ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ МОНГОЛ, ХЯТАДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨВ БОЛОН ТУРШИЛТЫН ТАЛБАЙ БАЙГУУЛАХ АЖИЛ УРАГШИЛЛАА


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир 2026 оны тавдугаар сарын 14-ний өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны яамтай байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулах болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлын (UNCCD COP17) бэлтгэл ажилд техникийн туслалцаа үзүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. 

Талууд харилцан ойлголцлын санамж бичигт агаар, усны бохирдлын хамгаалал, шар шороон шуурганы асуудал, усны орчин, экологи, биологийн олон янз байдлын хамгаалал болон цөлжилт, байгаль орчны нөхөн сэргээлт, хатуу хог хаягдлыг дахин боловсруулах менежмент, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зэрэг талаар тусган оруулахаар төлөвлөөд буй.

Элчин сайд Шэнь Миньжуань нь СОР17 хурлыг зохион байгуулахад шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ уулзалтын үеэр дахин илэрхийллээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлыг дэмжиж байгаад талархал илэрхийлж, тус хуралд БНХАУ-ын Усны нөөцийн сайд болон Экологи, хүрээлэн буйн сайд нарыг урих хүсэлтэй байгаагаа уламжлав.

Улмаар Улаанбаатар хотноо 2026 оны 07 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж буй "Монголын цөлжилтийг сааруулах хилийн чанад дахь сургалтын хөтөлбөр" болон БНХАУ-ын Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн агентлагаас /CIDCA/ Бээжин хотод 2026 оны 09 дүгээр сард зохион байгуулах “Монгол ба Хятадын цөлжилтийн хяналт, мониторингийн хамтын ажиллагаа" сургалтад салбар яамны харьяа агентлаг болон орон нутаг дахь байгаль орчны газрын удирдах албан тушаалтнуудыг хамруулахаар талууд харилцан тохирлоо.

Уулзалтын төгсгөлд, Монгол, Хятадын Цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төв болон туршилтын талбайн техник, эдийн засгийн үндэслэлийн талаарх уулзалтын тэмдэглэлд гарын үсэг зурав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 11 сарын 28-ны өдөр БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын мөрөөр Монгол Улсын төлөөлөгчид 2023 оны 5 дугаар сарын 4-9 ний өдрүүдэд БНХАУ-д албан томилолтоор ажиллаж, Хятад улсын цөлжилтийн төлөв байдалтай танилцан тус Улсын Үндэсний ойн аж ахуй, бэлчээрийн газрын төлөөлөлтэй уулзсан юм.

Дээрх албан томилолтын хүрээнд хоёр тал хэлэлцэж, БНХАУ-ын төлөөлөгчдийг Хамтарсан цөлжилтийн эсрэг судалгааны төв байгуулахаар Монгол Улсад ажиллахыг урьсан.

Энэ дагуу “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, Монгол-Хятадын цөлжилтийг сааруулах хамтын ажиллагааг өргөжүүлэх, түлхэц үзүүлэх зорилгоор БНХАУ-ын судалгааны гурван баг манай улсад 2023 онд ажилласан.

Улмаар

  • Монгол Улсын цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, тэмцэх, газар нутгийг ойжуулах зэргээр экологийн бүтээн байгуулалт хийх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлж, гангийн нөлөөг багасгаж, аж ахуй, нийгмийн тогтвортой хөгжлийг бэхжүүлэх зорилготой цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв байгуулах
  • Монгол, Хятадын ойжуулалт хийх замаар экологийн нөхөн сэргээлт болон цөлжилттэй тэмцэх зэрэг хамтын ажиллагааг эрчимжүүлэх
  • БНХАУ-ын талаас Монголын талд экологийн нөхөн сэргээлт хийхэд техникийн дэмжлэг үзүүлж, хоёр улсын хил дээр хил дамнасан экологийн хамгааллын бүсийг байгуулж, тусгай хамгаалалттай газар нутгийн амьтан, ургамлын экосистемийг нөхөн сэргээх, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр харилцан тохирсон.

Тус төв ашиглалтад орсноор цөлжилт, газрын доройтлын асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улс төдийгүй бүс нутгийн цөлжилтийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл хэрэгт томоохон хувь нэмэр оруулах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 7 цагийн өмнө
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 9 цагийн өмнө
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 10 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 15 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… Өчигдөр
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… Өчигдөр
БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, ЗАВХАНЫ ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА … Өчигдөр
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ДУЛААН 2026/10/31
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22