ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ


Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны дарга А.Амарбат, ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Ж.Буянбат болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Бадамцэцэг, Монголын Зуслангуудын холбооны ерөнхийлөгч Т.Түвшин, Монголын скаутын холбооны ерөнхийлөгч Э.Мөнхсайхан нарыг өнөөдөр /2026.05.25/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр С.Амарсайхан сайд хүүхдийг аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх ажлыг хүүхдийн байгууллагууд болон бусад төрийн болон ТББ-ууд хамтарч хийх хэрэгтэйг онцлов.

Тэрээр хүүхдийн төлөөх байгууллагууд хамтарсан ажлын хэсэг байгуулж сургалтын нэгдсэн хөтөлбөр боловсруулж, эхний ээлжид зусланд амарч байгаа хүүхдүүдэд, цаашид СӨБ, Ерөнхий боловсролын сургуулиудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлт, цахим гэмт хэрэг, хар тамхины эсрэг хичээл ордог болох талаар санал солилцож холбогдох газруудад үүрэг чиглэл өглөө.

Дэлхийн улс орнуудын гэмт хэрэг зөрчлийн статистик мэдээллээс харахад 100.000 хүн тутамд 4-6 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байгаа бол манай улсад 100.000 хүн тутамд 14-18 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирдог буюу дэлхийн дунджаас 2-3 дахин өндөр үзүүлэлттэй байна.

Сүүлийн 5 жилийн байдлаар Улсын хэмжээнд хүүхэд хохирсон 10.995 гэмт хэрэг бүртгэгдэж, жилд дунджаар гэмт хэргийн улмаас 2200 хүүхэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна гэсэн судалгаа гарчээ.

Ялангуяа үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчинд нэгнийхээ нэр хүндэд нь халдах, хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил жил ирэх тусам нэмэгдэж байна. Монгол Улсын хэмжээнд Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдогчдын 91.2 хувийг 15-35 хүртэлх насны хүүхэд, залуучууд эзэлж, хэрэглэгчдийн насны байдал жил ирэх тусам залуужиж байгааг анхааруулав.

Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Боловсролын болон хүүхдийн байгууллагууд, цагдаагийн байгууллага хамтарч

  • хүүхдэд, хар тамхи, мансууруулах бодисын хор хохирол, аюулын талаарх мэдлэг мэдээллийг өгөх,
  • цахим гэмт хэрэг, цахим орчин дах ялгаварлан гадуурхалт, эрсдэл зэрэг хүчин зүйлийн талаарх мэдлэг мэдээлэл олгох багц сургалтын гарын авлаг модулыг энэ долоо хоногт багтаан боловсруулах
  • Модулыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Хүүхдийн зуслангуудад хүргүүлж, хөгжлийн хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусгаж ажиллах үүрэг чиглэл өглөө.

Энэ жил Улсын хэмжээнд 70 гаруй хүүхдийн зусланд 200 мянга гаруй хүүхэд хүлээн авах урьдчилсан тооцоолол гарсан байна. Тиймээс зуны улиралд хүүхдүүдийг зусланд зөвхөн амраах бус тэдэнд тохирсон арга аргачлалаар хууль, эрх зүйн мэдлэг олгох, иргэний журамт үүргээ биелүүлдэг байх тухай, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цогц мэдлэг олгох нь маш чухал гэдгийг сайд онцоллоо.

С.Амарсайхан сайд Цагдаагийн ерөнхий газрын албан тушаалтнуудад Хүүхдийн зуслангийн орчинд архи согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчилдэг газруудын үйл ажиллагаанд хяналт тавьж цагдаагийн эргүүл тогтмол ажиллуулж аюулгүй байдлыг хангах, мөн ЕБС, Их дээд сургуулийн төгсөлтийн баяр болж буйтай холбоотойгоор амралт зугаалгын газруудад хөдөлгөөнт эргүүл тогтмол ажиллуулж, болзошгүй аюул, гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 5 цагийн өмнө
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 8 цагийн өмнө
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 9 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 13 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… Өчигдөр
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… Өчигдөр
БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, ЗАВХАНЫ ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА … Өчигдөр
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ДУЛААН 2026/10/31
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22