Засгийн газрын өнөөдрийн /2026.05.20/ хуралдаанаас "Богдхан төмөр зам" төслийг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан Засгийн газрын "маш нууц" тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргажээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр "“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэх хүрээнд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргана.
Тодруулбал, “Бодь интернэшнл” компанитай нүүрсний оффтейк нууц гэрээгээр барьж байгуулахаар шийдвэрлэсэн “Богдхан төмөр зам" төсөлтэй холбогдох Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн зөвлөмж, уг төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргаж, ил болгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа." гэж сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ мэдэгдэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна