Ц.САНДАГ-ОЧИР: COP17 ХУРАЛД “WCS”-ИЙНХЭН ТУРШЛАГА, ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир АНУ-ын “Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг” (WCS)-ийн Монгол дахь хөтөлбөрийн захирал Жастин Шанти Александр тэргүүтэй эрдэмтэн, судлаачдыг өнөөдөр /2026.05.12/ хүлээн авч уулзан, зэрлэг ан амьтадыг хамгаалах, холбоос нутаг буюу коридорыг тодорхойлж, судлах, хамгаалах, энэ чиглэлээр холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах эсэх, СОР17 хурлын талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд хатагтай Жастин Шанти Александр говь, хээр, хангайн бүс болон баруун чиглэлд тархан нутагшсан бүхий л төрлийн зэрлэг амьтны тархалт, шилжилт хөдөлгөөн, байгаль орчны чиглэлээр судалгаа, шинжилгээ явуулж байгаа бөгөөд тусгай хамгаалалттай газар нутаг, малчдын нөхөрлөлд түшиглэсэн байгаль хамгааллыг орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагатай хамтран дэмжин ажиллаж байгааг танилцуулжээ.

Сайд Ц.Сандаг-Очир зэрлэг амьтан хамгааллыг олон улсын хамгаалалтын зэрэглэлд хүргэхэд “Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг”-ийн оруулсан үнэтэй хувь хувь нэмэрт талархал илэрхийлээд энэхүү үйлс нь зөвхөн биологийн олон янз байдлыг хадгалахад бус, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх үнэт баялаг болж байгааг тодотгов.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь “Даян Дэлхийн Байгаль Орчны Сан” (GEF)-гийн санхүүжилттэй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), “Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг” (WCS)-тэй хамтран “Хангайн бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээж, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү төслийг 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны хооронд болох СОР17 хурлын үеэр экосистемийн нөхөн сэргээлтийн хамгийн шинэлэг, “жишиг төсөл” болгон дэлхий нийтэд танилцуулахыг зорьж байна гэдгийг тэрбээр онцолж, тус хуралд “Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг” нь туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хурлын үеэр Улаанбаатар хотын ойр байх тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтадын шилжилт хөдөлгөөн, холбоос нутгийг нарийвчлан тодорхойлох, хамгаалах, төмөр зам, авто замын гарц гаргах, зэрлэг амьтад ээлтэй байхаар шийддэг байх, нэгэнт баригдсан автозам, төмөр замын байгууламжаар зэрлэг амьтад чөлөөтэй шилжилт хөдөлгөөн хийх боломжийг бүрдүүлэх, энэ дагуу холбоос нутгийг бий болгох, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын ажлыг эрчимжүүлэх, холбогдох хууль, тогтоомжид тусгах чиглэлд хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт талууд байр сууриа нэгтгэлээ.

COP17 Mongolia


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 1 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 1 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 6 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 18 цагийн өмнө
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 21 цагийн өмнө
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 22 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22