ЦАГААН ДАВААНЫ ХОГИЙН ЦЭГИЙГ ОЙЖУУЛЖ, НӨХӨН СЭРГЭЭХ ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ


Экологийн аюулгүй байдлыг хангах, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор төвлөрсөн хогийн цэгүүдийг үе шаттайгаар ойжуулах, нөхөн сэргээх ажил Цагаан давааны хогийн цэгээс өнөөдөр /2026.05.16/ албан ёсоор эхэлж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжиж буй уг төслийн арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ “Газрын эх нь ус, усны эх нь мод гэдэг.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилтийг бууруулахад мод тарих нь хамгийн үр дүнтэй арга гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байна. Тиймдээ ч Монгол Улс тэрбум мод санаачилгыг дэвшүүлж, бүх нийтээрээ энэ үйлсийг дэмжиж, хамтран ажилласнаас хойш 130 орчим сая мод тариад байна. Газар, шороо, уул, усаа хамгаалах нь үндэсний тусгаар тогтнолоо хамгаалж буйн нэг хэлбэр юм.

Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах, цаашлаад тэрбум мод санаачилгыг дэмжиж ирсэн та бүхэнд талархал илэрхийлье. Тэрбум мод санаачилгын хүрээнд идэвх санаачилгатай ажиллаж байгаа БОУАӨЯ болон Ойн газрын хамт олонд баярлалаа” гэлээ.

Харин БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарина гэж амлаж байсан.

Тухайн цаг үед хүн бүрт тэрбум гэдэг тоо хол мэт санагдаж, зарим нь шүүмжилж байсан. Гэтэл “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөснөөс хойш 5-хан жилийн дотор монголчууд 130 гаруй сая мод тарьсан байна.

Нэг үгээр саяхан л мод тарих нь хүнд хэцүү, бас бүтэшгүй ажил мэтээр ойлгогддог байсан бол өнөөдөр ойрын зорилт, зорилго болж. Энэ утгаараа тэрбум модыг хэдхэн жилийн дотор тарьж чадахаар байна.

Тиймээс мод тарих үйлсэд та бүхэн итгэл зүтгэлтэй, санаачилгатай оролцоорой. Таны тарьсан, ургуулсан, арчилж, хамгаалсан нэг ч гэсэн мод цөлжилтийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад том дэмжлэг болох юм шүү гэж уриалъя” гэв.

Бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан Цагаан давааны хогийн цэгийг ойжуулах тус хэмжээнд төрийн болон хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахмадын хороо зэрэг олон талт төлөөллийн 1100 гаруй хүн оролцож, нийт 3500 гаруй суулгац суулгалаа.

Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэг болох Цагаан даваа, Нарангийн энгэрийн 50 га талбайд нийт 870,584 ширхэг навчит модны суулгацыг хашлага хэлбэрээр тарихаар төлөвлөж байна.

Энэ хүрээнд Цагаан давааны хогийн цэгийн нийт 15 га талбайд 312,000 ширхэг хайлаас модны суулгац тарих юм.

Тус ажлыг ойн мэргэжлийн байгууллага “Хамтын төгөл” ХХК-ийн инженер, техникийн ажилчид гүйцэтгэх бөгөөд ойжуулалт хийснээр хогийн цэгийн тоосжилтыг барих, агаар дахь хорт бодисыг шүүх ургамлан хашлага бий болгох юм.
COP17 Mongolia
Ойн газар - National Forest Agency of Mongolia
Тэрбум мод үндэсний хөдөлгөөн албан хуудас


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 7 цагийн өмнө
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 9 цагийн өмнө
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 10 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 15 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… Өчигдөр
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… Өчигдөр
БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, ЗАВХАНЫ ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА … Өчигдөр
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ДУЛААН 2026/10/31
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22