ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХАД ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ДЭМЖЛЭГ, САЙН ТУРШЛАГА ХАМГИЙН ЧУХАЛ


Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түрк, Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Яап Ван Хиерден, Хүний эрхийн дээд комиссарын албаны Ази, Номхон далайн хэлтсийн дарга Рори Мунговен болон бусад албаны төлөөллийг 2026 оны тавдугаар сарын 11-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол Улсад 26 жилийн дараа НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар айлчилж буйг дурдаад, ноён Фолькер Түркийн Монгол Улсад хийж буй албан айлчлалд амжилт хүсэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгмийг бэхжүүлэх, хууль дээдлэх ёсыг хангах, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх чиглэлээр Нэгдсэн Үндэстний Байгууллага тэр дундаа НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын албатай тогтвортой хамтран ажиллаж ирснийг тэмдэглэлээ.

Мөн тэрээр Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийг шинэчлэх, эрүүгийн болон захиргааны эрх зүйн зохицуулалтыг олон улсын стандарттай нийцүүлэх, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийн баталгааг бэхжүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн болон институтийн механизмыг боловсронгуй болгох асуудалд анхаарч ажиллаж байгааг онцоллоо.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түрк талын Монгол оронд айлчилж буйдаа талархаж байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам хүний эрхийг хамгаалах, бэхжүүлэхэд олон жил тууштай ажиллаж ирснийг онцлон тэмдэглэлээ. Мөн Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагааг сайжруулах, төсөв санхүү, ажиллах орчин нөхцөлөөр хангах, хараат бус бие даасан байдалд онцгой анхаарч ажиллахыг ХЗДХ-ийн сайд С.Амарсайханаас хүслээ.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түрк хэлэхдээ Монгол Улсын Засгийн газар Хүний эрхийг хамгаалах үндэсний II хөтөлбөрийг боловсруулан яаралтай батлан хэрэгжүүлэхэд анхаарах, үндэсний цөөнх болон, бэлгийн цөөнх, сэтгэцийн эмгэгтэй иргэдийн хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад анхаарч ажиллах шаардлагатайг онцлоод Монгол Улсад хүний эрхийг бэхжүүлэхэд бүх талаар дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан салбарын цахим шилжилт, нэгдсэн систем хөгжүүлэлт, цахим орчин дахь хүний эрхийн хамгаалалт, хувийн мэдээлэл хамгаалах эрх зүйн орчныг олон улсын сайн туршлагатай уялдуулах бодлого хэрэгжүүлж байгаагаа танилцуулж, хамтарч ажиллах талаар санал солилцов.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийн энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын Засгийн газар, НҮБ, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын алба хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, НҮБ-ын хүрээнд Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, конвенц, пакт, тэдгээрийн хэрэгжилтийг хангах бодлого, зорилт, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө дэвшүүлсэн санал санаачилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 7 цагийн өмнө
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 9 цагийн өмнө
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 10 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 15 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… Өчигдөр
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… Өчигдөр
БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, ЗАВХАНЫ ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА … Өчигдөр
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ДУЛААН 2026/10/31
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22