“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 6-19 цагийн хооронд зарим авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана.
Хөдөлгөөн хязгаарлах байршлууд:
• Цэцэг төвийн уулзвар
• Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар
• Чингэлтэй дүүргийн уулзвар
• ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун, зүүн уулзвар
• 11-р хороолол
• Сансарын ШТС, Сансарын туннел
• Зүүн 4 замын уулзвар
• Халдварт
• “Нарантуул” ОУХТ-ийн уулзвар
• Нүхэн гарц
• Жанжин клуб
• Улиастайн уулзвар
• “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар
• Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар
• Жаргалан хотхон
• Шангри-Ла төвийн уулзвар
Зөвхөн эрүүл мэнд, цагдаа, шуурхай албаны тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
Иргэдийг суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар 5 дугаар сарын 23-ны өдрийн 6-19 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж мөн түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг долоон аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна