Нийгмийн олон салбарын төлөөлөл тэр дундаа цахим орчинд хамгийн олон дагагчтай нөлөөлөгч залуустай 20К клубын гишүүд өөрсдийн үг үйлдэл болон сайн санааны ажлуудаараа нийгмийг сайн сайханд уриалдаг билээ.
Тэд энэ удаа ёс суртахууны давалгааг нийгэмд түгээхээр зорьсон бөгөөд энэ хүрээнд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хамт олны ажлын нэг өдөртэй танилцаж мод тарьжээ.

Тэд асрагч, угтагч, хөтөч, үйлчлэгч, сувилагчийн туслах зэрэг ажлуудыг хийсэн байна.

20К клубын гишүүд эмнэлгийн ажилчдын нэг өдөртэй танилцахын зэрэгцээ эрүүл мэндийн салбарын ажилчдад тулгардаг ажлын ачаалал, хүндрэл, бэрхшээл, өдөр тутмын ажлын онцлог, зэргийг өөрсдийн биеэр мэдэрснээ тус бүрийн цахим хуудастаа нийтэлжээ.

Энэ үеэр тэд эмч, эмнэлгийн ажилчдын өдөр бүр мэдэрдэг тэсвэр, тэвчээр, зориг хийгээд ажлаараа бахархах зэрэг тэдний бүхий л мэдрэмжийг ч мэдэрч эмнэлгийн ажилчдаар үнэхээр их бахархаж байгаагаа илэрхийлсэн байна.


Тус клуб нь нийгмийн сайн сайхны төлөө цөөнгүй төслүүд санаачлан хэрэгжүүлж ирсэн билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна