ЗАЙСАН, АРЦАТЫН АМАНД ОН УДААН ЖИЛ АМЬДАРСАН ИРГЭДЭД ГАЗАР АШИГЛАХ ЭРХ ОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА


Богдхан уулын дархан цаазат газрын Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч буй иргэдийн газар ашиглах эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Ажлын хэсэг байгуулж, холбогдох санал, дүгнэлт боловсрууллаа.

Дээрх иргэдийн одоо амьдарч буй газар нь Засгийн газрын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байдал болон Ажлын хэсгийн дүгнэлт, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/442 тоот тушаал баталсан талаар салбарын сайд Ц.Сандаг-Очир өчигдөр /2026.05.22/ иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ танилцуулжээ.

Тэрбээр уг шийдвэрийг танилцуулахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн орсон нэмэлт, өөрчлөлтөөс өмнө өргөдөл, хүсэлт гаргасан иргэдэд "аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа, шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах" зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгож байгааг онцолсон байна.

Мөн Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг хамгаалах нь төрийн үндсэн үүрэг. Тиймдээ ч дээрх газруудад амьдарч буй иргэдийн газар ашиглах эрхийг холбогдох хууль, журамд заасны дагуу баталгаажуулах нь зүйн хэрэг юм.

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын өмнөх 5 сайдын тушаалаар 2015-2022 онд нийт 667 иргэнд газар ашиглах эрх олгосон байна.

Гэтэл тухайн цаг үед газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан хэдий ч дахин газар авах хүсэлт гаргасан нэр бүхий 11 иргэнд дахин газар олгохгүй байх шийдвэр гаргасан.

Харин үлдсэн иргэдэд одоо амьдарч байгаа газрыг нь зориулалтын дагуу ашиглах эрх олгохоор шийдвэрлэлээ гээд уг газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу зориулалтаар нь ашиглах ёстойг сануулав.

Цаашид тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсийн дэглэмийг чанд мөрдүүлэх, зөвшөөрөлгүй шинэ газар ашиглалт бий болгохгүй байх чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг БОУАӨЯ-ны холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 5 цагийн өмнө
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 8 цагийн өмнө
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 9 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 13 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… Өчигдөр
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… Өчигдөр
БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, ЗАВХАНЫ ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА … Өчигдөр
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ДУЛААН 2026/10/31
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22