ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ 200 ХҮҮХЭД ЧУУЛЛАА


Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын санаачилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханнс Зайделийн Сангийн дэмжлэгтэйгээр Монголын сайн дурынхны төвтэй хамтран “Хүний эрх хамгаалагч хүүхдүүд” чуулганыг 2026 оны тавдугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

“ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ ХҮҮХДҮҮД” чуулганы үндсэн зорилго нь Монгол Улсад хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх, хүүхдүүдэд хүний эрх хамгаалагчийн мэдлэгийг олгох, эрхээ хамгаалуулах, өөрийн болон үе тэнгийнхнийхээ эрхийг хамгаалах идэвхтэй оролцогч, хүний эрх хамгаалагч болгон чадавхжуулахад оршино. Уг чуулган хүний эрх хамгаалагч хүүхдийн оролцоог бодитой хэрэгжүүлэх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, мөн үе тэнгийн дээрэлхэлт, цахим дарамт болон жендэрийн хэвшмэл ойлголтоос үүдэлтэй хүчирхийллийн асуудлын эсрэг хүүхдүүдэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байгаагаараа онцлог болов.

Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Ханнс Зайделийн Сангийн Эрх зүйн төсөл хариуцсан менежер С.Амармэнд нар оролцож, үг хэллээ.

Комиссын дарга Д.Сүнжид чуулганд оролцож байгаа Та бүхэн бол өнөөдрийн төдийгүй ирээдүйн, шударга эрх тэгш нийгмийг бүтээх хүмүүс юм. Хүүхэд бүр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй хэлэх, өөрт хамаатай асуудалд оролцох эрхтэй. Өнөөдөр хүүхдүүд цахим орчны эрсдэл, дээрэлхэлт , ялгаварлан гадуурхалт, олон асуудалтай тулгарч байна. Ийм үед өөрийн болон найз нөхдийнхөө эрхийн төлөө дуугарч байгаа хүүхэд бүр хүний эрх хамгаалагч юм. Энэхүү чуулганыг зохион байгуулсан болон дэмжин ажилласан байгууллагуудад баярлалаа, хүүхэд бүрийн дуу хоолой сонсогддог, эрх нь хамгаалагдсан сайхан нийгмийг хамтдаа бүтээцгээе хэмээн онцлов.  

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов “Хүний эрх хамгаалагч хүүхэд гэж хэн бэ?” сэдвээр үндсэн илтгэл танилцуулж, хүүхдийн эрх хамгаалал, оролцооны олон улсын чиг хандлага болон хүний эрх хамгаалагч хүүхдийн үүрэг, оролцооны талаар мэдээлэл хүргэлээ. Тэрбээр хүний эрхийг хамгаалахад насны хязгаар гэж үгүй. Хэрэв сургууль дээрээ дээрэлхэлтийн эсрэг зогсож, найзынхаа эрхийг хамгаалж, эсвэл байгаль орчны төлөө дуугарч байгаа бол чи хэдийнээ өөрийнхөө болон бусад хүүхдүүдийн эрхийг хамгаалж буй хүний эрх хамгаалагч болсон байна хэмээв. Мөн Child.mn сайтын үүсгэн байгуулагч, хүүхдийн эрхийн сэтгүүлч А.Уянга “Эрхийн төлөөх оролцоо, анхаарах асуудал”-ын талаар мэдээлэл өгч, “Нөлөөлөгч хүүхдүүд” үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлаар Монголын хүүхдийн зөвлөлийн тэргүүн Б.Дашням, “Байгаль орчин хамгаалагч хүүхдүүд” сэдвээр МСДТ-ийн зохицуулагч А.Оюундарь нар илтгэл танилцууллаа. Мөн Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн хөтөлбөрийн дэргэдэх бүжгийн хамтлаг, дуучин М.Мичидмаа, бяцхан илбэчин О.Төгсбаяр нар чуулганд оролцогч найзууддаа урлагийн мэндчилгээ дэвшүүллээ.

Хөтөлбөрийн дагуу 4 бүлэгт хуваагдан үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд ментороор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан оролцож, “Эрхээ идэвхжүүлэгч хүүхдүүд “Хүүхдийн эрх, оролцоо” сэдвээр, Хөөрхөн Зүрх ТББ-ын зохицуулагч Б.Оюундарь “Хүчирхийллээс ангид хүүхдүүд “Жендэрт суурилсан хүчирхийлэл ба хүүхдийн эрх”, Цагдаагийн Ерөнхий газрын урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн Ц.Эрдэнэтулга “Нөлөөлөгч хүүхдүүд, үе тэнгийн дээрэлхэлт”, Монголын сайн дурынхны төвийн зөвлөх Б.Цэвэлмаа “Байгаль орчин хамгаалагч хүүхдүүд” сэдвээр тус тус хүүхдүүдтэй хамтарч тэдний дуу хоолой, оролцооны ач холбогдол болон үе тэнгийн нөлөөллийн талаар нээлттэй ярилцан чиглүүлж, уриалга гаргахад дэмжлэг үзүүллээ.

 Чуулганд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 200 сурагч, эцэг, эхийн төлөөлөл оролцсон юм.

Чуулганы онцлох хэсгүүд: “Human Library” – бодит туршлага, түүхээс суралцах амьд номын сан “Graphic Recording” – хүүхдийн дуу хоолойг зураг, комикс хэлбэрээр илэрхийлэх бүтээлч орчин “Manifesto” – хүүхдүүдийн зөвлөмжийг тунхаг бичиг болгон батлах “Action Zone” – ирээдүйн өөртөө захидал бичих, фото булан, сайн дурын хөдөлгөөнд нэгдэх боломж юм.

Энэхүү чуулган нь хүүхдүүдэд хүний эрх хамгаалагчийн мэдлэг олгож, өөрийн болон үе тэнгийнхнийхээ эрхийг хамгаалах идэвхтэй оролцогч, хүний эрх хамгаалагч болгон төлөвшүүлэхэд чиглэж байгаа бөгөөд 2026 оны 3,4 дүгээр улиралд “Хүний эрх хамгаалагч хүүхдүүд” сургагч багш бэлтгэх, тэдний оролцоог өргөжүүлэх чиглэлээр үргэлжлэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 2 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО 5 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН 20 цагийн өмнө
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… Өчигдөр
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… Өчигдөр
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА 2026/09/17
ОРОСЫН ШҮҮХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШИЙДВЭ… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09