ХИЛЧДИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ


Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хил хамгаалах Ерөнхий газарт өчигдөр /2026.05.21/ ажиллаж, хил хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдал, дэвшүүлсэн зорилго зорилт, цаашид хэрэгжүүлэх бодлогоо танилцууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн салбарт “Иргэн төвтэй эрх зүйн реформ”-ыг хэрэгжүүлнэ. Энэ бодлогын хүрээнд Хил хамгаалалтын эрх зүйн орчиныг сайжруулж, хилийн цэргийн байгуулалтыг бэхжүүлэхэд анхаарч, “Бүсийн хилийн албыг удирдах газар”-ыг байгуулахаар ажиллаж байгааг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан онцолжээ.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хилийг 2 дахь удаа хамтран шалгах ажлын явц 80 гаруй хувьтай хэрэгжиж байгаа бол Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийг 3 дахь удаагаа хамтран шалгах ажлыг эхлүүлсэнийг Хил Хамгаалах Ерөнхий газраас танилцуулсан юм. ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан улсын хилийг хамтран шалгах түүхэн, хариуцлагатай ажлыг хийж гүйцэтгэхэд бүх талаар дэмжиж, анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв.

Мөн тэрээр эх орны нүүр царай болсон хилийн шалган нэвтрүүлэх албаны бие бүрэлдэхүүний мэдлэг, ур чадвар, алба хаах нөхцөлийг сайжруулах, үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэж СТАНДАРТЫГ ШИНЭЧЛЭХ бодлого баримтална гэдгээ онцоллоо.

Түүнчлэн хил хамгаалах салбарт хиймэл оюун, их өгөгдөлд суурилсан орчин үеийн дэвшилтэт техник, технологи, программ хангамжийг нэвтрүүлж, хилийн боомтын аюулгүй байдлыг хангаж, цахим гарцыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, тодорхой ажлуудыг хийж эхлүүлээд байгааг хилчдэд танилцуулав. 

С.Амарсайхан сайд хил хамгаалах салбарт ажиллаж буй ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, цалин хангамжийг үе шаттай нэмэгдүүлэх, “Хилийн тэнгэр” 1054 айлын орон сууцны хотхон, хилийн заставын “Шинэ эрин-ногоон хөгжил” 1208 айлын орон сууцны төслийг эрчимжүүлж 850 хилчнийг ипотекийн зээлд хамруулж, төсвийн зохицуулалтыг хийж, хөрөнгө оруулалтыг жил бүрийн улсын төсөвт тусгуулахад анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв.

Өнөөдрийн уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан цэргийн алба хаагчдын дүрмийн бус харилцаа, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоож, алба хаагчдын амь нас, эрүүл мэндтэй холбоотой эрсдэл, осол, зөрчил гаргахгүй байхад бүх талаар онцгой анхаарч ажиллахыг хил хамгаалах байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд үүрэг болголоо. Мөн албан тушаалаа урвуулан ашиглах, хууль зөрчих, эрх мэдлээ хэтрүүлэх асуудалтай эвлэрэхгүй, хатуу хариуцлага тооцож ажиллана гэдгээ анхаарууллаа.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Хил хамгаалах ерөнхий газарт ажиллах үедээ хил хамгаалах газрын удирдлагын нэгдсэн төвтэй танилцлаа. Хил хамгаалах Ерөнхий газар удирдлагын нэгдсэн төвийг төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулж, 2024 оноос ашиглаж эхэлсэн байна.

Уулзалтын үеэр эх орныхоо дархан хилийг манах хүндтэй үйлсэд зүрх сэтгэл, ур чадвараа дайчлан, хамт олноо манлайлж ажилласан зарим албан хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд, одон медалиар шагнуулсныг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ёслол төгөлдөр гардуулан өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 5 цагийн өмнө
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 8 цагийн өмнө
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 9 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 13 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… Өчигдөр
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… Өчигдөр
БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, ЗАВХАНЫ ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА … Өчигдөр
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ДУЛААН 2026/10/31
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22