Зуны их засварын төлөвлөгөөт зогсолт өнөөдрөөс эхэлж халуун ус хязгаарлаж эхлэх нь. Өнөөдрөөс /2026.05.18/ эхлэн арав хоногийн хугацаанд буюу тавдугаар сарын 28-ныг хүртэл дараах байршлуудад халуус улс хязгаарлах талаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас мэдээлжээ.
Халуун ус хязгаарлах бүс, хороолол:
https://www.google.com/maps/d/u/0/edit...- 10бвгд магистраль, БӨҮР, Говь-2 ХК орчим,
- 10ж магистраль, Вива сити, Шинэ яармаг хорооллууд, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн шинэ төв Хангарьд орчмын хэрэглэгчид,
- 10е магистраль, Ирээдүй хороолол. БҮК орчмын хэрэглэгчид
- 1а магистраль, Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Туулын хөвөө, Зайсан орчмын орон сууцны хороолол,
- 3де магистраль, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Арьс ширний үйлдвэрийн район, 19-р хороолол орчмын хэрэглэгчид.
Хийгдэх ажил:
- 10е магистралийг V/20-нд ажиллагаанд залгана!
- ИЗ-706-ИЗ-706-17 хооронд 2Ф400мм голчтой 295.5 хос метр шугамыг шинэчлэн солино.
- 3д магистраль авто зам доогуур нэвтрэх сувагчлал хийж, 2Ф400мм голчтой буцах шугамыг 1Ф700мм голчтой болгон өргөтгөх ажил.
- ИЗ-1087 цэгт таслах 1Ф800мм, ИЗ-10105 /У-15/ цэгт таслах 1Ф800мм, ДХ-746 цэгт салааны 1Ф300мм, ДХ-10165 цэгт салааны 2Ф300мм, ДХ-746 цэгт салааны Ф250мм таслах хаалтуулын тус тус шинэчлэн солино.
- ДХ-746 цэгт 2Ф800мм голчтой компенсатор шинэчлэн солино. Урсгал засварын ажил хийгдэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна