ХИЛ МАНАЖ БУЙ ХҮҮТЭЙГЭЭ ЯРЬЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ОНОШИЛГОО Ч ХИЙЛГЭСЭН ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ


Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож, газар дээр нь шийдвэрлэх зорилго бүхий “Нээлттэй хаалганы өдөрлөг” 2026 оны 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдлаа. 

Гурван өдөр үргэлжилсэн энэ өдөрлөгт иргэд ам сайтай байсан юм. Хууль эрх зүйн мэдээлэл, зөвлөгөө, эрүүл мэндийн болон төрийн зарим лавлагаа үйлчилгээг газар дээрээс нь шуурхай өгч чадсан нь иргэдэд таалагдаж байлаа.  

Хүний хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд. Тиймээс ч энэ гурав хоногийн хугацаанд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн асраар үйлчлүүлэгчид дүүрэн байв. Ердөө гурав хоногт 4000 гаруй иргэн эрүүл мэндийн зөвлөгөө, үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдаад амжсан юм. Эхний өдөр 800 орчим байсан бол 2 дахь өдөр 1500 гаруй, сүүлийн өдөр бүр 1600 болж нэмэгдсэн нь нэг цэгээс эрүүл мэндийн үйлчилгээг иргэд авах таатай нөхцөлийг бүрдүүлсэнтэй холбоотой.

Тус эмнэлгийнхэн хэвлийн эхо, зүрхний бичлэг, бодисын солилцооны эмгэг, ясны сийрэгжилт, өлөн үеийн сахар зэргийг үзэх боломжтой аппарат, багажийн оношилгоо шинжилгээг хийсэн нь эрэлт ихтэй байсан. Ийнхүү таван төрлийн оношилгоо шинжилгээ хийснээс гадна мэдрэл, дотор, гэмтлийн эмч нар ажиллаж, оношилгоог үзэж газар дээр нь зөвлөгөө өгсөн юм. Түүнчлэн нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, витамин ч өгсөн. Зайлшгүй үзүүлэх шаардлагатай зарим иргэнийг эмнэлэг рүүгээ нарийн мэргэжлийн шинжилгээнд хамруулсан зэргээр иж бүрэн үйлчилгээг тэд үзүүлж чадсан. Иргэд өөрсдөө өглөө 7 цаг 30 минут гэхэд ирээд л дугаар тарааж, оочирлосон гэхээр эрүүл мэндийн үйлчилгээ нэг цэгээс үзүүлэх нь ямар их хэрэгтэй байгааг илтгэнэ. 

Эцэг эхчүүд,  өвөө эмээ нарын сэтгэлийг тэнийлгэсэн нэгэн үйлчилгээг Хил хамгаалах ерөнхий газрынхан үзүүлсэн юм. Иргэд байнга зорин очиж, дараалал нь ч овоо урт байсан зүйл бол улсын хил дээр алба хааж буй хүү, ач нартайгаа утсаар ярих үйлчилгээ байв. Ач хүүтэйгээ ярьсан өвөө нь "Зурагтын мэдээнээс энэ талаар хараад зорьж ирсэн. Миний хүү ганц намайг ч биш бүх Монголын ард түмнийг хамгаалж байгаад баяртай байна." хэмээн сэтгэл догдлон өгүүлсэн.   

Хил хамгаалах ерөнхий газар холбоо мэдээлэл технологийн хэрэгслээ танилцуулах хүрээнд уг ажлыг зохион байгуулсан бөгөөд Сүхбаатарын талбай дээрээс хүүхэдтэйгээ дүрсээр, аудиогоор ярих боломж олгож, гар утасны сүлжээ ч үгүй хамгийн холын отряд руу ч шууд холбогдох боломжтой байсан нь үнэхээр супер байв. 

Мөн нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирснээр улсын хилээр нэвтэрсэн лавлагаа, мэдээллийг хүлээн авах боломжийг бүрдүүлсэн. 2026 оны цэрэг татлагатай холбогдуулаад эцэг, эхчүүд гадаад улсад зорчсон хүүхдийнхээ хилээр гаргасан лавлагааг авах нь их байлаа.  

Хилийн цэргийн тусгай архиваас хугацаат цэргийн алба хаасан,  ажилласан жилийн, тушаал захирамжийн хуулбар олгох, цалингийн тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн. Мөн хүүхдийг хилээр нэвтрүүлэхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл, хил хамгаалах байгууллагад ажилд ороход тавигдах шаардлагын талаар ч мэдээлэл өгч байлаа. Орчин үеийн техник хэрэгсэл хил хамгаалалтад ашиглаж байгаа машин мотоцикл, буу, зэвсэг, хувцас хэрэглэлийг дэлгэн үзүүлсэн нь өсвөр насныхны анхаарлыг ихэд татсан юм. Авто машин, техникийн үзвэрийг нийтдээ 1500 гаруй иргэн үзсэн гэнэ билээ.

Хилээ манаж буй цэрэг эрсийн хоол хүнс, нөөц хангамж мөн л анхаарал татсан зүйл байв. Хилд цэрэг алба хааж байсан гэх хижээл эр " Хилийн цэргийн нөөц хангамж ахуй байдал намайг алба хааж байх үеийг бодвол сайжирчээ. Бүх ард түмэн хилчдийн амьдрал ахуйтай шуурхай танилцаж байгаад баяртай байна." гэв. Хилийн цэрэгт алба хаагчид 25 нэр төрлийн хүнсийг орц нормын дагуу хэрэглэдэг. Баярын үе,  хилийн манаанд гарах, байгаль цаг уурын онцлогоос шалтгаалж хүйтний үеийн хоол хүнсээр мөн хангадаг ажээ.

Архивын Ерөнхий Газраас 1929, 1933, 1944, 1956 оны Монгол Улсын хүн амын тооллогын баримтаас лавлагаа, хуулбар өгч байсан нь иргэдийн талархлыг мөн хүлээсэн. Хэд хэдэн оны лавлагаа хэвлүүлж авсан нэгэн бүсгүй хайлт хийж, ажиллаж байгаа хоёр ажилтанд маш их баярласнаа илэрхийлж байв. Тэрбээр "Сүүлдээ ч нөгөө хоёр маань намайг таньдаг болоод бүр залхсан байх аа. Хоёр өдөр очиж, үйлчилгээ авч, олон сайхан материал хэвлүүлж авлаа. Урьд нь нэлээд хэдэн лавлагаа авсан байсан. Дахиад хамаатан саднаа олж мэдэх шаардлага ч байна. Архивын ерөнхий газрыг зорьж очиж хайлт хийлгэж авна." гэж ярьсан юм. Мөн  түүх, эрдэм шинжилгээний ач холбогдол бүхий архивын баримтын үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлсэн нь сонирхолтой хийгээд ач холбогдолтой байлаа. 

Хууль зүйн туслалцааны төвөөс үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө авах хүн тасраагүй ээ, энэ өдрүүдэд. 450 гаруй хүн мэдээлэл зөвлөгөө авсан статистик байна. Ер нь тус төвийн утсаар иргэд тулгамдсан асуудлаараа зөвлөгөө авдаг, биеэр зорьж очигсод ч үргэлж нэмэгдсээр байгаа даа. Та ч гэсэн ямар ч асуудлаар тус төвийн утсанд хандаж анхан шатны зөвлөгөө авч болно оо гэдгийг дашрамд дурдах нь зөв байх. Мөн иргэдэд орон зай, цаг хугацаанаас үл хамааран хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Хуульч AI” хиймэл оюунд суурилсан хууль зүйн зөвлөгөөний гар утасны аппликэйшнийг танилцуулсан нь нэн хэрэгцээтэй зүйлсийн нэг байв. "Хуульч AI" хиймэл оюунд суурилсан уг аппликэйшнийг туршилтаар ашиглалтад оруулсан бөгөөд цаашид тогтмол хөгжүүлэх замаар иргэдэд илүү хүртээмжтэй болгохыг зорьж байгаа аж.

Улсын бүртгэлийн үйлчилгээ байнга л эрэлттэй байдаг. Энэ гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газар 900 шахам хүнд үйлчилгээ үзүүлж, мэдээлэл зөвлөгөө өгсөн байна. 

Цагдаагийн байгууллагаас жолоочийн үнэмлэх хэвлэх автомат киоск машин ажиллуулж, 224 иргэнд жолоочийн үнэмлэхийг хэвлэж олгожээ. Мэдээж цахим залилангаас өгсүүлээд маш олон сэдвээр сэрэмжлүүлэг өгч, иргэдийг мэдээллээр хангасан. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 11 төрлийн үйлчилгээ, үйл ажиллагааг 4051 иргэдэд үзүүлж, хүний нөөцийн чиглэлээр 167 иргэнд мэдээлэл зөвлөгөө, 75 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгчээ. 

Гадаадын иргэн харьяатын газар 238 иргэнд зөвлөгөө өгч үйлчилсэн бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 1000 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна. 

Хууль зүйн үндэсний хүрээлэн эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох legal info-г танилцуулах, тус сайтаар дамжуулан хуулийн төсөлд өөрийн саналыг өгөхтэй холбоотой заавар зөвлөмжийг өгсөн юм. 

Энэ мэтээр Хууль зүйн салбарын Нээлттэй өдөрлөгөөс олон хүн өөрийн хүссэн үйлчилгээгээ авч чаджээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ "Төрийн үйл ажиллагаа өдөр бүр иргэдэд нээлттэй байх ёстой. 365 өдөрт 24 цаг, минут, секунд бүрд салбарын үйл ажиллагаа хурдтай, нээлттэй, иргэндээ хүртээмжтэй, ээлтэй байх ёстой" гэж онцолсон. 

Иргэдэд өгөөжтэй болсон өдөрлөг цаашид ч иргэддээ өдөр бүр нээлттэй байх үүдийг нээсэн гэж итгэнэ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 1 цагийн өмнө
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 1 цагийн өмнө
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 4 цагийн өмнө
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 5 цагийн өмнө
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 6 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 6 цагийн өмнө
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 21 цагийн өмнө
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 23 цагийн өмнө
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 23 цагийн өмнө
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА Өчигдөр
ОРОСЫН ШҮҮХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШИЙДВЭ… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙХЭЭ АМГАЛАН ТАЙВАН БАЙДЛЫН БАТАЛГАА БОЛЖ, ХИЛ ХА… Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: НАМРЫН ЧУУЛГАНААР ХӨРӨНГӨ ХУРААХ ХУУЛЬ ЗЭРЭГ ОЛОН ЧУХАЛ Х… Өчигдөр
БОГДХАН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ ГАРСАН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ ЦУРАМД … Өчигдөр
МИАТ ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРИА ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
УЛААНБААТАРТ 22-24 ХЭМ ДУЛААН Өчигдөр
БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ОРЖ ИРСЭН 80 ОРЧИМ ТОХИОЛДОЛ ОН ГАРСААР БҮРТ… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЛИЙН АСУУДЛААР ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
ТБХ:ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ… Өчигдөр
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРЖ, ИХЭНХ НУТГААР СЭР… 2026/09/04
ЯПОН УЛС РУУ БОГИНО ХУГАЦААГААР ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ Х… 2026/09/04
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
УЛААНБААТАРТ ОРОЙДОО БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/05
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
НЯТЖАВЫН ДАВААЖАВД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛ ХҮРТЭЭВ 2026/09/05
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07