Ивээлийн Гэгээ 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр болсон “Бяцхан мисс 2026” улсын уралдааны Тэргүүн миссээр тодорч, мөнгөн титмийн эзэн боллоо.
Долоохон настай И.Гэгээ охин үүнээс 5 хоногийн өмнө буюу 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр "Асем Хүн Театр"-т зохион байгуулагдсан “International Model Awards 2026” олон улсын моделийн тэмцээнд амжилттай оролцож, Шилдэг 5 моделийн нэгээр шалгарсан юм.

Энэхүү нэр хүндтэй тэмцээний хүүхдийн ангилалд дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан нийт 208 шилдэг оролцогч нэр дэвшсэн. Монгол охин ийм том тэмцээнд өөрийн авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ ялгарч, Шилдэг 5 моделийн нэгээр шалгарсан нь маш том амжилт юм.

И.Гэгээ энэ оны гуравдугаар сард IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW-2026 олон улсын тэмцээнд гурван төрөлд тэргүүлж, титэм цомын эзэн болсон зэрэг олон амжилтын эзэн билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна