Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (СОР17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар Засгийн газрын 2026 оны тавдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд танилцуулжээ.
СОР17 бага хурлын бэлтгэл хангаж, орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нь нэмэгдүүлэх хүрээнд холбогдох хэлэлцүүлэг, мэдээлэл танилцуулга өгөх, сурталчлах зорилго бүхий зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн 21 аймгийг зургаан бүсэд хуваан Монгол Улсад ажилладаг олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулах юм.
Үндэсний хорооноос Дэд хороодын нэгдсэн хуралдааныг зохион байгуулж, 12 дэд хорооны төлөвлөсөн ажил, гүйцэтгэл, тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж, зохих шийдвэрүүдийг гаргасан. Шийдвэрийн мөрөөр хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна