажиллах шаардлагатайг онцоллоо.

Мөн салбарын үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгох зорилгоор цагдаа, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдээллийг нэгдсэн цахим санд байршуулах, цахим шилжилтийг уялдаа холбоотой хэрэгжүүлэх, өгөгдөлд суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлэх, шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Бодлогын Зөвлөл байгуулж буйгаа танилцуулав. 

“Иргэн төвтэй эрх зүйн реформ”-ыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хууль сахиулах байгууллагын тэргүүн эгнээнд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид, тэр дундаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өдөр тутам эрхэлдэг цагдаагийн мөрдөгчдийн үүрэг, оролцоо онцгой ач холбогдолтой.

Тиймээс цагдаа, мөрдөгчдийн мэргэжлийн ур чадвар, ажлын нөхцөл, нийгмийн баталгааг дэмжих, төр, иргэний харилцан итгэлийг бэхжүүлэх, цагдаагийн байгууллагын нэр хүндийг дээшлүүлэх зорилгоор “Цагдаагийн мөрдөгчдийн анхдугаар зөвлөгөөн”-ийг нийт бие бүрэлдэхүүний хэмжээнд зохион байгуулах үүрэг өглөө.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан хууль иргэнээ ч хамгаалдаг хууль сахиулагчдаа ч хамгаалдаг байх ёстой. Олон нийтийн амар тайван амьдралын төлөө тангараг өргөн зүтгэж яваа цагдаа нараа Монголын төр, ХЗДХЯ хамгаалах болно гээд албаа нэр төртэй хашиж, иргэдийн итгэл найдварыг тээж, цаг наргүй ажилладаг амаргүй албанд зүтгэж яваа эгэл жирийн эрхэм алба хаагчид, офицер генералуудад чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Мөн энэ үеэр салбартаа амжилт гаргаж, үр бүтээлтэй ажилласан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардууллаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 37 минутын өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 1 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 5 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 18 цагийн өмнө
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 20 цагийн өмнө
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 22 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… Өчигдөр
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22