ТӨРИЙН АЛБАНД ШУДАРГА БУС ҮНЭЛГЭЭНИЙ УЛМААС БУХИМДАЛ ҮҮСЭЖ БАЙНА


Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д “Төрийн бүтээмж-Эдийн засгийн өсөлт” сэдвийн хүрээнд зохион байгуулсан нээлттэй 7 хоногийн арга хэмжээгээ  "Хүн төвтэй төрийн үйлчилгээ-Иргэдийн оролцоо” сэдвээр өнөөдөр /2026.05.15/ хаалаа.

  • Төрийн албанд гарч буй доголдол, зөрчил,
  • Иргэдээс нийтлэг ирж буй санал гомдол, түүний шийдвэрлэлт,
  •  Хууль эрх зүйн шинэчлэл,
  •  Технологийн дэвшил ба хууль эрх зүйн орчин 
  • Төрийн алба эдийн засгийн тогтвортой байдал болоод өсөлтөд хэрхэн нөлөөлөх боломж байна, ямар саад тотгор учирч байгаа вэ?
  • Төрийн албан хаагчдыг чадавхжуулах тал дээр яаж анхаарах ёстой вэ?
  • Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ямар түвшинд байна,
  • Монгол улсын Засгийн газрын 127 дугаар тогтоолтой холбоотой “Чөлөөлье” санаачлагын хэрэгжилт бодит амьдрал дээр яаж хэрэгжиж байгаа, ямар хяналт тавих ёстой, цаашид анхаарах асуудлууд гэх мэт сэдвүүдийн хүрээнд иргэд, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, судлаачид, төрийн албан хаагчид, хянан шалгагчид, яам, агентлагуудын мэргэжилтнүүд, шинжээчид, аймаг сумдын төрийн албан хаагчид гэсэн 500 гаруй оролцогчид танхимаар болон цахимаар оролцож, илтгэл, хэлэлцүүлэг, асуулт хариулт өрнүүллээ.

Нээлттэй арга хэмжээний хүрээнд хувийн хэвшлийнхэн төрөөс шаардаж байгаа асуудлуудаа бодит жишээн дээр тулгуурлан ярьсан бол, харин иргэдийн хувьд өргөдөл гомдлын шийдвэрлэлт удаан, шилжүүлэн ажилласан гэдэг байдлаар тайлангаа гаргаж байгааг эргэн харах шаардлагатай байгааг нийтлэг ярьж байв. Харин төрийн албан хаагчдын хувьд шударга бус үнэлгээ, ажилдаа сэтгэл дундуур байгаа зэрэг нөлөөллөөс үүдэлтэйгээр бухимдал үүсч, эргээд үйлчилгээ үзүүлэхэд нөлөөлдөг талаар бодит судалгааг танилцуулсан юм. Иргэд, хувийн хэвшлийнхнээс гадна төрийн албан хаагчдыг ч гэсэн “хүн” гэдэг талаас авч үзэж байхыг тэд хүслээ.

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар 4 өдрийн турш ирсэн санал хүсэлт, гомдол, хууль эрхзүйн орчинд тусгах өөрчлөлтүүд зэрэг тэмдэглэлүүдийг нэгтгэн дараагийн ажилдаа тусгахын зэрэгцээ, зөвлөмж боловсруулж Эдийн засаг, хөгжлийн яам болон Монгол улсын Засгийн газарт хүргүүлэн ажиллах, эргэх холбоотойгоор хяналт тавих, өргөдөл гомдлын шийдвэрлэлт дээр тусгай ажлын хэсэг байгуулсан талаараа мэдэгдэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 7 цагийн өмнө
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 9 цагийн өмнө
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 10 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 15 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… Өчигдөр
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… Өчигдөр
БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, ЗАВХАНЫ ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА … Өчигдөр
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ДУЛААН 2026/10/31
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22