Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрөл олголт, нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийжээ.
Эд мөнгөний хонжворт сугалааг цахим орчинд зохион байгуулж, иргэдийг залилан мэхлэх, хууль бус ашиг хонжоо олох, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргах тохиолдол нэмэгдэж байна. Энэ нь зөвхөн хяналт, зөвшөөрлийн асуудал бус, нийтийн эрх ашиг, иргэдийн эд хөрөнгийн аюулгүй байдалд шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Энэ асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд үүрэг даалгавар өглөө.
“Цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хууль батлагдсан. Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх, сурталчлан таниулахыг хуулиар хориглосон, эрүүгийн хариуцлага хүлээдэг гэдгийг олон нийтэд ойлгуулах ёстой”-г Ерөнхий сайд анхааруулаад цахим мөрийтэй тоглоомтой тэмцэх чиглэлээр хууль хяналтын байгууллагууд хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллахыг даалгав.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна